Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2026/00223

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03381/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ********  байрлах, А к ББСБ ХХК /утас*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-т холбогдох,

 

1,151,157.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А к ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 1,151,157.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Бнь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Бнь АХХК-аас нэхэмжилж байгаа 1,151,157.48 төгрөгийг 2026 оны 1 сараас 4 сарыг дуустал сар бүрийн 20-ны дотор 287,789.37 төгрөгөөр төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А к ББСБ ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан 1,151,157.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Б.Бнь АХХК-аас нэхэмжилж байгаа 1,151,157.48 төгрөгийг 2026 оны 1 сараас 4 сарыг дуустал хугацаанд сар бүрийн 20-ны дотор 287,789.37 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Станилцаж, хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаас зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б холбогдох 1,151,157.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Бнь нэхэмжилж байгаа 1,151,157.48 төгрөгийг 2026 оны 01 сараас 04 сарыг дуустал хугацаанд сар бүрийн 20-ны дотор 287,789.37 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,177.79 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 16,088.895 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 16,088.895 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА