| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2418001170348 |
| Дугаар | 2025/ДШМ/61 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/61
*******, *******-*******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******, .*******,
Шүүгдэгч *******- өмгөөлөгч , -*******,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга зул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/294 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******, *******-*******, *******, *******, ******* нарт холбогдох 2418001170348 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай.
2. Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай.
3. Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай.
4. Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай.
5. Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр: -шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “ ” гэх газар - улсын дугаартай “Хьюндэй Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь зам тээврийн осол гаргасан гэх үйлдлийг хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэлгүйгээр гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй, зөрчил гаргасан жолоочид хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж т давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
-мөн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа цагдаа зохицуулагч, дэд ахлагч *******-*******тэй бүлэглэн зөрчил гаргагч *******ыг баривчлах шийтгэлээс чөлөөлөх зорилгоор түүний төрсөн эгч *******г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, зөрчлийн материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийхээ хариуд *******, *******, ******* нараас 1.000.000 төгрөгийн хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус,
-шүүгдэгч *******-******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн дугаартай гомдол, мэдээллийг шалгасан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч *******тэй бүлэглэн зөрчил гаргагч *******ыг баривчлах шийтгэлээс чөлөөлөх зорилгоор түүний төрсөн эгч *******г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан мэтээр хуурамч баримт бүрдүүлэх талаар урьдчилан үгсэн тохиролцож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, зөрчлийн материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснийхээ хариуд *******, *******, ******* нараас 1.000.000 төгрөгийн хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
-шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдэж улмаар баривчлах шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч *******, цагдаа зохицуулагч, дэд ахлагч *******-******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
-шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдсон өөрийн төрсөн дүү болох *******ыг баривчлах шийтгэлээс зайлсхийлгэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч *******, цагдаа зохицуулагч дэд ахлагч *******-******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
-шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдсон *******ыг баривчлах шийтгэлээс зайлсхийлгэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч *******, цагдаа зохицуулагч дэд ахлагч *******-******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу бусдад давуу байдал бий болгохын тулд бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1., *******- үйлдлийг 22.4 дүгээр зүйлийн 1., *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.д заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч овогт - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч овогт , овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
-Шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дахь хэсгийг журамлан 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1., 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс бусад газар очихийг хориглох хязгаарлалт тогтоож, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1., 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, *******-*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******- цагдан хоригдсон (ерэн зургаа) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
-Шүүгдэгч *******, *******-*******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
-Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг болон Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, *******-*******д авсан хувийн баталгаа гаргах, Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх авч, хорих ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолж,
-Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, *******-*******, *******, *******, ******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор би эрүүгийн 2418001170348 дугаартай *******, *******-*******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс хэргийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/294 дугаартай шийтгэх тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дахь хэсгийг журамлан 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийтгэх тогтоолыг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх дүгнэхдээ “...мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ий өгсөн: "... цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч *******тэй дүү *******ын хамт орж уулзаад учир байдлаа хэлсэн. *******т хэлэхдээ... манай дүү ******* нь миний жолоодох эрхийн үнэмлэхийг үзүүлээд хураалгасан байна. Өөрөө жолооны эрхийн үнэмлэхгүй..." гэж хэлэхэд ******* нь өөр нэг иргэнтэй хамт байсан ба ******* бид хоёрыг гадаа гараад хүлээж бай гэхээр нь бид хоёр гадаа гараад хүлээж байсан...",
-гэрч *******ийн өгсөн "... ******* гэх цагдаатай ******* орж уулзсан. Тэгээд ******* цагдаатай уулзчихаад гарч ирээд ******* бид хоёрт хандан ... хүний тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхээр жолоо барьсан гээд 30 хоног баривчилна... гэж хэлсэн байсан..." зэрэг мэдүүлэг нь *******тэй уулзсан болох нь тогтоогдож байна.
Нөгөө талаар шүүгдэгч *******-******* өөрөө "*******д давуу байдал бий болгож, *******д шийтгэл оногдуулах боломжгүй ба *******ийн хууль бус гуйлтаар" *******тэй нэг байгууллага, тасагт хамтран ажилладаг болохын хувьд гэрч нарын мэдүүлгээр өрөөнд нь орж уулзсан нь давхар нотлогдож байна. Шүүгдэгч ******* "холбогдогч *******ийг ******* гэдгийг мэдээгүй зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар" шийдвэрлэсэн гэж мэдүүлсэн нь дээрх байдлаар няцаагдсан..." гээд шүүгдэгч *******ийг *******-*******тэй бүлэглэн *******д давуу байдал бий болгож хахууль авсан үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан
-*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...эгч намайг мэдүүлэг өгч байхад цагдаагийн нэг алба хаагчид өгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч *******т өгүүлсэн...’’ гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... намайг ******* биш гэдгийг ******* мэдэж байсан..., ...намайг мэдүүлэг өгч байх хугацаанд цагдаагийн газрын гадаа *******, ******* нар нь *******-*******тэй уулзаж 1.000.000 төгрөг өгсөн..., ...*******-******* *******т өгсөн эсэхийг нүдээрээ хараагүй, гэхдээ өгсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
-*******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... нь надад хандан тэр хар өнгөтэй машинд очиж суугаад мөнгө өгчих гэхээр нь тухайн машинд орж суухад цагдаагийн алба хаагч байсан. Би машинд орж суугаад бэлэн 1.000.000 төгрөг өгөөд машинаас нь буугаад явсан... *******ээс гуйж байгаад тухайн зөрчлөө арилгуулахдаа миний жолоодох эрхийг 1 жилээр хасуулж шийдвэрлүүлсэн...” гэх мэдүүлэг,
-*******ийн гэрчээр өгсөн “...Би болон , нар нь дамжуулан *******т хахууль өгч *******ын гаргасан зөрчлийг шийдвэрлүүлэх гэж байгаа гэдгээ ойлгож байсан..., ... нь ээс хахуулийн мөнгийг авах үедээ ганцаараа явж байсан..., ... гэдэг хүн нь миний төрсөн дүү арван жилийн нэг ангийн хүүхэд юм. Би төрсөн дүүгээсээ бүтэн нэрийг нь асуухад -******* гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч - "... 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *******- *******эс юу болоод байгаа талаар асуухад манай нөхөр надад хандан өөрийнхөө ажлын газрын ах бид хоёр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм байна... гурван эмэгтэй хүнд туслах гээд тухайн гурван эмэгтэй хүн нь бичиг баримт сольсон, тэгээд тухайн гурван эмэгтэйгээс 1.000.000 төгрөг аваад ах бид хоёр хувааж авсан. Би 400.000 төгрөгийг нь 600.000 төгрөгийг нь авсан тухайн хэргийг шалгаад байгаа юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******- сэжигтнээр өгсөн “...эгчийнхээ регистрээр рапортаар орсноор нь эгчийнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаад явуулчхаж болох уу гэж *******ээс асуусан. Тэгтэл ******* нь “наад хүмүүс чинь дараа нь янз бүрийн "...дүүгийнх нь оронд эгчийнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан талаар яриад, хүн амьтанд хэлчих вий дээ” гээд айгаад байсан ... би *******т “1.000.000 төгрөг өгье гэж байна” гэж хэлэхэд ******* нь надад хандан "...асуудалгүй юм байгаа биз дээ..." гэж хэлсэн. Түүний дараа ******* над руу утсаар залгаад "...ажил дээр хүрээд ир, нөгөө хүмүүстэйгээ гараад уулз” гэж хэлсэн..., тэгээд би тухайн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх эгч дүү хоёрын аль нэгтэй нь цагдаагийн газрын урд талын зам дагуу байх авто зогсоол дээр албаны дунд гарын жийп загварын хар өнгийн "Kia sportage" загварын - улсын дугаартай машинд сууж байгаад машиндаа бэлнээр мөнгө авсан... тухайн өдрийн орой нь гадаа харанхуй болсон байх үед *******тэй Замын цагдаагийн тасгийн үүдэнд машиндаа уулзаад мөнгийг өгсөн. Тухайн үед *******т мөнгийг өгөхдөө тоолж үзэхэд 1.000.000 төгрөг байсан. Тэгтэл ******* нь тухайн мөнгөнөөс надад 400.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, үлдсэн 600.000 төгрөгийг нь ******* нь өөрөө авсан...” гэсэн мэдүүлгүүд болон *******ын эзэмшлийн Хаан банкны , *******ийн эзэмшлийн Хаан банкны , ******* эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны хуулгануудад үзлэг хийсэн талаарх 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулганууд зэргээр шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “******* нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт согтуугаар - улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон” гэх зөрчлийн материалыг шалгах явцдаа дээрх зөрчлийг *******ий төрсөн дүү болох ******* гаргасан болохыг мэдсэн боловч хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, тус тасгийн зохицуулагч, дэд ахлагч *******-*******эр дамжуулан хахууль авсан болох нь хангалттай тогтоогдож байхад дээрх яллах талын нотлох баримтуудад үндэслэл бүхий няцаалт хийж чадаагүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч *******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Тухайлбал: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байвал зохино.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх..., эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан бөгөөд уг зохицуулалтаар гэмт хэрэгт үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл болж, энэ шинжийг хангасан тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх боломжтой юм.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас (мөрдөн шалгах, прокурор, шүүх) хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог билээ.
Гэтэл шүүгдэгч *******-******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэг өгөхдөө илтэд зөрүүтэй мэдүүлэг өгдөг, шүүх хуралдааны явцад хэргийн баримт, гэм буруугийн талаар маргаж байхад анхан шатны шүүх түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн 2418001170348 дугаартай хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч *******-******* болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаасан атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/294 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Шүүгдэгч *******- гомдлоор давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэхэд “Би залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж мэтгэлцэж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлгээ өөрчилж, өөр өөр байдлаар мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байсан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Мөн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэнийг 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлд хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч саналдаа:
Манай үйлчлүүлэгчид холбогдуулан эсэргүүцэл гаргаагүй учир тайлбар байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* өмгөөлөгч .******* саналдаа:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь *******-*******эс мөнгө авсны үндсэн дээр тэр хэргийг зөрчлийн хэрэг болгож шийдвэрлэсэн гэх нотлох баримт байхгүй. Нотлох баримтыг шинжлэн судлаад үзэхэд *******, *******тай уулзаад нотлох баримтыг өөрчилж, зөрчлийн хэрэг болгосон гэх үндэслэл байдаггүй учраас өмгөөлөгч ******* бид хоёрын зүгээс анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, *******т оногдуулсан зүйл ангийг үндэслэлтэй зүйлчилсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* өмгөөлөгч ******* саналдаа:
Өмгөөлөгч .*******тай цуг шүүгдэгч *******ийг өмгөөлж байгаа тул агуулгын хувьд ижил байр суурьтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******- өмгөөлөгч саналдаа:
Өмгөөлөгч миний зүгээс бол тухайн зөрчлийн хэргийг *******-******* нь дангаараа шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш учир энэ тал дээр харгалзаж үзнэ үү гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хуралд оролцсон. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгож буцаасан байдаг. *******- хувьд прокурорын зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахуул авах” гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хоног цагдан хоригдсон. Тухайн нөхцөл байдалд шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ял оногдуулсан байдаг. *******- хувьд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш одоог хүртэл 186 хоног хоригдсон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******- өмгөөлөгч -******* саналдаа:
Хэргийн материалтай танилцахад өмнөх өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцэж байсан нь харагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******- хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын зүйлчлэлтэй огт маргадаггүй. Өмнөх өмгөөлөгч нарын хувьд хууль зүйн байр сууриа илэрхийлэхдээ *******- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үйлдлийг нь үгүйсгэсэн байр сууринаас оролцоогүй байх гэж миний хувьд дүгнэж байна. Тийм учраас анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******, *******-*******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч нарын гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.Прокуророос шүүгдэгч *******ийг 2023 оны 02 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт “ ” гэх газарт - улсын дугаартай “Хьюндэй Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь зам тээврийн осол гаргасан гэх үйлдлийг хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэлгүйгээр гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй, зөрчил гаргасан жолоочид хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж т давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, -мөн 2023 оны 07 сарын 05-ны өдөр зөрчлийн дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа цагдаа зохицуулагч, дэд ахлагч *******-*******тэй бүлэглэн зөрчил гаргагч *******ыг баривчлах шийтгэлээс чөлөөлөх зорилгоор түүний төрсөн эгч *******г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, зөрчлийн материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийхээ хариуд *******, *******, ******* нараас 1.000.000 төгрөгийн хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус,
-шүүгдэгч *******- 2023 оны 07 сарын 05-ны өдөр зөрчлийн дугаартай гомдол, мэдээллийг шалгасан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч *******тэй бүлэглэн зөрчил гаргагч *******ыг баривчлах шийтгэлээс чөлөөлөх зорилгоор түүний төрсөн эгч *******г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан мэтээр хуурамч баримт бүрдүүлэх талаар урьдчилан үгсэн тохиролцож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, зөрчлийн материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснийхээ хариуд *******, *******, ******* нараас 1.000.000 төгрөгийн хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
-шүүгдэгч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдэж улмаар баривчлах шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч *******, цагдаа зохицуулагч, дэд ахлагч *******-******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
-шүүгдэгч *******г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдсон өөрийн төрсөн дүү болох *******ыг баривчлах шийтгэлээс зайлсхийлгэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч *******, цагдаа зохицуулагч дэд ахлагч *******-******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
-шүүгдэгч *******ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдсон *******ыг баривчлах шийтгэлээс зайлсхийлгэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч *******, цагдаа зохицуулагч дэд ахлагч *******-******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу бусдад давуу байдал бий болгохын тулд бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5.Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.д заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс бусад газар очихыг хориглох хязгаарлалт тогтоож,
-шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дахь хэсгийг журамлан 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
-шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, *******-*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, *******, *******, *******, ******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, *******-*******д авсан хувийн баталгаа гаргах, Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх авч шийдвэрлэжээ.
6.Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод зааснаар төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор заасан.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлж, нийтийн албан тушаалтанд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 4.1.1-д зааснаар “... тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заажээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор тус тус заажээ.
Улмаар Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,
-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар цагдаагийн офицер, ахлагч нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
7.Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаалаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалд томилогдон ажиллаж байсан, шүүгдэгч *******-******* нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/107 дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч албан тушаалд томилогдсон байх ба гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд эрхэлж байсан албан тушаал нь “Нийтийн албан тушаалтан” гэх тусгай субъектийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх субъектийн шинжийг, шүүгдэгч *******-******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх субъектийн шинжийг тус тус хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгссөнд тооцохоор, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн обьектив талыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байхаар хуульчилсан.
8.Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2023 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн төрсөн эгч *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад цагдаагийн алба хаагч саатуулагдаж хариуцлагаас зайлсхийх зорилгоор өөрийгөө “*******” гэж эгчийнхээ регистрийн дугаарыг хэлж, жолооны үнэмлэхийг нь хураалгажээ.
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай үгсэн тохиролцож зөрчил үйлдсэн өөрийн найз *******ыг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоо барьсныг мэдэж байсан тул түүнийг баривчлуулахгүйн тулд шийтгэлээс зайлсхийлгэх зорилгоор найзынхаа эгч *******г зөрчил үйлдсэнээр шийтгэл оногдуулахаар 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цагдаад ажилладаг өөрийн танил Цагдаагийн газрын жолооч *******-*******тэй уулзаж, зөрчлийн хэргийг шалгаж байсан *******т 1.000.000 төгрөг өгөхөөр санал болгож гуйсан байна.
Ингээд О.-******* нь өөрийн танил *******ийн гуйлтаар тухайн зөрчлийн хэргийг шалгаж байсан *******тэй өрөөнд нь орж уулзсан бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарын өгсөн 1.000.000 төгрөгийг *******т өгөөгүй, харин өөртөө авчээ.
Шүүгдэгч ******* нь дээрх зөрчлийг шалгах үедээ ******* нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодож яваад цагдаагийн алба хаагчид саатуулагдахдаа төрсөн эгч *******гийнхээ нэр, регистрийн дугаарыг хэлж, жолооны үнэмлэхийг нь хураалгасан гэдгийг тогтоосон боловч зөрчил гаргасан этгээд *******д хариуцлага хүлээлгэхгүй түүнд давуу байдал олгож, харин түүний эгч зөрчил үйлдээгүй *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00:50 цагт иргэн аас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Хустайн даваа” гэх газарт - улсын дугаартай “Хьюндэй Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хоёр тооны адуу мөргөчихлөө” гэсэн дуудлага, мэдээлэл өгсний дагуу ослын газарт очоод тухайн осол нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоох ажиллагааг хийхгүйгээр Цагдаагийн газрын ерөнхий жижүүр, ц/д “дайрагдсан адуу босоод явсан байна” гэж худал мэдээлж, дуудлага, мэдээллийн бүртгэлийг хаалгаж, тээврийн хэрэгслийг жолоодон явсан ын зам тээврийн осол гаргасан гэх үйлдлийг шалгахгүйгээр, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэлгүйгээр гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй зөрчил гаргасан жолоочид хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үйл баримтууд нь:
-*******ын гэрчээр өгсөн "... Би 2023 оны 07 дугаар сарын 04-өөс 2023 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн - улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын цагдаагийн алба хаагчид шалгуулахад миний согтолтын зэрэг 0,56 хувьтай гарсан. Тухайн өдөр би өөрийн төрсөн эгч болох *******гийн жолооны үнэмлэхийг цагдаагийн алба хаагчид үзүүлэхэд хураагаад авчихсан. Би тухайн үед тус цагдаад өөрийн үнэмлэх биш гэдгээ хэлээгүй. Тэгээд би 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш *******тэй биечлэн өрөөнд нь орж уулзаад “би жолооны үнэмлэхгүй, урьд шөнө өөрийн төрсөн эгчийнхээ жолооны үнэмлэхийг хураалгасан” талаараа хэлсэн. Тэгтэл ******* нь “юу яриад байгаа юм, одоо тэгвэл баривчилгаанд явдаг болсон” гэж хэлсэн, тэгэхээр нь би “мөнгөн торгууль төлж, сануулга өгөөд явуулж болдоггүй юм уу” гэхэд “тэрийг би мэднэ, чи одоо шүүх хурлаар орно, тэр шүүх хуралд чинь би орж чамайг 7 хоног юм уу 1 сар баривчилгаанд явах эсэхийг би шийднэ” гэж хэлсэн... Тэгээд ******* эгчтэй хамт *******тэй тусдаа уулзаад “баривчилгаанд явуулахгүй арга байхгүй юм уу” гэж гуйхад ******* нь “тэгээд яах юм, *******гийн чинь жолоодох эрхийг хасна, эгч чинь гомдолгүй юм уу, дараа ямар нэгэн асуудал болохгүй биз..." гэж хэлсэн. Тэгэхээр нь “баривчилгаанд явуулахгүй бол хамаагүй, гомдолгүй, эгчийнхээ эрхийг хасуулчихъя” гэхэд ******* зөвшөөрч эгчийн жолоодох эрхийг нэг жилээр хасаж 400.000 төгрөгийн торгууль төлсөн... ******* нь миний төрсөн эгчийн хувийн мэдээллээр надаас мэдүүлэг авсан... Би 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг ******* эгчийн данснаас бэлнээр гаргуулан авч намайг мэдүүлэг өгч байхад цагдаагийн нэг алба хаагчид өгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ц/д *******т өгүүлсэн. ******* нь хэн гэх цагдаад өгч *******т өгүүлснийг би мэдэхгүй байна... эгч ******* нь өөрийнх нь жолоодох эрхийг хасаж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 14-17-р тал),
-*******гийн гэрчээр өгсөн "... 2023 оны 07 дугаар сарын 04-өөс 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал миний төрсөн дүү ******* над руу залгаад “архи уучихсан машинтайгаа явж байгаад цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн... тэгээд Замын цагдаагийн зохицуулагч *******тэй дүүгийнхээ хамт орж уулзаад "...манай дүү миний жолоодох эрхийн үнэмлэхийг үзүүлээд хураалгасан байна. Өөрөө жолооны эрхийн үнэмлэхгүй..." гэж хэлэхэд ******* нь өөр нэг иргэнтэй хамт байсан ба бид хоёрыг “гадаа гараад хүлээж бай” гэхээр нь гараад хүлээж байсан. Тэгтэл манай дүүтэй хамт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн гэх ******* эмэгтэй ирээд цагдааг аргалах талаар яриад байсан... ******* гэх эмэгтэй нь 1.000.000 төгрөг олчих гэж хэлэхээр нь ******* мөнгө хайж олсон. Тэгтэл ******* нь бэлэн мөнгө хэрэгтэй гэхээр нь *******ийн данс руу мөнгө шилжүүлээд данснаас бэлэн мөнгө болгож авсан... ******* нь надад хандан “тэр хар өнгөтэй машинд очиж суугаад мөнгө өгчих” гэхээр нь тухайн машинд орж суухад цагдаагийн алба хаагч байсан. Би машинд орж суугаад бэлэн 1.000.000 төгрөг өгөөд машинаас нь буугаад явсан... *******ээс гуйж байгаад тухайн зөрчлөө арилгуулахдаа миний жолоодох эрхийг 1 жилээр хасуулж шийдвэрлүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-25-28/,
*******ийн гэрчээр өгсөн: “...******* машинаа өөрөө жолоодож явахад Замын цагдаа зогсоогоод түүнийг үлээлгэх гэсэн чинь үлээдэг багаж нь байхгүй байсан. Тэгээд тухайн цагдаа нь *******ыг “та архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байна” гээд согтолтыг хэмжчихээд *******ын машиныг журмын хашаа руу ачуулаад “маргааш ирж уулзаарай” гэж хэлсэн... Мөн тухайн үед ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй байсан. Тэгээд өөрийн төрсөн эгч *******гийн регистрийн дугаарыг хэлчихсэн... ******* гэх цагдаатай ******* орж уулзсан. Тэгээд гарч ирээд "...хүний үнэмлэхээр жолоо барьсан гээд 30 хоног баривчилна..." гэнэ гэсэн. Тэгтэл ******* нь надаас “танд таньдаг хүн байна уу” гэж асуухаар нь би “манай нэг дүү энд цагдаа хийдэг гэсэн сурагтай байсан, би асууя” гэсэн. Гэтэл нутгийн танил дүү болох тай цагдаа дээр тааралдсан. Түүнд учир байдлаа хэлж, гэх цагдаа дээр шалгагдаж байгаа гэхэд дотогшоо ороод гарч ирээд надад “та надтай холбогдоорой” гэж хэлчхээд яваад өгсөн. Улмаар би н дугаарыг олж ярихад “мөнгө төгрөг өгнө гэж байна, 30 хоног баривчилгаанд явуулахгүйгээр арга хэмжээ аваад өгчих” гэж гуйсан, хэдэн төгрөг байгаа юм” гэхээр нь *******, ******* хоёроос “та хоёр хэдэн төгрөг өгч чадах вэ” гэхэд “1.000.000 төгрөг байна” гэснийг д хэлэхэд “за, та түр байж байгаарай, эргээд холбогдъё” гэсэн. Тэгтэл надтай утсаар яриад “эгчийнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг заавал хасна, харин 30 хоног баривчлахыг нь болиулъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь үүнийг би *******, ******* хоёрт хэлэхэд ******* нь “дүүгээ баривчилгаанд явуулж байхаар мөнгийг нь өгөөд эрхээ хасуулаад салъя” гэж хэлсэн. Тэгээд д хандан “эгч нь мөнгийг дансаар шилжүүлчих үү” гэхэд “та бэлнээр аваад өгчих” гэж хэлэхээр нь бид дамжуулан *******т өгсөн…. нь мөнгийг авах үедээ ганцаараа явж байсан... гэдэг хүн нь миний төрсөн дүүтэй нэг анги тул дүүгээс нэрийг нь асуухад “-*******” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-22-26/,
-шүүгдэгч О.- яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн ажил болох Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гаргасан хувиар томилгооны дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Тэр өдөр өөрийн танил, нутгийн эгч тэй ажил дээр санамсаргүй тааралдсан, надтай уулзаад “...хажууд нь байсан үл таних хоёр эмэгтэйг -манай танил дүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаад эгчийнхээ регистрийг хэлээд рапортоор орсон” гэж надад хэлсэн. Би “хэн шалгаж байгаа юм” гэж асуухад “Замын цагдаагийн зохицуулагч, ц/д шалгаж байгаа” гэж хэлсэн. нь “эгчийнх нь регистрээр шийдүүлж болох уу, хэр таньдаг вэ, асуугаад өгөх боломж байна уу” гэж надаас асуусан. Тухайн үед т “би асууж өгье” гэж хэлээд би утасны дугаараа өгөөд явсан. Тэр өдрөө албан өрөөнд нь орж уулзаад “...эгч, дүү хоёр регистрийн дугаараа солиод орчихсон юм байна, миний таньдаг эгчээр надаар асуулгаад байна, эгчийнх нь регистрийн дугаараар шийдвэрлээд өгөх боломж байгаа юм уу...” гэж асуухад надад хандан “боломжтой талаар нь шийдвэрлээд өгье” гэсэн. Түүний дараа эгч, дүү хоёрын нэг нь машинд орж ирээд надад бэлэн мөнгө өгөөд “баярлалаа” гэж хэлээд машинаас буусан. Би машинд ганцаараа байсан. Тус мөнгийг би өөртөө аваад хоол унд авч идээд тухайн үед унаж байсан өөрийн эзэмшлийн автомашинд бензин тос хийгээд мөнгийг дуусгасан. Дараа нь тухайн зөрчлийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар асуухад “шийдээд явуулчихсан” гэсэн. Эгч дүү хоёрын надад өгсөн 1.000.000 төгрөгийг би байцаагч өгсөн, хуваагаад авсан гэвэл миний эрх зүйн байдалд нөлөөлөх, надад бага шийтгэл оногдох юм болов уу гэж бодоод сандарсандаа урд нь “ мөнгийг хувааж авсан” гэж хэлсэн юм. Уг хэргийн талаар би өмгөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаан хотод хоёулхнаа байж байхдаа хэлсэн. Харин эхнэртээ дэлгэрэнгүй хэлээгүй. Тэр эгч, дүү хоёр нь өгөөрэй гэж надад мөнгө өгсөн, гэхдээ би өгөхгүйгээр өөрөө авсан нь миний буруу болчихлоо. , гэх хоёр эмэгтэйн асуудлыг шийдэж өгч байгаа хүн нь юм” гэх мэдүүлэг (2-р хх-164-165-р тал),
-гэрч ын өгсөн: “... Би 2023 онд сар, өдрийг нь сайн санахгүй байна, *******т хотоос Улаан хот руу өөрийн “Хьюндэй Соната-6” маркийн - улсын дугаартай машинтайгаа явж байгаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах “Цайдам” гэх нэртэй газарт даваа өгсөхийн өмнө зам дээр явж байхад нэлээд хэдэн тооны адуу машины урдуур орж ирээд дайруулсан зам тээврийн осол гарсан. Тэгээд 102-т залгаж дуудлага өгөх гэсэн боловч болохгүй болохоор нь найз руу яаж дуудлага өгөх талаар залгаж асуухад “7037102 дугаарт залга” гэхээр нь залгаж дуудлага өгсөн. Тэгтэл Хонгор сумын хэсгийн төлөөлөгч ирээд “Дарханы Замын цагдаа дуудсан байгаа, хүлээж бай, би энэ хойд талын айлууд руу явж асуугаад ирье” гэж хэлсэн. Тэгтэл Замын цагдаагийн алба хаагч гэх цагдаа ирсэн. Тэр ирээд миний машины бичиг баримт, жолоодох эрхийг шалгаад юу болсон талаар асуугаад Хонгор сумын хэсгийн төлөөлөгчийг асууж байсан. Тэгээд миний машиныг журмын хашаанд аваачиж хийсэн.
Тухайн үед хоёр тооны адуу машинд дайруулсан. Нэг нь бор зүсмийн, нэг адууных нь хоёр хөл нь хугараад туурай хэсгээрээ яс нь гараад ирсэн, тэгээд би машинаа журмын хашаанд хийлгэчхээд буцаад ирэхэд нэг адуу нь амьд, нэг унага үхсэн байдалтай байсан. Би тухайн машинд дайруулсан нэг адууг нь Дархан-Уул аймгийн махны ченж эмэгтэйд 400.000 төгрөгөөр худалдсан. Тухайн машинд дайруулсан адууг махны ченжид өгсөн шалтгаан нь гэх цагдаа ирээд “амьтан тамлаж байхаар наадахаа махны ченж дуудаж амийг нь тастуулсан нь дээр байх, эзнийг нь бид нар хайгаад олчихно, чи наадах адуугаа зохицуулчхаад надтай Замын цагдаа дээр ирж уулзаарай” гэж хэлсэн. Улмаар би тухайн адууг ченжид 400.000 төгрөгөөр өгчхөөд гэх цагдаа дээр очоод “400.000 төгрөг боллоо, мөнгийг нь яах вэ” гэхэд “мөнгө нь чамд байж байг, эзнийг нь олохоор холбогдъё” гэж хэлэхээр нь би машинаа журмын хашаанаас аваад хот руу явсан. Түүнээс хойш цагдаа руу залгаж, “адууны эзэн нь олдсон уу, би машины хохирлоо төлүүлмээр байна” гэхэд “эзэн нь олдохгүй байна, хайж байгаа” гэх тайлбар хэлж байсан...Миний гаргасан зам тээврийн ослыг Цагдаагийн байгууллага бүртгэлд оруулж шалгасан эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хх-45-46),
-гэрч өгсөн: "...2023 оны 02 дугаар сард, өдрийг нь сайн санахгүй байна. над руу утсаар залгаад... би гурван адуу дайрч зам тээврийн осол гаргачихлаа, одоо яах вэ? гэсэн. Тэгэхээр нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Түүнээс хойш удалгүй Хосбаяр залгаад “таньдаг махны ченж байна уу, чи Дарханых юм чинь мэдэж байгаа юу” гэхээр нь би зүс таних махны ченж эмэгтэйн утасны дугаарыг өгсөн. Тэгээд “дайрсан энэ гурван адууг замаас холдуулаад махны ченжид өгчих” гэж цагдаа хэлсэн гэхээр нь “за” гэж хэлээд утсаа тасалсан... Тухайн өдрийн маргааш нь аас юу болсон асуухад “миний машиныг журмын хашаанд хийчихсэн, хэрэг шийдэгдэхээр ав гэсэн” гэж хэлсэн... аас ямар байцаагч байна гэж асуухад “******* гэх цагдаа байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2-р хх--43),
-гэрч өгсөн: "... Дээрх дуудлага мэдээллийн тухайд гэвэл замын байцаагч нь ******* байсан... Тухайн үедээ адууны эзнийг олоогүй. ******* нь над руу залгаж “адууны эзнийг олоод өгөөч” гэж хэлж байсан боловч адууны эзнийг хайхад олдоогүй. Түүнээс хойш надад холбогдох материал нь байхгүй учир адууны эзнийг олж тогтоох чиглэлээр ажиллагаа явуулаагүй. Учир нь ******* гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулаад шалгаж шийдвэрлээд болсон байх гэж бодсон...” гэх мэдүүлэг (2-р хх-48-49),
-гэрч - өгсөн: "... Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс -ны өдрүүдэд ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэж ажилласан. Дуудлага мэдээллийн бүртгэлээс харахад тухайн өдөр Замын цагдаагийн тасгаас зохицуулагч ******* 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан байна. Мөн тухайн дуудлага мэдээлэлд ******* газар дээр нь очиж шалгаад “адуу нь босоод явчихсан, мөргүүлсэн адуу байхгүй, дуудлага өгсөн иргэнд зөвлөгөө өгсөн” гэж хэлснээр тухайн дуудлага мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.
Тухайн дуудлага мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж холбогдох шалгалтын ажиллагааг хийгээгүй шалтгаан нь дуудлага мэдээлэл дээр очиж шалгасан алба хаагч буюу ******* нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаад 102 руу хариу мэдэгдсэн. Миний зүгээс алба хаагчийн өгсөн мэдээллийн дагуу дуудлага мэдээллийг хааж шийдвэрлэсэн. Зам тээврийн осол гарч адуу дайрагдаж үхсэн тохиолдолд гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж холбогдох ажиллагааг хийх ёстой... Хэрэв хоёр адуу машинд дайруулж үхсэн бол ******* нь холбогдох ажиллагааг буюу ослын газрын хэмжилт, хэргийн газрын үзлэг, мэдүүлэг зэрэг материалыг бүрдүүлж надад өгснөөр би хоногийн мэдээнд оруулж гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж холбогдох шалгалтын ажиллагааг явуулна...” гэх мэдүүлэг (2-р хх-192-193) зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
9.Харин шүүгдэгч *******ийг *******-*******тэй бүлэглэн *******, *******, ******* нараас 1.000.000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Учир нь: шүүгдэгч *******-******* мөрдөн байцаалтад: “Эгч дүү хоёрын надад өгсөн 1.000.000 төгрөгийг би байцаагч өгсөн, хуваагаад авсан гэвэл миний эрх зүйн байдалд нөлөөлөх, надад бага шийтгэл оногдох юм болов уу гэж бодоод сандарсандаа урд нь “ мөнгийг хувааж авсан, ******* нь тухайн мөнгөнөөс надад 400.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 600.000 төгрөгийг нь өөрөө авсан гэж мэдүүлсэн юм. Гэхдээ *******, *******, ******* нараас *******т өгөөрэй гэсэн мөнгийг би түүнд өгөхгүйгээр өөртөө авч хоол унд авч идээд, тухайн үед унаж байсан өөрийн эзэмшлийн автомашинд бензин тос хийгээд дуусгасан, миний буруу” гэж мэдүүлснийг тэрээр үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн гэж үзэх боломжтой байх ба *******, *******, ******* нарын банкны дансны орлого, зарлагын хуулгаар 400.000 төгрөгийг торгох шийтгэлд, 1.000.000 төгрөгийг бэлнээр гарган шүүгдэгч *******-*******д өгчээ гэж үзэхээр байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтад шүүгдэгч *******- эхнэр цэцэгийн гэрчээр өгсөн: “...*******- юу болоод байгаа талаар асуухад манай нөхөр надад “...өөрийнхөө ажлын газрын ах бид хоёр Авлигатай тэнцэх газарт шалгагдаж байгаа юм байна...” гэж хэлсэн. Тэгээд би яасан юм бэ гэж нөхрөөсөө асуухад манай нөхөр надад хэлэхдээ “...гурван эмэгтэй хүнд туслах гээд тухайн гурван эмэгтэй хүн нь бичиг баримт сольсон, тэгээд тухайн гурван эмэгтэйгээс 1.000.000 төгрөг аваад ах бид хоёр хувааж авсан. Би 400.000 төгрөгийг нь, 600.000 төгрөгийг нь авсан....” гэж хэлсэн... гэх мэдүүлгийг мэдүүлгийн эх сурвалж гэж үзэх боломжгүй дамжмал баримт байх ба шүүгдэгч *******-******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгэж, мөнгийг хувааж авсан гэвэл ял шийтгэл хөнгөрөх, өөрийнх нь эрх зүйн байдал дээрдэх байх гэж бодож хэлснээ мэдүүлснийг мэдүүлгийн эх сурвалж гэж үзээд анхан шатны шүүх дээрх гэрч цэцэгийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, энэ мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн *******-*******д мөнгө өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч *******-******* нь *******т дээрх 1000.000 төгрөгийн хахуул өгснийг, мөн шүүгдэгч ******* нь *******-*******эс хахуул авсан эсэхийг хараагүй болох нь тогтоогдож байх тул зөвхөн шүүгдэгч *******- өгсөн анхны мэдүүлгээр “******* нь *******, *******, ******* нараас 1.000.000 төгрөгийн хахуул авсан” гэж хийсвэрээр таамаглаж дүгнэх нь учир дутагдалтай юм.
10.Иймд анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг *******-*******тэй бүлэглэн “*******д давуу байдал бий болгож хахуул авсан” гэх дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар прокуророос шүүгдэгч *******т холбогдуулан авлига авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
11.Ингээд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч буюу эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 00:50 цагт иргэн аас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Хустайн даваа” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодож яваад хоёр тооны адуу мөргөчихлөө” гэсэн дуудлага, мэдээлэл өгсний дагуу ослын газарт очсон боловч уг үйлдлийг шалгаагүй, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэлгүйгээр гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй, зөрчил гаргасан жолоочид хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж т давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож, Цагдаагийн газрын ерөнхий жижүүр, цагдаагийн дэслэгч “дайрагдсан адуу босоод явсан байна” гэж худал мэдээллийг өгч дуудлага, мэдээллийн бүртгэлийг хаалгасан үйлдэл,
-мөн зөрчилд холбогдогч ******* нь 2023 оны 07 сарын 04-ний өдөр тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодож цагдаагийн алба хаагчид саатуулагдахдаа төрсөн эгч *******гийн нэр, регистрийн дугаарыг хэлж, жолооны үнэмлэхийг хураалгасан гэдгийг тогтоосон атлаа *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйлдэл нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэнээр,
-шүүгдэгч *******- тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн танил *******ийн гуйлтаар зөрчил үйлдсэн этгээд болох *******ыг зөрчлийн хэргээр баривчлагдахгүй байлгах ашиг сонирхлын үүднээс тэдний санал болгосон 1.000.000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь буруу биш байна гэж дүгнэв.
12.Шүүгдэгч *******-******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт *******, *******, ******* нараас 1.000.000 төгрөг авсан гэж гэм буруугаа хүлээж гэмшиж мэдүүлсэн бөгөөд аваагүй гэж үгүйсгээгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч нь өөрөө хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамласныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж буруутгах үндэслэлгүй.
.Шүүгдэгчийн өмгөөлөгч нар буюу хууль эрх зүйн мэдлэг эзэмшсэн мэргэжлийн хүмүүсийн хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэж илэрхийлсэн байр суурь, хэлсэн саналыг “шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргасан, шүүгдэгчийн өөрийнх нь үзэл бодол” гэж шууд дүгнэн үзэж болохгүй юм.
14.Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл тус бүрд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохируулан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.
Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/294 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******- цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРАРГАЛ