Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2026/00238

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03755/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** цогцолборт байрлах, Мк ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,

 

1,190,960.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 1,190,960.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г.Г нь Мк ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,190,960.91 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжилж байгаа 1,190,960.91 төгрөгийг төлөхдөө 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сараас 2026 оны 04 сарын дуусталх хугацаанд сар бүр 297,740.228 төгрөгөөр төлж барагдуулан. Маргах зүйл байхгүй гэжээ

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулахад ... 1,190,960.91 төгрөгийн өр төлбөрийг 2026 оны 04 сар дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мк ХХК нь хариуцагч Г.Гт холбогдуулан 1,190,960.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Г.Г нь нэхэмжилж байгаа 1,190,960.91 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд сар бүр 297,740.228 төгрөгөөр төлж барагдуулан тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулахад тэрээр хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Мк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Гт холбогдох 1,190,960.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Г нь нэхэмжилж байгаа 1,190,960.91 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд сар бүр 297,740.228 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,133 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 16,566.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 16,566.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА