| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2026/00420/И |
| Дугаар | 307/ШШ2026/00357 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2026/00357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2026/00420/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******** аймаг, ******** сум, ******** баг, ******** хороолол, ******* *******ын *******ны ******* хаягт байршилтай ******* ******* ББСБ ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******, *******, )-ын хүсэлттэй,
Эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнгөншүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Хариуцагч нь ******* ББСБ ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тоот гэрээгээр 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 4,420,000 төгрөгийн үнэт эдлэл зээлээр авсан. Хариуцагч нь зээлийн хүүгийн төлөлтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэтэл зээл авснаас хойш эхний 1 сарын зээлийн төлөлтийг хийсэн. Үүнээс хойш нэг ч төлөлт хийгдээгүй үлдэгдэл 11 сарын төлөлтийг хийлгүй биднээс холбоо таслан алга болсон. 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаас үндсэн зээл 4,120,018.63 төгрөг, үндсэн хүү 1,137,026.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,223.42 төгрөг нийт 5,311,268.98 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь дээрх хаяг дээр оршин суудаггүй. Холбогдох гар утасны дугаар руу залгахаар авахгүй, холбогдохгүй, хариуцагч өөрөө хаана байгаа нь тодорхойгүй байна. Иймд тухайн иргэний хэрэгт хариуцагчаар оролцох г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" зааснаар шүүхэд хариуцагч г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.(шүүх хуралдааны тэмдэглэлээс)
2. Шүүхээс: Шүүхэд гаргасан хүсэлт, *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамж, итгэмжлэл, хуулийн этгээдийн *******ын бүртгэлийн гэрчилгээ, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ, үнэт эдлэлийн лизингийн барьцаат зээлийн гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төмөртогоо овогтой Цэцэгмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг ... нь ******* ББСБ ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тоот гэрээгээр 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 4,420,000 төгрөгийн үнэт эдлэл зээлээр авсан. Хариуцагч нь зээлийн хүүгийн төлөлтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэтэл зээл авснаас хойш эхний 1 сарын зээлийн төлөлтийг хийсэн. Үүнээс хойш нэг ч төлөлт хийгдээгүй үлдэгдэл 11 сарын төлөлтийг хийлгүй биднээс холбоо таслан алга болсон. 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаас үндсэн зээл 4,120,018.63 төгрөг, үндсэн хүү 1,137,026.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,223.42 төгрөг нийт 5,311,268.98 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь дээрх хаяг дээр оршин суудаггүй. Холбогдох гар утасны дугаар руу залгахаар авахгүй, холбогдохгүй, хариуцагч өөрөө хаана байгаа нь тодорхойгүй байна гэж тайлбарлаж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж, 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
4. Хэрэгт нотлох баримтаар дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн 2026 оны 01 сарын 15-ны өдрийн *******ын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
- Тус шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж эх хувиар, тус захирамжийн “ЗАХИРАМЖЛАХ нь” хэсэгт ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,311,268.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэх бичилт,
- Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн 2026 оны 06 сарын 05-ны өлрийн дугаартай итгэмжлэл эх хувиар,
- ******* ******* ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн *******ын бүртгэлийн гэрчилгээ болонэ салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- 2024 оны 11 сарын 13-ны өдрийн № дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг гэрээний гэрээ байгу*******ан зээлдэгчийг төлөөлж гэх хэсэгт: Төмөртогоо овогтой Цэцэгмаа, гарын үсэг, РД:, утас: гэх бичилт,
- 2024 оны 11 сарын 13-ны өдрийн Барьцаа хөрөнгийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг жагсаалтын гэрээ байгу*******ан гэх хэсэгт: Төмөртогоо овогтой Цэцэгмаа, гарын үсэг, РД:, утас: гэх бичилт,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн регистрийн дугаартай Хөндийнхэн овгийн Төмөртогоогийн Цэцэгмаагийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэрэг болно.
Тус шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна. (хх 2-11 дэх тал)
5. Иймд г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
6. Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул *******ын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, Хөндийнхэн овгийн Төмөртогоогийн Цэцэгмааг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* (утас: *******, *******, )-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас *******ын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. нь ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух хаягтай, , , гэх утасны дугаартай байсан болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА