Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2026/00237

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* оршин байх К******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* оршин суух, Б******* овогт М*******ын М******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,975,203 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М.М******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №******* тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэй, 14,752,000 төгрөгийн зээл авсан.

Зээлдэгчээс зээлийн гэрээний үндсэн зээлд 11,256,578 төгрөг, зээлийн хүү 703,798 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,827 төгрөг, нийт 11,975,203 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч М.М******* нь К******* ХК-ийн гаргасан 11,975,203 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах графикийн дагуу:

2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг

2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг,

2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг,

2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч М.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,975,203 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, хариуцагч М.М******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч М.М******* нь нэхэмжлэлийн шаардлага 11,975,203 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, М.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. К******* ХК-ийн нэхэмжлэлтэй, М.М*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,975,203 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, хариуцагч М.М******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч М.М******* нь нэхэмжлэлийн шаардлага 11,975,203 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,197,520.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, М.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,553 төгрөгөөс 103,276.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 103,276.5 төгрөг, хариуцагч М.М*******эс 103,276.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ