| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0107/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр
Шүүгдэгч: Ч.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Шүүхийн шүүгч Баттулга би
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уйгад овогт Чимэдцэеэгийн Гт холбогдох 1829000000104 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч Ч.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс хойш 3 км-т байрлах хурдан морь барианы газарт иргэн Г.Даваасамбуутай хувийн таарамжгүй харьцааны буюу тээврийн хэрэгслээр морь хурдан авчрахгүй удаан явж ирлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой руу нь чулуу шидэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
Хохирогч Г.Даваасамбуугийн: ”...Би 2018 оны 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө “Энержи ресус” ХХК-ийн наадам болж байсан. Тэгээд би тэр өдөр Гтай морь ачих гээд морь бариан дээр “машин удаан явлаа, морь хурдан авчрахгүй гэсэн зүйлээс болж бид 2 маргалдсан тэгээд шүдлэн нас гарах гээд шүдэлгээн дээр “морины хүүхэд каск малгай малгай байна уу” гэж асуухад байхгүй гэхээр нь эргээд явсан чинь миний араас чулуу аваад миний толгой хэсэгт шидэж миний биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-рт /,
Гэрч С.Байгалмаагийн: ”...2018 оны 07 дугаар сарын 28-ны өглөө манлай сумын баяр наадам болоод хурдан морины шон дээр их насны морио, мордуулчхаад манай нөхөр хөдөө явж бусад морьдоо ачиж ирэхээр явсан тэгээд морио буулгах хооронд нэг хүн “ямар удаан явсан юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Даваасамбуу “тэгэлгүй дээ энэ муу сайн ямбий машинууд явж өгөхгүй удлаа” гэж хэлсэн.Тэгсэн манай нөхөр Г адилхан явж ирсэн байж юу гээд хуцаад байгаа юм бэ” гээд тэр хоёр маргалдаад дээр доороо орж зууралдсан тэгсэн хүмүүс салгаад хоёр тийш нь болгосон. Тэгсэний дараа шүдлэн насны морио уралдуулж явуулхчаад үлдсэн.Тэгсэн гадаа байсан хүмүүс шуугилдаад байхаар нь гараад харсан чинь Даваасамбуу машины тэнд явж байсан толгой хэсгээс нь цус гарлаа гээд даавуу хайгаад явж байсан тэгээд өөрөө даавуу олоод цусаа арчиж байгаад яваад өгсөн өөр мэдэж байгаа зүйл байхгүй ээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-рт/,
Ч.Гийн гэрчээр өгсөн: “...Даваасамбуу энэ хэдэн машин унтраад явдаггүй гэж хүмүүсийн хажууд надад хандаж хэлэхээр нь юундаа уурлаад байгаа юм бэ гэж хэлсэн. Бид хоёр тэрнээс болоод хоорондоо муудалцаж дээр доороо орж зодолдсон. Биднийг хүмүүс салгасан. Даваасамбуу шүдлэн морио явуулах гэж яваад буцаж ирэхдээ Нэргүй хаана байна гэж асуухад нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэрээр буцаад явахаар нь би бухимдалтай байсан учир араас нь чулуу аваад шидэхэд толгой хэсэгт оноод цус гарсан. Тэгэхэд нь манай эхнэр даавуугаар толгойноос нь гарч байсан цусыг арчиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-р хуудас/,
Ч.Гийн яллагдагчаар өгсөн: “...Даваасамбуу морьтой цааш эргээд явахаар нь араас нь би чулуу аваад шидэхэд толгой хэсэгт оносон” гэх мэдүүлэг /хх-н 18-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №371 дугаартай шинжээчийн
1. “...Г.Даваасамбуугийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад тогтонго нөлөөлөхгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Гийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ч.Гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 21-24-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Гийн арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 27-30-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ч.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс хойш 3 км-т байрлах хурдан морь барианы газарт иргэн Г.Даваасамбуутай хувийн таарамжгүй харьцааны буюу тээврийн хэрэгслээр морь хурдан авчрахгүй удаан явж ирлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой руу нь чулуу шидэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч Г.Даваасамбуугийн: ”...Би 2018 оны 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө “Энержи ресус” ХХК-ийн наадам болж байсан. Тэгээд би тэр өдөр Гтай морь ачих гээд морь бариан дээр “машин удаан явлаа, морь хурдан авчрахгүй гэсэн зүйлээс болж бид 2 маргалдсан тэгээд шүдлэн нас гарах гээд шүдэлгээн дээр “морины хүүхэд каск малгай малгай байна уу” гэж асуухад байхгүй гэхээр нь эргээд явсан чинь миний араас чулуу аваад миний толгой хэсэгт шидэж миний биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-рт /, гэрч С.Байгалмаагийн: ”...2018 оны 07 дугаар сарын 28-ны өглөө манлай сумын баяр наадам болоод хурдан морины шон дээр их насны морио, мордуулчхаад манай нөхөр хөдөө явж бусад морьдоо ачиж ирэхээр явсан тэгээд морио буулгах хооронд нэг хүн “ямар удаан явсан юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Даваасамбуу “тэгэлгүй дээ энэ муу сайн ямбий машинууд явж өгөхгүй удлаа” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Г адилхан явж ирсэн байж юу гээд хуцаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр хоёр маргалдаад дээр доороо орж зууралдсан тэгсэн хүмүүс салгаад хоёр тийш нь болгосон. Тэгсэний дараа шүдлэн насны морио уралдуулж явуулчхаад үлдсэн.Тэгсэн гадаа байсан хүмүүс шуугилдаад байхаар нь гараад харсан чинь Даваасамбуу машины тэнд явж байсан толгой хэсгээс нь цус гарлаа гээд даавуу хайгаад явж байсан тэгээд өөрөө даавуу олоод цусаа арчиж байгаад яваад өгсөн өөр мэдэж байгаа зүйл байхгүй ээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-рт/, Ч.Гийн гэрчээр өгсөн: “...Даваасамбуу энэ хэдэн машин унтраад явдаггүй гэж хүмүүсийн хажууд надад хандаж хэлэхээр нь юундаа уурлаад байгаа юм бэ гэж хэлсэн. Бид хоёр тэрнээс болоод хоорондоо муудалцаж дээр доороо орж зодолдсон. Биднийг хүмүүс салгасан. Даваасамбуу шүдлэн морио явуулах гэж яваад буцаж ирэхдээ Нэргүй хаана байна гэж асуухад нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэрээр буцаад явахаар нь би бухимдалтай байсан учир араас нь чулуу аваад шидэхэд толгой хэсэгт оноод цус гарсан. Тэгэхэд нь манай эхнэр даавуугаар толгойноос нь гарч байсан цусыг арчиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-р хуудас/, Ч.Гийн яллагдагчаар өгсөн: “...Даваасамбуу морьтой цааш эргээд явахаар нь араас нь би чулуу аваад шидэхэд толгой хэсэгт оносон” гэх мэдүүлэг /хх-н 18-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №371 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. .
Хохирогч Г.Даваасамбуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь Ч.Гаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч Ч.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уйгад овгийн Чимэдцэеэгийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Даваасамбуу нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ч.Гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА