Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2026/00246

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* оршин байх, Т******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Б******* овогт М*******гийн А******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,374,310.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч М*******гийн А******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* тоот гэрээний дагуу Samsung watch fit, Galaxy A55 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

******* тоот гэрээний үүрэгт нийт 1,374,310.02 төгрөгийг хариуцагч М*******гийн А*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

М.А******* миний бие Toki-ийн нийт нэхэмжилсэн 1,374,310.02 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 458,103.34 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 458,103.34 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 458,103.34 хуваан төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч М.А*******гийн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өнгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч М.А*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,374,310.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*******, хариуцагч М.А******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч М.А******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,374,310.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 458,103.34 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 458,103.34 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 458,103.34 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, М.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.А*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,374,310.02 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*******, хариуцагч М.А******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч М.А******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,374,310.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 458,103.34 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 458,103.34 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 458,103.34 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, М.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,938.96 төгрөгөөс 18,469.48 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 18,469.48 төгрөг, хариуцагч М.А*******гаас 18,469.48 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ