| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2302000000406 |
| Дугаар | 2025/ДШМ/776 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/776
2025 06 24 2025/ДШМ/776
Э.А, Б.Тнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /цахимаар/,
шүүгдэгч Б.Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр /цахимаар/,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/928 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Б.Тнарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б.Т, Э.А нарт холбогдох эрүүгийн 2302000000406 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.А,
- Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан;
2. Б.Т, :
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 858 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
- Э.А нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0.0226 грамм хэмжээтэй, метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай “Мөс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0.8466 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг өөрийн биедээ, Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “шавар” гэх хэрэглээний нэршилтэй цаасанд боодолтой үеийн жин 0.5339 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчдын зам” гудамж, “Х” хороолол, 40 дугаар байрны 9 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль хууль бусаар хадгалсан,
мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /Methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0.3077 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ, Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 33.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчдын зам” гудамж, “Х” хороолол, 40 дугаар байрны 9 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
- Б.Тнь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 19.9 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчдын зам” гудамж, “Х” хороолол, 40 дугаар байрны орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн 2024 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сд” төвийн урд хохирогч Б.Бай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Энхтайвангүнд овогт Энхтунгалагийн Э.Аыг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай мөс, шавар, өвс гэх сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд, Сайн долоо овогт Бадамсүрэнгийн Б.Тийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ад оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Б.Тд оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Э.А, Б.Тнарын эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Аын цагдан хоригдсон 10 хоногийг, шүүгдэгч Б.Б.Тийн 202 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аын асрамжид байгаа насанд хүрээгүй 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Аын М асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүгдэгч Э.Аын насанд хүрээгүй хүүхэд А.Мийн асрамжийн асуудлыг шийдвэрлэтэл хүүхдийг Э.Аын нагац эгч Д.Цд хариуцуулж, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Б.Төөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Э.А, Б.Тнар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А, Б.Тнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Тдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүгдэгч Б.Тминий бие эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт миний бие өөрийн санамсар болгоомжгүй байдлаасаа болж холбогдсондоо маш их гэмшиж байна. Тухайн гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нь миний танил ах болох Э.Аын гэрт 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингүүн болон Б.Тбид 2 хамт гэрийг нь цэвэрлэх зорилготой очоод хувцасны шүүгээнд байсан хувцаснуудыг эвхэж байгаад хар өнгийн нэвсгэр загвартай цасны өмд байсан тул Э.А ахаас уг өмдийг гуйж авч өмссөн. Өмдний халаасанд байсан зүйлийг анзаараагүй, гэрээс нь гарах үедээ өмсөж гараад лифтэнд суух үед цагдаа нар биед үзлэг хийхэд өвс гэх нэршилтэй зүйл нь миний өмссөн өмдний халааснаас гарч ирснээс миний бие санамсар, болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар үндэслэл, ямар нотлох баримтад тулгуурлан гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Уг хэрэгт нотловол зохих байдал бүрэн тогтоогдоогүй бөгөөд хэрэгт хамт зүйлчлэгдсэн Э.А нь удаа дараа мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэгт болон шүүхэд үнэн зөвөөр Б.Т“тухайн үед надаас авч өмссөн өмдний халаасанд байсан “Өвс” гэх зүйлд ямар нэг холбогдолгүй” талаар хэлдэг боловч шүүх тухайн нотлох баримтад дүгнэлт өгөлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байна. Иймд миний гомдлыг минь хүлээн авч, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт бүрэн дүгнэлт хийж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Э.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие анхан шатны шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өрх толгойлсон эцэг тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж өгнө үү гэх саналтай оролцсон боловч анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг ойлгомжгүй байдлаар хязгаарлаж, хүүхэд маань маш хүнд байдалд хууль ёсны асран хамгаалагчгүй байдалтай байна. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, дахин сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байгаа. Миний хүү А.Мэргэд нь 7 настай бөгөөд төрсөн цагаасаа миний хайр халамжид өссөн. Эх болох Э.Сэндэр нь хүүг минь хоёр настай байхад хүү бид хоёроос салж, гадаад яваад одоог хүртэл холбоогүй байдаг. Тийм учраас хүү маань надаас өөр хууль ёсны асран хамгаалагчгүй. Иймд шүүх бага насны хүүхдийн минь сурлага хүмүүжил, төлөвшил зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Э.Аын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хавтаст хэргийн 160 дугаар талд хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар “Э.Аын М 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн.”, 161 дүгээр талд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт “Тус хорооны иргэн Энхтгийн Э.А нь ... Ханбогд хотхоны 406 байр 94 тоотод оршин суух хаягтай, түүний хүү болох Э.Аын Мэргэдийг асран хамгаалдаг, өрх толгойлсон эцэг болох нь үнэн болно.” гэх баримтууд авагдсан. Миний үйлчлүүлэгч Э.А нь бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг бөгөөд хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрдөг, цагдан хоригдсоноосоо хойш маш их зүйлийг ухаарч, дахин хэрэгт холбогдохгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. Хүү А.М нь аав Э.Аыгаа санаад хүүхэд сэтгэл зүйн хувьд маш хэцүү нөхцөл байдалд байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаагаар түүний оршин суугаа хаяг дээр нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс түүний хувийн байдал, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б.Тийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Тд ял шийтгэл оногдуулахдаа эргэлзээтэй нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхээс Б.Б.Тийг сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэж буруутгасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т“Э.Аын гэрийг цэвэрлэж байгаад цасны өмдийг нь гуйж авч өмссөн” гэж тогтвортой мэдүүлдэг. Мөн Э.А “миний өмд, халаасанд нь байсан сэтгэцэд нөлөөт бодис минийх, Б.Тмэдээгүй” гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар Б.Б.Тийг цасны өмдийг нь өмсөж гараад лифтэнд цагдаагийн албан хаагчид баригдсан нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүхээс Б.Б.Тийн биед үзлэг хийхэд халааснаас нь сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн учраас буруутгах үндэслэлтэй байна” гэж үзлэгээр илэрсэн нөхцөл байдлаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Б.Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.А нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлаад олж тогтоох үед дахин гэмт хэрэг үйлдсэн буюу гэртээ хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон. Э.А хэрэглэгч буюу тогтмол хэрэглэдэг нөхцөл байдал байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Э.Аын бага насны хүүхдийг асран хамгаалах талаар нагац эгчтэйгээ харилцан тохиролцож гар бичмэл үйлдэж хэрэгт хавсаргасан байдаг. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Иймд түүний бага насны хүүхэдтэй холбоотой хуульд заасан арга хэмжээг шүүхээс авсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б.Тийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “миний өмд биш, Э.Аын өмд, халаасанд нь байсныг би мэдээгүй” гэсэн зүйлийг мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлыг Э.А үгүйсгэдэггүй. Гэхдээ шүүгдэгч нарын хувьд энэ асуудлын талаар харилцан зөрүүтэй мэдүүлдэг. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлж Б.Б.Тийн биед үзлэг хийх явцад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа гаргаж өгөхийг сануулж асуухад өмдний халааснаас сайн дураараа гаргаж өгсөн гэх мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс энэ үндэслэлээр Б.Б.Тийн гэм буруугийн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчөөс таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч Б.Торгон зайлсан бөгөөд түүнийг олж тогтооход дахин гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татаж тус хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээр маргадаг мөн хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байгаа. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Б.Тнарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Э.А нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0.0226 грамм хэмжээтэй, метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0.8466 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг өөрийн биедээ, мөн Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “шавар” гэх хэрэглээний нэршилтэй цаасанд боодолтой үеийн жин 0.5339 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчдын зам” гудамж, “Х” хороолол, 40 дугаар байрны 9 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль хууль бусаар хадгалсан,
мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин /Methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0.3077 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ, мөн Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 33.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчдын зам” гудамж, “Хд” хороолол, 40 дугаар байрны 94 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч Б.Тнь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydricannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 19.9 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчдын зам” гудамж, “Ханбогд” хороолол, 406 дугаар байрны орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 33, 2хх 8/,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд” хорооллын 406 дугаар байрны 94 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 34-39, 2хх 9-15/,
шүүгдэгч Б.Б.Тийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 40-43/,
шүүгдэгч Б.Б.Тийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 45/,
шүүгдэгч Э.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 53-57, 2хх 16-20/,
шүүгдэгч Э.Аын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 58-60, 2хх 22-24/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5552 дугаартай /1хх 131-134/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5553 дугаартай /1хх 138-142/, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4755 дугаартай /2хх 53-57/, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4758 дугаартай /2хх 61-65/, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4756 дугаартай /2хх 69-75/ шинжээчийн дүгнэлтүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5557 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.ТУП99012391 2023.11.08”, “Э.А УШ94060755 2023.11.08” гэж хаягласан шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.ТУП99012391 2023.11.08”, “Э.А УШ94060755 2023.11.8” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс Метамфетамин /Methamphetamine/ болон МDМА илэрсэн. MDMA нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтана. ...” гэх /1хх 126-128/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4757 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... Шинжилгээнд ирүүлсэн “Э.А УШ94060755 24.08.16” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /methamphetamine/ болон МDМА илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II-р жагсаалтад багтана. МDМА нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1-р жагсаалтад багтана.” гэх /2хх 44-46/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5555 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г-198 Б.Б.Т, 21.3 грамм өвс мэт зүйл, а/д Д.Тулга, 2023.11.03” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Г-198 Б.Б.Т, 21,3 грамм өвс мэт зүйл, а/дД.Тулга, 2023.11.03” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 22,4 г, цэвэр жин 19,9 г байна.” гэх /1хх 145-147/ гэх дүгнэлтүүд,
гэрч О.Уулзахжаргалын: “...айсан.”/2хх 39-40/,
яллагдагчаар Э.Аын “....” /1хх 186-188, 2хх 129-130, 133-134/,
яллагдагчаар Б.Б.Тийн “... н. ...” /1хх 195, 198-199, 2хх 243, 3хх 13/ гэх мэдүүлгүүд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Шүүгдэгч Б.Тнь 2024 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Свийт Ланд” төвийн урд хохирогч Б.Батхуягтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
дуудлага лавлагааны хуудас /2хх 192/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 196-200/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 211-212/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5496 дугаартай: “...Б.Батхуягийн биед зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” гэх дүгнэлт /2хх 227-228/,
хохирогчоор Б.Б: “...н. ...” /2хх 218-219/,
гэрч Г.Б: “... нүүр рүү нь гараараа цохичихсон. ...” /2хх 222/,
яллагдагчаар Б.Б.Тийн “...гэм буруу дээр маргах зүйл байхгүй. ...” /2хх 243/ гэх мэдүүлгүүд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Аыг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мөс, шавар, өвс гэх сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б.Тийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Э.А “...Миний хүү А.М нь 7 настай бөгөөд төрсөн цагаасаа миний хайр халамжид өссөн. Иймд надад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Тэнгис “...оногдуулсан хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч Б.Т“...эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нотловол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. ... Тэр өмдийг би Э.А ахаас гуйж авч өмссөн. Өмдний халаасанд байсан зүйлийг анзаараагүй. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.А, Б.Тнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Тнь “... Тухайн цасны өмдийг би Э.А ахаас гуйж авч өмссөн. Өмдний халаасанд өвс байгааг анзаараагүй...” гэх боловч хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн “...Б.Б.Тийн биед үзлэг хийхийн өмнө ... өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөхөд Б.Тнь өөрийн өмсөж явсан хар цасны өмдний баруун талын халааснаас ... 21.3 грамм өвс мэт зүйлийг гаргаж өгснийг ...” тэмдэглэл /1хх 40-43/, сэжигтнээр Б.Б.Тийн “...Э.А ахынд байхдаа мөс хэрэглэсэн. Мөн Э.А ахынд ирэхээсээ өмнө зун Хөвсгөлөөс түүж байсан өвснөөс үлдсэн өвсөө тамхинд хийж Чингүүн бид 2 татсан. ...” /1хх 158-159/ гэх мэдүүлэг зэргээр Б.Тнь өөрөө сайн дураараа өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн цасны өмдний баруун талын халааснаас гялгар ууттай 21.3 грамм өвс гаргаж өгсөн нь нотлогдож байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Аын асрамжид байгаа насанд хүрээгүй 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн Э.Аын М-ийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Б.Тнарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.А, Б.Тнар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 82 хоног тус тус цагдан хоригдсон байх тул тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/928 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Б.Тнарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Б.Тнарын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 82 /наян хоёр/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ