Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2026/00231

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хаягт оршин байх И******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт О*******гийн Э******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,558,234.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О.Э******* нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр И******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай №11-00006158 Барьцаат зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр О.Э******* нь 1,078,000 төгрөгийг нэг сарын 5.9% хүүтэйгээр 8 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлийн гэрээний дагуу 8 сарын хугацаанд сар бүр 173,000 төгрөгийн эргэн төлөлт хийх үүрэгтэй байсан боловч 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс үүргээ зөрчил эхэлсэн. О.Э******* нь зээл төлөлтийг хойшлуулах хүсэлт тавьж өөрийн нөхцөл байдлыг тайлбарлан хэлсний үндсэн дээр манай байгууллага хүлээсний эцэст 2021 онд 270,000 төгрөгийн төлөлт, 2022 онд 300,000 төгрөг төлөлтийг хийж өөр төлөлт хийгээгүй. Улмаар гэрээний үүргийг удаа дараа шаардсаны эцэст 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг төлж түүнээс хойш төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр удаа дараа шаардаж, төлбөр төлөх боломжит хугацаа олгосоор байтал гэрээний үүргийг сайн дураараа биелүүлэхгүй байх тул гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар О.Э******* нь зээлийн гэрээний үүрэгт:

Үндсэн зээл: 467,050 төгрөг,

Зээлийн хүү: 1,091,184.21 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 0 төгрөг,

Нийт: 1,558,234.21 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд О.Э******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай байгууллагыг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,558,234.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие О.Э******* нь И******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн гаргасан 1,558,234.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах графикийн дагуу:

2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 260,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 258,234.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй И******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Э*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* миний бие хариуцагчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хариу тайлбартай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч О.Э*******ийн хариу тайлбарт тогтоосон төлөлт хийх 6 сарын графикийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч О.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,558,234.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагч О.Э******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч О.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,558,234.21 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 258,234.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, О.Э*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. И******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Э*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,558,234.21 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагч О.Э******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч О.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,558,234.21 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 258,234.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, О.Э*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,900 төгрөгөөс 19,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 19,950 төгрөг, хариуцагч О.Э*******ээс 19,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ