Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2026/00052

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03403/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* байранд байрлах хаягтай ******* банк ХКомпани ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* ********

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний дагуу 18,958,073.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлийн гэрээний дагуу 18,958,073.27 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагчийн хариу тайлбартаа танилцаж зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч А.*******, М.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...18,958,073.27 төгрөгийг шууд төлж чадахгүй тул 1 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн зээл болох 2,643,801 төгрөгийг төлж барагдуулан хэвийн төлөлтүүдээ хийгээд явна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ******* банк ХКомпани нь хариуцагч А.*******, М.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний дагуу 18,958,073.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчаас хугацаа тохирч эвлэрсэн талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,740 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,370 төгрөг, төсвийн орлогоос 126,370 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХКомпанийн нэхэмжлэлтэй А.*******, М.******* нарт холбогдох Зээлийн гэрээний дагуу 18,958,073.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,740 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,370 төгрөг, төсвийн орлогоос 126,370 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХКомпанид олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС