| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2026/00422/и |
| Дугаар | 307/ШШ2026/00358 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2026/00358
2026 01 27 307/ШШ2026/00358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2026/00422/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* байр, ******* тоот хаягт байршилтай ******* ББСБ ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******, *******)-ын хүсэлттэй,
Эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Манай банк бус нь харилцагч ******* (*******)-тай 2017.12.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,300,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээл олгосон. Зээл олгосноос хойш зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй. Манай байгууллагаас *******д холбогдуулан 2025.10.28-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй тул нэхэмжлэл гардаж аваагүй. 2025.12.19-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон ******* тоот шүүгчийн захирамж гарсан тул *******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож, миний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.(хх 1 дэх тал)
2. Шүүхээс: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогтой г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг ... ******* (*******)-тай 2017.12.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,300,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээл олгосон. Зээл олгосноос хойш зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй. Манай байгууллагаас *******д холбогдуулан 2025.10.28-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй тул нэхэмжлэл гардаж аваагүй. 2025.12.19-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон ******* тоот шүүгчийн захирамж гарсан гэж тайлбарлаж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж, 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
4. Хэрэгт нотлох баримтаар дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
- Тус шүүхийн 2025 оны 12 сарын 19-ний өдрийн ******* дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- 2017 оны 12 сарын 20-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- дугаартай зээлийн гэрээний хавсралт “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчийг төлөөлж овогтой гэх бичилт, гарын үсэг,
- 2017 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчийг төлөөлж овогтой гэх бичилт, гарын үсэг,
- Хүсэлт гаргагчийн 2026 оны 01 сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
- Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- 2025 оны 10 сарын 08-ны өдрийн Зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга эх хувиар, уг баримт дээрх харилцагч хэсэгт: , регистр: ******* гэх бичилт зэрэг болно.
Тус шүүхийн 2025 оны 12 сарын 19-ний өдрийн ******* дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар ******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна. (хх 2-14 дэх тал)
5. Иймд *******г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
6. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* регистрийн дугаартай, овогтой г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зүмпэрэл (утас: *******, *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. овогтой нь ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух хаягтай, гэх утасны дугаартай байсан болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА