| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1841000400177 |
| Дугаар | 2025/ДШМ/779 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 268.1., 21.10.1., 22.4.4., 22.5.1., 24.2.1., |
| Улсын яллагч | Х.Онолт, Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/779
2025 06 24 2025/ДШМ/779
Р.Б, Б.Ү, С.Ч, Х.Б,
Б.Г, Да.П, Г.Э, Г.Б,
К.М.А, Г.И.В,
Г.О, Ж.М, Ж.Ө, Б.С,
Дэ.П, Г.Г, Г.Н, Ц.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Онолт, Г.Баясгалан,
шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Ганболд, Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал, Б.Анхбаяр,
шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Б.Ганболд, Б.Ганбаатар,
шүүгдэгч Б.Ү, С.Ч нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Гэрэлтуяа,
шүүгдэгч Да.П, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
шүүгдэгч Г.Э,
шүүгдэгч Г.Э, Г.О нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,
шүүгдэгч Г.Б,
шүүгдэгч Г.Б, Г.И.В нарын өмгөөлөгч Ц.Оюунбаатар,
шүүгдэгч К.М.Аийн өмгөөлөгч Б.Баттуяа,
шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,
шүүгдэгч Ж.Ө, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,
шүүгдэгч Б.Ү, Г.Н нарын өмгөөлөгч П.Баасанжав,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Доржсүрэн, О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, болон өмгөөлөгч П.Баасанжав, Б.Ганбаатар, Б.Ганболд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Ж.Ө, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Г.И.В, шүүгдэгч Г.Б, Г.И.В нарын өмгөөлөгч Ц.Оюунбаатар, шүүгдэгч С.Чын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч К.М.А-ийн өмгөөлөгч Б.Баттуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Р.Б, Б.Ү, С.Ч, Х.Б, Б.Г, Да.П, Г.Э, Г.Б, К.М.А, Г.И.В, Г.О, Ж.М, Ж.Ө, Б.С, Дэ.П, Г.Г, Г.Н, Ц.М нарт холбогдох эрүүгийн 1841000400177 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ж овгийн Р.Б, 1966 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-
ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 223 дугаар
шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан
харгалзсан, /РД: .............../;
2. Х овгийн Б.Ү, 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт
холбогдох үедээ Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр,
хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;
3. Б овгийн Х.Б, 1969 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Х” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;
4. Х овгийн Б.Г, 1974 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;
5. Б овгийн С.Ч, 1975 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг холбогдох үедээ “Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, “М” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух,
1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Багануур дүүргийн шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Багануур дүүргийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь
хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, /РД: ............/;
6. М овгийн Д.П, 1964 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг холбогдох үедээ “Ө” ХХК-ийн Цагаан эргийн уурхайн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;
7. Х овгийн Г.Э, 1974 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,
хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .......................;
8. К.М.А, Оросын Холбооны Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Оросын Холбооны Улсын Свердловск мужийн Асбест хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /: .........../;
9. Г.И.В, Оросын Холбооны Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Оросын Холбооны Улсын Свердловск мужийн Каменск-Уралск хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “А" ХХК-ийн хөрөнгө оруулагч, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................тоотыг түрээслэн түр оршин суух, ял шийтгэлгүй, /ГПД-...../;
10. А овгийн Г.Б, 1962 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;
11. Х овгийн Г.О, 1970 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;
12. Б.овгийн Ж.М, 1975 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..........оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;
13. Б овгийн Ж.Ө, 1979 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй группт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух,
ял шийтгэлгүй, /РД: ......../;
14. Х овгийн Г.Г, 1988 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллаж байсан, ........... тоотод оршин суух,
Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын
19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, /РД: ..................../;
15. А овгийн Б.С, 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хэрэг холбогдох үедээ Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар
ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;
16. Т овгийн Д.П, 1983 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын
менежер мэргэжилтэй, хэрэг холбогдох үедээ Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзат
нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын даргын үүргийг түр орлон
гүйцэтгэж байсан, одоо авто засварын газар туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
.......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................;
17. Т овгийн Г.Н, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт
холбогдох үедээ Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй группт байдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Х..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;
18. Ш овгийн Ц.М, 1966 оны 07 дугаар сарын 10-ны Ховд аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Ховд аймаг, Цэцэг сумын Баян-Овоо багийн засаг даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ................. оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;
1. Шүүгдэгч Р.Б нь 2016 онд Б.Ү, Х.Б нартай Улсын Их
Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр,
Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг”
гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд
өртсөн талбайд “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, улмаар олборлосон гянтболдыг тусгай
зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох
замаар их хэмжээний ашиг олох зорилгоор байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан
нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг
хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах,
олборлох” гэмт хэрэгт Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г болон
С.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х Лнарыг татан
оролцуулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Б.Ү, Х.Б болон
шүүгдэгч Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г, С.Б, Х Л
нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21 -ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг" гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б, Х.Б нартай
урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг
дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“Цагаан эрэг” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар
сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар
олборлосон гянтболдыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж,
түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор
Ховд аймгийн Цэцэг сумаас Улаанбаатар хотод байрлах “Б” ХХК-ийн агуулахад
тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О”, “П” ХХК-уудаар ашигт
малтмал болох гянтболдыг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор
улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж,
Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн,
шилжүүлсэн, мөн гянтболдыг борлуулж олсон орлого 16,033,600.000 төгрөгийг БНХАУ-ын
иргэн H L, “Д” ХХК, С.Г, Б.Х, БНХАУ-ын иргэн Г Б, Л.Б, Б.Б, Р.Б, Ж.А, Д.Б, Р.А, Х.Э, Г.Л, Д.О нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч,
эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор
Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн
нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“Цагаан эрэг" гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн
байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд
/вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагааг
тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлж өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий
болгох зорилгоор шүүгдэгч Г.Этой урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн
Цэцэг сумын Баян-Овоо багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мд 2016 оны
03 дугаар сарын 24-ний өдөр түүний эзэмшлийн Хаан банк дахь 5859020922 тоот дансаар 1,500,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр,
ганцаараа 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Б”-оос гэх утгаар өөрийн “Хаан” банкны 5859020922 дугаарын дансаар 500,000 төгрөгийг,
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6,000,000
төгрөгийн үнэ бүхий “Тоёота Эстима” маркийн автомашиныг,
Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж
байсан Б.Ст 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр,
2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Б” ХХК-ийн нярав Х.Эийн Хаан банкны 5022406589 дугаарын дансаар дамжуулан 800,000 төгрөгийг,
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Гт 2018
оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 07-
ны өдөр Х.Эийн Хаан банк дахь 5022406589 тоот харилцах дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг,
Мянган-Угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын
албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Дэ.Пид 2016 оны 08
дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 06 дугаар сарын 13-ны
өдөр өөрийн Хаан банкны 5003865830 тоот дансаар 1,000,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөгийг,
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Б" ХХК-ийн нягтлан бодогч
Ж.Агийн Хаан банкны 5016093118 тоот дансаар дамжуулан 400,000 төгрөг,
2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Б” ХХК-ийн жолооч Д.Оийн
Хаан банкны 5063276323 тоот дансаар дамжуулан 600,000 төгрөг,
2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Ө” ХХК-нд ажилладаг
Т.Уын эхнэр С.Агийн Хаан банкны 5063099318 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг,
2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Р.Бгийн хүү Б.Бийн Хаан
банкны 5163110159 дугаартай дансаар дамжуулан 1,000,000 төгрөг,
2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Б” ХХК-ийн нярав Х.Эийн
Хаан банкны 5022406589 дугаарын дансаар дамжуулан 800,000 төгрөг, 2018 оны 05 дугаар
сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг,
Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж
байсан Г.Нид 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Б" ХХК-ийн жолооч
Д.Оийн “Хаан” банкны 5063276323 тоот дансаар дамжуулан 10,000,000 төгрөг,
2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Бийн “Хаан” банкны
5163110159 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөг,
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Б” ХХК-ны нярав Х.Эийн
“Хаан” банкны 5022406589 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг тус тус тэдгээрийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан
хахуульд өгсөн буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 22 удаагийн үйлдлээр бусдад 39,100,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
2. Шүүгдэгч Б.Ү нь төрийн албанд ажиллаж байхдаа буюу 2016 онд
Р.Б, Х.Б нартай Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай
хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал
олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн талбайд “Ө” ХХК-ийн нэр
дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх
нэрийдлээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож,
улмаар олборлосон гянтболдыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд
Найрамдах Хятад Ард Улсад экспортлох замаар их хэмжээний ашиг олох зорилгоор байнга
үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг
байгуулсан,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг
хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах,
олборлох” гэмт хэрэгт Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г болон
С.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х Лнарыг татан
оролцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Р.Б, Х.Б болон
шүүгдэгч Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г, С.Б, ХЛ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018
оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Xоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б, Х.Б нартай
урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг
дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“Цагаан эрэг” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар олборлосон гянтболдыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумаас Улаанбаатар хотод байрлах “Б” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О”, “П” ХХК-аар ашигт
малтмал болох гянтболдыг Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн гянтболдыг борлуулж олсон орлого 16.033.600.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Х Л, Дүүрэн Интернэйшнл ХХК, С.Г, Б.Х, БНХАУ-ын иргэн Г Б, Л.Б, Б.Б, Р.Б, Ж.А, Д.Б, Р.А, Х.Э, Г.Л, Д.О нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч,
эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
3. Шүүгдэгч Х.Б нь 2016 онд Р.Б, Б.Ү нартай Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн талбайд “Ө" ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, улмаар олборлосон гянтболдыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох замаар их хэмжээний ашиг олох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргүүдийг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг
хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах,
олборлох” гэмт хэрэгт Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г болон С.Б, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Х Лнарыг татан оролцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Р.Б, Б.Ү болон
шүүгдэгч Г.Э, Да.П, С.Ч, Ба.Г, С.Б, Ху Лейлинг /Ни
Leiling/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018
оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б, Б.Ү нартай
урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг
дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“Цагаан эрэг” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар
сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар
олборлосон гянтболдыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж,
түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор
Ховд аймгийн Цэцэг сумаас Улаанбаатар хотод байрлах “Б” ХХК-ийн агуулахад
тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О”, “П” ХХК-уудаар ашигт
малтмал болох гянтболдыг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор
улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж,
Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн,
шилжүүлсэн, мөн гянтболдыг борлуулж олсон орлого 16,033,600,000 төгрөгийг БНХАУ-ын
иргэн Х Л, “Д” ХХК, С.Г, Б.Х, БНХАУ-ын иргэн Г Б, Л.Б, Б.Б, Р.Б, Ж.А, Д.Б, Р.А,
Х.Э, Г.Л, Д.О нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч,
эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
4. Шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б Г.Э, Да.П, С.Ч болон С.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х Лнартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслээр үйлчлэх, хоол хүнс зөөвөрлөх, хяналт шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах, үйл ажиллагааг нь хориглож тавьсан лацыг авах, битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Да.Птой бүлэглэж, 2018 оны 08 дугаар сард Ховд аймгийн Цэцэг
сум, Баян-Овоо, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Цагаан эрэг” гэх газарт
Нийслэлийн прокурорын газрын 1469 дугаар тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас
хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас
3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17,000,000 төгрөгийн
хохирол учруулсан,
5. Шүүгдэгч С.Ч нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б Г.Э, Да.П, Ба.Г болон С.Б, Бүгд Найрамдах Хятад Ард улсын
иргэн Х Лнартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр,
Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг”
гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын
эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай
зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун
тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх
зорилгоор туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан аж ахуй нэгжийг уурхайн
талбайд оруулахгүй байх, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг ятгах,
нөлөөлөх зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
6. Шүүгдэгч Да.П нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б
Г.Э, Ба.Г, С.Ч болон С.Б, Бүгд Найрамдах Хятад Ард улсын
иргэн Х Лнартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар
сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их
Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр,
Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг”
гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын
эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай
зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун
тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахаар хариуцан, ажилчдыг ажилд авах, техник тоног
төхөөрөмжийг хариуцах, зардлын тооцоог гаргах, ажилчдын цалин хөлс, хоол хүнс, зэрэг
уурхайн бүх санхүүгийн үйл ажиллагааг өдөр тутамд удирдан зохион байгуулах зэргээр
гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Б.Гтой бүлэглэж, 2018 оны 08 дугаар сард Ховд аймгийн Цэцэг
сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан эрэг” гэх газарт
Нийслэлийн прокурорын газрын 1469 дугаар тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас
хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас
3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17,000,000 төгрөгийн
хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Г.Э нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б
Да.П, Ба.Г, С.Ч болон С.Б, Бүгд Найрамдах Хятад Ард улсын
иргэн Х Лнартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар
сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их
Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр,
Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг”
гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын
эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай
зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун
тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
компанийн тусгай зөвшөөрлийн эрхээ ашиглуулах, шилжүүлэх, төрсөн дүү Р.Бгийн
нэр дээр юанийн данс нээлгүүлж, уг дансаар орж хятадаас ирсэн юанийг төгрөг болгон солиулан авах, техник тоног төхөөрөмжийг хариуцах, компанийн хөрөнгө мөнгөний
зарцуулалтыг бүртгэж Р.Бд тайлагнах, компанийн хууль бус үйл ажиллагаанд давуу байдал бий болгох зорилгоор төрийн албан хаагч, орон нутгийн иргэдэд эд зүйл өгөх
зэргээр гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор
Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн
нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“Цагаан эрэг” гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагааг тогтвортой, хэвийн үргэлжлүүлж өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох
зорилгоор шүүгдэгч Р.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож,
2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо
багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М-д түүний эзэмшлийн Хаан
банк дахь 5859020922 тоот дансаар 1,500,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны
өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр,
ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Ст түүний
эзэмшлийн Хаан банк дахь 5859020263 тоот дансаар 1,000,000 төгрөгийг тус тус тэдгээрийн
албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн,
8. Шүүгдэгч КМА нь шүүгдэгч ГИВ, Г.О, Г.Б нартай бүлэглэж, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэл өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.Мт албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Өын Хаан банк дахь 5011270560 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
9. Шүүгдэгч Г.И.В нь шүүгдэгч К.М.А, Г.О, Г.Б нартай бүлэглэж, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаарй захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэл өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.Мт албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Өын Хаан банк дахь 5011270560 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
10. Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн ГИВ, КМА, Монгол Улсын иргэн Г.О нартай
бүлэглэж, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн
А48 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18
дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-
Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай
хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт хууль бусаар ашигт малтмал
олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэл өртсөн 8га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т" ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.Мт албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Өын Хаан банк дахь 5011270560 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
11. Шүүгдэгч Г.О нь шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн Г.
И.В, К.М.А, Монгол Улсын иргэн Г.Б
нартай бүлэглэж, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-
ны өдрийн А48 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны
өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг
сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай
хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт хууль бусаар ашигт малтмал
олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т" ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.Мт албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Өын Хаан банк дахь 5011270560 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
12. Шүүгдэгч Ж.М нь нитийн албан тушаалтнаар буюу Ховд аймгийн Цэцэг
сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Ж.Өтай урьдчилан
үгсэн тохиролцож, Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар
тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар
багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг
болох “Цагаан эрэг” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн
улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т" ХХК-ийг шалгаруулах гэсэн Оросын холбооны улсын иргэн КМА, ГИВ, Монгол улсын иргэн Г.О, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс өөрийн албаны чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар буюу “Т" ХХК-ийг шалгаруулахаар 2017 оны 05 дугаар сард урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж.Өаар дамжуулан 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ж.Өын Хаан банкны 5011270560 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,
13. Шүүгдэгч Ж.Ө нь өөрийн төрсөн ах болох Ховд аймгийн Цэцэг сумын
Засаг даргаар ажиллаж байсан Ж.Мийг Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8га талбайд нөхөн сэргээлт
явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т” ХХК-ийг шалгаруулах гэсэн Оросын холбооны улсын иргэн К.М.А, Г.И.В, Монгол улсын иргэн Г.О, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс өөрийн албаны чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар буюу “Т" ХХК-ийг шалгаруулахаар 2017 оны 05 дугаар сард урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг, нийт 60,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хахууль өгөгч, авагч талын ашиг сонирхлыг харилцан дамжуулах, уулзалтыг зохион байгуулах, хахуулийн мөнгийг өөрийн дансаар хүлээн авах зэргээр
дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
14. Шүүгдэгч Г.Г нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын
байцаагчаар ажиллаж байхдаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42
дугаар зүйлд 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд
мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх
хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар
зүйлийн 10.9.7 дахь хэсэгт “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу
шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон,
түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл
ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох ...” гэсэн чиг үүргийн дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Ө" компанийн үйл ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд “Ө" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Р.Бгээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, “Б" ХХК-ийн нярав Х.Эийн Хаан банк дахь 5022406589 тоот харилцах дансаар дамжуулан өөрийн 5863070912 тоот дансаар 2018
оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг буюу нийт 3,000,000 төгрөгийг
хахуульд авсан,
15. Шүүгдэгч Б.С нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11
дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг" гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч Р.Б, Г.Э нарын ашиг сонирхлын үүднээс 2016 оны 04 дүгээр сард “Ө” ХХК-аар Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Цагаан эрэг" гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг Баян-Овоо багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх хурлын товыг тогтож, хэлэлцүүлэх талаар тус багийн засаг дарга Ц.Мд амаар үүрэг өгч, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Багийн даргаас шаардсан,
Мөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 82 дугаар
тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д
нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ
байгуулах ажлыг тухайн сумын Засаг дарга зохион байгуулахаар заасан, Багийн иргэдийн
нийтийн хурал, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн
шийдвэрлээгүй байхад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Ө ХХК-тай хамтран ажиллах боломжтой” гэсэн агуулга бүхий 2 дугаартай албан бичгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн буюу өөрт олгогдоогүй бүрэн эрх, албаны чиг үүргийг хэрэгжүүлж хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд:
Г.Эын Хаан банкны 5063042419 дугаартай данснаас 2017 оны 04 дүгээр
сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны 5859020263 дансаар 1,000,000 төгрөг,
Р.Бгээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг бэлнээр,
Х.Эийн Хаан банкны 5022406589 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11
дүгээр сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5859020263 дугаарын дансаар 800,000
төгрөгийг тус тус хахуульд авсан,
16. Шүүгдэгч Дэ.П нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Мянган-Угалзатын байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа
“Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын
тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг
дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“Цагаан эрэг” гэх газарт “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн
байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд
/вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч
Р.Бгийн ашиг сонирхлын үүднээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
хуулийн 42 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа,
бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэсэн бүрэн эрх, ажлын
байрны тодорхойлолтод заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах
төрийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ зохион
байгуулах, тусгай хамгаалалттай газар нутагт дахь байгалийн нөөц баялгийг хамгаалах,
төлөв байдлыг нь сайжруулах, нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн
хэрэгжүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд болон хэрэгжүүлээгүйн хариуд:
Р.Бгээс 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр,
Р.Бгийн Хаан банкны 5003865830 дугаартай данснаас өөрийн Хаан банкны
5863036483 дугаарын дансаар 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018
оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг,
“Б” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Агийн Хаан банкны 5016093118 дугаарын
дансаар дамжуулан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400,000 төгрөг,
“Б” ХХК-ийн захирал Р.Бгийн жолооч Д.Оийн Хаан банкны
5063276323 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 600,000
төгрөг,
“Ө” ХХК-нд ажилладаг Т.Уын эхнэр С.Агийн Хаан
банкны 5063099318 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг,
Р.Бгийн хүү Б.Бийн Хаан банкны 5163110159 дугаартай дансаар
дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг,
“Б” ХХК-ийн нярав Х.Эийн Хаан банкны 5022406589 дугаарын
дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 800,000 төгрөг, 2018 оны 05
дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөгийг хахуульд авсан,
17. Шүүгдэгч Г.Н нь Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон ажиллаж байхдаа:
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цагаан эрэг” гэх газарт “Ө" ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч Р.Бгийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 22.1.9-д заасан “нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион
байгуулж, биелэлтэд нь хяналт тавих”,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д
заасан “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах,
нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих” албаны чиг үүргээ
хэрэгжүүлэхгүй байхын тулд болон хэрэгжүүлээгүйн хариуд Р.Бгээс
2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Б” ХХК-ийн жолооч Д.Оийн
“Хаан” банкны 5063276323 тоот дансаар дамжуулан 10,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Р.Бгийн хүү Б.Бийн “Хаан”
банкны 5163110159 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөг,
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Б” ХХК-ийн нярав Х.Эийн
“Хаан" банкны 5022406589 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн
авч, нийт 16,500,000 төгрөгийн хахууль авсан,
18. Шүүгдэгч Ц.М нь 2013 оны 02 дугаар 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянган-Угалзатын нурууны улсын тусгай хамгаалалтын газар болох “Цагаан эрэг” гэх газар “Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр гянтболд /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн яллагдагч Р.Б, Г.Э нарын ашиг сонирхлын үүднээс тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.13 дахь хэсэгт заасан “байгалийн баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” албаны чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байхын тулд болон хэрэгжүүлээгүйн хариуд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5859020922 дугаарын дансаар 1,500,000 төгрөгийг,
2016 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын Үндэсний төвийн орчимд бэлнээр 1,000,000 төгрөг,
2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Б”-оос гэх утгаар өөрийн “Хаан” банкны 5859020922 дугаарын дансаар 500,000 төгрөгийг,
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота эстима” маркийн автомашиныг тус тус хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Р.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн
1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Х.Б-нүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
С.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Да.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
К-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан
тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.И.Вийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ж.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Ж.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Дэ.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь эсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Ц.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8
дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийншүүх: Прокуророос шүүгдэгч Б.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Б.Сыг цагаатгаж, мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг зааснаар Ц.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүгдэгч нас барсан үндэслэлээр, шүүгдэгч Р.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Үад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Х.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Г.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс шүүгдэгч Б.Ст хахууль өгсөн гэх 5,800,000 төгрөгийн үйлдлийг, шүүгдэгч Г.Нид хахууль өгсөн гэх 10,000,000 төгрөгийн үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Р.Б, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон, шүүгдэгч Б.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт болгон, шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,
шүүгдэгч Р.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Үыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч С.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Да.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч К.М.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.И.Вийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тул шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Р.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.Үыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг Эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч С.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Да.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч К.М.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г.И.Вийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Ж.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Ж.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг хорих ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15.000.000 /арван таван сая / төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг нэмж нийт 18.000.000 /арван найман/ сая төгрөгөөр, шүүгдэгч Дамдинжавын Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 18.000.000 /арван найман/ сая төгрөгөөр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, Б.Г, Да.П, Г.Э, Г.Б, Г.О, К.М.А, Г.И.В, Ж.М, Ж.Ө, Д.П, Г.Г, Г.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бгийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 291 хоног, шүүгдэгч Б.Үын 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 228 хоног, шүүгдэгч Х.Б-н2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Да.Пийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч С.Чын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 228 хоног, шүүгдэгч Б.Гийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоног, шүүгдэгч Г.Эын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоног, шүүгдэгч К.М.Аийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Г.И.Вийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Г.Бийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Г.Огийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Ж.Мийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Ж.Өын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Г.Г-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Д.П-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Г.Нийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг тус тус шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялд оруулан тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэдэнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.Г, Дэ.П, Ж.М, Ж.Ө Кожинов Марк Апександрович, Г.И.В нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2,605,510,890 /хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ер/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Р.Бгээс 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг, шүүгдэгч Б.Үаас 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг, шүүгдэгч Х.Бэс 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг, шүүгдэгч Да.Поос 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг, шүүгдэгч Б.Гоос 372.215.841.428, /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг шүүгдэгч Г.Эоос 372.215.841.428, /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг шүүгдэгч С.Чаас 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн 1841000400177 дугаартай хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, С.Ч, Б.Г, Да.П, Г.Э нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг холбогдох төрийн байгууллагуудад нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мгээс 6.000.000 /зургаан сая/ сая төгрөгийн үнэ бүхий “Тоёота Эстима” маркийн автомашин, Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 3,000,000 /гурван сая/төгрөг, Г.Гоос 3.000.000 /гурван сая/ төгрөг, Дэ.Поос 8,3000,000 /найман сая гурван зуун мянга/ төгрөг, Ж.Моос 30.000.000 /гучин сая/ төгрөг, Ж.Өаас 30.000.000 /гучин сая/ төгрөг, Г.Ноос 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Дамдинжавын Пүрэвдорж Бандийн Ганзориг нараас тус бүр 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Р.Бгээс 11.941.931.828 /арван нэгэн тэрбум есөн зуун дөчин нэгэн сая есөн зуун гучин нэгэн мянга найман зуун хорин найман мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Үаас 3.279.300.000 /гурван тэрбум хоёр зуун далан есөн сая гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Бэс 812.368.172 /найман зуун арван хоёр сая гурван зуун жаран найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1521 дугаар тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Р.Бгийн эзэмшдэг “Голомт” банкны 3635109367 дугаарын харилцах дансанд байгаа 3,283,887,199.54 /гурван тэр бум хоёр зуун наян гурван сая найман зуун наян долоон мянга нэг зуун ерэн есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохиролд тооцож улсын орлого болгож,
Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн 3-р хороо, “Хөнгөн бетон" ХХК-ийн үйлдвэрийн байрнаас нэгжлэгээр хураан авсан 182 шуудай 9932.35 кг гянтболдыг эд хөрөнгийн эзэмшигчид буцаан олгохыг, хэргийн газраас хураан авсан 488 шуудай буюу нийт 24.037.71 кг жинтэй, 140.846.600 төгрөгийн үнэ бүхий гянтболд /вольфрам/, болон 57 ширхэг ширээ, 14 ширхэг шигшигч хэрэгсэл, усан буу 4 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1561 дугаар тогтоолоор хязгаарласан “Т” ХХК, “М” ХХК, “Г” ХХК, “З” ХХК-уудаас Цэцэг сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-д тушаасан тус сангийн 1161952400 дугаарын дансанд хадгалагдаж буй 320.000.000 төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
шүүгдэгч Б.С /ПМ73020211/-ын нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/ Энхтайваны өргөн чөлөө гудамжны 118 дугаар байрны 30 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ү2204091252 дугаартай 75.462.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож уг орон сууцыг шүүгдэгч Б.Ст буцаан олгохыг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаар тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б.Үын нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Баруун сэлбэ гудамж 24 дүгээр байр 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202021752 дугаартай орон сууц, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаар тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Р.Бгийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамжны 106Б дугаар байрны 57 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206041120 дугаартай 63,434,694 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, УНН22-88 улсын дугаартай, “Ланд круйзер 200” маркийн 95,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хяналтын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 110 дугаар тогтоолоор битүүмжилсэн Б.Бийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривэр Гарден хотхоны 404 дүгээр байрны 1204 тоотын 121 мкв 4 өрөө орон сууц, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Гийн нэр дээр бүртгэлтэй Ховд Жаргалант сум .... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г1617000... дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ж.М /...../-ын нэр дээр бүртгэлтэй, Ховд Жаргалант сумын ..... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г1617001.... дугаартай гэр бүлийн хэрэгцээний 9.503.954 төгрөгийн үнэлгээ бүхий газар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ба.Г /.... /-ын нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар Налайх дүүргийн ..... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2207005..... дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 372.553.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувийн сууц, Улаанбаатар Баянзүрх дүүргийн ....... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204031..... дугаартай 62.055.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Нийн нэр дээр бүртгэлтэй Ховд Цэцэг сумын ...... хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1614000..... дугаартай авто засварын зориулалтай эд хөрөнгө зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусах хүртэлх хугацаанд хэвээр үлдээж, зохих хууль, журмын дагуу ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.1, 1.2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн Хавсралтын 4 дэх хэсгийн 4.1-4.14 дэх хэсэгт дурдсан эд мөрийн баримтууд болон Kingston брэндийн флаш 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, 1 -32 гэж дугаарласан эд мөрийн баримтыг хууль ёсны эзэмшигч “Б ” ХХК-д буцаан олгохыг, яллах дүгнэлтийн Хавсралтын 4.15 дурдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримт, 4.20-д дурдсан нууц ажиллагааны магадлагаа зэрэгт хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийж гүйцэтгэхийг хэрэгт хяналт тавьж байгаа Нийслэлийн прокурорын газарт даалгаж,
энэ хэрэгт 1802003150149 дугаартай хэргийг нэгтгэсэн, яллагдагч Х Л, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус тусгаарласан, энэ хэргээс УИХ-ын гишүүн Д.Бя-од холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 190200632 дугаартай хэрэг, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Г-т холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 190200631 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Э, С.Ч, Г.Г, Да.П, Б.С, Дэ.П, К.М.А, Г.И.В, Ж.М, Ж.Ө, Г.О, Г.Б, Г.Н нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлсэн зарим шүүгдэгч нарын цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Г.Б, Г.О нарын цагдан хоригдсон 1 хоногийг тэдэнд оногдуулсан 5,000,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, 4,985,000 төгрөгийн, шүүгдэгч К.М.А, Г.И.В, Ж.М, Ж.Ө, Г.Г, Дэ.П, Г.Н нарын цагдан хоригдсон 1 хоногийг тэдэнд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, 9,985,000 төгрөгийн, шүүгдэгч Да.Пийн цагдан хоригдсон 1 хоногийг түүнд оногдуулсан 18,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 17,985,000 төгрөгийн, шүүгдэгч С.Чын цагдан хоригдсон 228 хоногийг түүнд оногдуулсан 15,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 11,580,000 төгрөгийн, шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 167 хоногийг түүнд оногдуулсан 18,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 15,495,000 төгрөгийн, шүүгдэгч Г.Эын цагдан хоригдсон 167 хоногийг түүнд оногдуулсан 15,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 12,495,000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарын цагдан хоригдсон 97 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ