| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03348/И |
| Дугаар | 307/ШШ2026/00236 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 307/ШШ2026/00236
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* тоот хаягт оршин байх, Н******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух Э*******ийн Л******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 197,717.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Э.Л******* нь "Н******* *******" банк бус санхүүгийн байгууллагтай 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 965 дугаар "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 43257 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 120,000 төгрөгийн цахим зээл авч, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11,640 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 20,300 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 11,874.06 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж үлдэгдэл зээлийнхээ эргэн төлөлтийг хийгээгүй байна.
Зээлдэгч Э.Л*******гээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох, гэрийн хаягаар явах болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1,447 хоногийн хугацаа хэтрүүлсэн.
Иймд Э.Л*******гээс зээлийн гэрээний үүрэгт 192,717.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Тус байгууллагын нэхэмжлэлтэй, зээлдэгч Э******* овогтой Л******* нь зээлийн эргэн төлөлтөө бүрэн төлж барагдуулсан учир танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Л*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 197,717.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-ийн зүгээс Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр Э.Л*******д холбогдуулан гаргасан 197,717.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Э.Л*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Л*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 197,717.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Э.Л*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,582 төгрөгөөс 3,291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,291 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ