| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/02083/И |
| Дугаар | 307/ШШ2026/00119 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2026/00119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/02083/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* бага, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, Олимп ******* гудамж, байр, ******* тоотод оршин суух овгийн ын (итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: )-д холбогдох,
156,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ихэржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... 2025 оны 03 сарын 14-ний өдөр Б. 3,500,000 төгрөгийг нөхөрт мөнгөний хэрэг гарсан гээд зээлж авсан. Энэ өдрөөс хойш удаа дараа мөнгөний хэрэг гарлаа, хүүтэй мөнгө зээлээчээ гээд удаа дараа миний өөрийн данснаас Б.ын данс руу байнга гүйлгээ хийж байсан. Б. хэлэхдээ манай гэр бүлийн найз нэг найзтайгаа компани байгуулан ажилладаг байсан, гэтэл тэр найз маань т нэг жил ажиллаад дансандаа их хэмжээний мөнгөтэй ирсэн гэж хэлсэн. Хамтарч компани байгуулсан найзаасаа бүх юмаа салгаж байгаа тул мөнгө хэрэгтэй байна. Би таниас авсан мөнгөндөө хот, дүүрэг, ******* хороо, ******* мянгат, ******* байрны ******* тоотод байрлах 54мкв, 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр бодож, үлдэгдэл мөнгийг бэлэн өгье гэж хэлээд бид тохиролцсон. Гэвч Б. хэлцэлд заасны дагуу байрыг шилжүүлж өгөөгүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Бид гэрээг амаар хийсэн тул Б.т өгсөн 156,900,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасны дагуу төлсөн мөнгөний хамт гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
Өөрт байсан болон хүмүүсээс хүүтэй мөнгө зээлээд мөн байраа барьцаалаад цалингийн зээл хүртэл авч өгсөн. Энэ их мөнгөнөөс болоод мөнгө зээлсэн хүмүүс байнга надаас болон нөхрөөс мөнгөө нэхэж, гэр бүлийн байнгийн хэрүүлтэй, салахад хүрээд байна. Том охин маань ирэх жил оюутан болоод хотод суралцана. Иймд бид охиноо дотуур байранд суулгахын оронд байртай болох гэж үзсэн. Миний банкны тоот данснаас Б.ын данс руу нийт 62,5000,000 төгрөг, миний банкны тоот данснаас Б.ын тоот данс руу нийт 15,000,000 төгрөг, Миний банкны тоот данснаас данс руу нийт 67,400,000 төгрөг, миний банкны тоот данснаас данс руу 5,000,000 төгрөг, нийт 156,900,000 төгрөг шилжүүлсэн гэв. (хх 1-3 дахь тал)
2. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ч.*******аас Б.т холбогдуулан 156,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Б. нь Ч.*******аас нэхэмжлэлд дурдсан 84,500,000 төгрөгийг арилжааны банкны дансаар шилжүүлэн авсан нь үнэн бөгөөд тэр даруй гэх хүн рүү шилжүүлдэг байсан нь дансны дэлгэрэнгүй хуулгаар тодорхой харагдана. Харин бусад үлдэгдэл 72,400,000 төгрөгийг Б. нь өөрт шилжүүлж аваагүй болно.
Мөн Б. нь гэх этгээдэд Ч.*******аас авсан 84,500,000 төгрөг шилжүүлж мөн өөрөөсөө 69,000,000 төгрөг, нийт 153,000,000 төгрөгийг өгч залилуулан ******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган тус хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.т холбогдуулан ******* аймгийн Цагдаагийн байгууллагад залилуулсан талаар гомдол гарган мөн хэрэг бүртгэлтийн шатандаа шалгагдаад явж байна.
Нэхэмжлэлд дурдсан шиг Б. 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр бодож өгье гэж тохиролцож байгаагүй бөгөөд энэ тохиролцоог гэх этгээд санал болгосныг Ч.*******д дамжуулж байсан болно.
Иймд хариуцагч Б. нь өөрөө гэх этгээдэд залилуулж дээрх хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.(хх 59 дэх тал)
3. Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.ын цахим үнэмлэхийн хуулбар, Ч.*******ийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Ч.*******ийн капитрон банкны дансны хуулга, Ч.*******ийн төрийн банкны дансны хуулга, банкны дансны хуулга, иргэний хэрэг үүсгэсэн, Ч.*******аас *******т олгосон итгэмжлэл, өмгөөлөгчийн тайлбар, Б.оос т олгосон итгэмжлэл, шүүгчээс татгалзсан тэмдэглэл, *******ын хүсэлт, Сиди, Хил хамгаалах Ерөнхий газрын тодорхойлолт, *******ын хүсэлттэй холбоотой тайлбар, ийн хүсэлт, хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж, хэргийн хугацаа сунгасан, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолын хуулбар, , мөрдөгчийн санал, мөрдөгчийн тогтоол, Б.ын дансны хуулга, шүүгчийн захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдсэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
4. Шүүхээс: Хариуцагчийн хүсэлтээр ******* аймгийн Цагдаагийн газрын албан бичиг, ****** аймгийн прокурорын газрын 2025 оны 11 сарын 27-ны өдрийн дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Мөрдөгчийн санал зэргийг нотлох баримтаар бүрдүүлжээ.
Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 156 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ч.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Хариуцагч Б.той хамт ******* сургуульд багшилдаг. 2025 оны 03 сарын 14-ний өдөр нөхөрт мөнгөний хэрэг гараад байна гээд 3,500,000 төгрөг зээлж авсан. Би өөрийн данснаас шилжүүлсэн. Манай сургуулийн багш нар хоорондоо хүүтэй мөнгө зээлдэг. Түүнээс хойш өөрийн банкны данснаас 14 удаагийн гүйлгээгээр Б.ын дансанд 62,500,000 төгрөг, банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөг, банкны данснаас 6 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг нийт 84,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний нөхрийн найз оос их мөнгөтэй ирсэн. Хамтарч компани байгуулсан найзаасаа бүх юмаа салгаж байгаа тул мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Би тэр гэдэг хүнийг огт танихгүй. Тэгээд их хэмжээний мөнгөө төлж чадахгүй болоод танай хүүхэд сургуулиа төгсөх гэж байгаа тул хотод байр хэрэгтэй биз дээ гээд хот, дүүрэг, ******* хороо, ******* мянгат, ******* байрны *******тоотод байрлах, 54 мкв 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр бодож үлдэгдэл мөнгийг өгье гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл Б. байраа авах бол энэ дансанд шилжүүлээрэй гэхээр нь ийн данс руу 5,000,000 төгрөг, ын данс битүүмжлэгдсэн байна дүүгийнх нь данс руу шилжүүл гэхээр нь овог нь адилхан болохоор ын данс руу 67,400,000 төгрөг шилжүүлсэн. Би дээрх мөнгийг өөрийн цалингийн зээл, хүүхдүүдийн хадгаламж зэргээр бүрдүүлж өгч байсан. Хамгийн сүүлд 2025 оны 06 сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд байраа үзье гээд хот явж үзэхэд тийм байр байгаагүй тэгээд цагдаад хандсан боловч иргэд хоорондын иргэний маргаан байна гээд хэргийг хаасан. Би Б.т болон түүний хэлснээр шилжүүлсэн 156,900,000 төгрөгөө гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлийг ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.ын дансанд 84,500,000 төгрөг шилжүүлсэн талаар маргахгүй. Б.ын хэлснээр нэр бүхий 2 хүний дансанд 72,400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Гэхдээ энэ бүгдийг Б. Э.ын дансанд шилжүүлсэн талаар дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Б. авч хэрэглээгүй, үүнийг нэхэмжлэгч Ч.******* мэдэж байгаа. Тийм ч учраас Э.т холбогдуулж цагдаагийн байгууллагад хандсаны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Э.ыг гадагш явсныг мэдээгүй, түүний хэлснээр мөнгийг авч шилжүүлж байсан гэж тайлбарлаж байна.
1. Нэхэмжлэгч Ч.******* нь өөрийн банкны данснаас хариуцагч Б.ын данс руу 2025 оны 03 сарын 11-ний өдрөөс 2025 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл 62,500,000 төгрөг, банкны данснаас 7,000,000 төгрөг, банкны данснаас 15,000,000 төгрөг нийт 84,500,000 төгрөгийг “******* зээлэв” утгатайгаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно. (хх-ийн 7-20 дугаар тал)
Хариуцагч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч талаас ирүүлсэн дансны хуулгууд болон ******* аймгийн цагдаагийн газарт хохирогч Ч.*******, гэрч Б. нарын мөнгө зээлсэн, зээл авсан талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн талаар амаар тохирсон үндэслэлээр хүү шаардаагүй ба зохигчид зээлийг эргэн төлөх хугацааг тохироогүй байна.
2. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсан хугацаанд түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхийг хуульчилсан.
Хариуцагч Б. нь дээрх хуульд зааснаар зээлийн төлбөрийг буцааж төлөөгүй байх ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч Ч.******* нь 2025 оны 03 сарын 11-ний өдрөөс 2025 оны 06 сарын 23-ны өдрийн хооронд нийт 156,900,000 төгрөгийг хамт ажилладаг Б.т шилжүүлж залилуулсан гэх гомдлыг ******* аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаах санал хүргүүлснийг ******* аймгийн прокурорын газрын 2025 оны 11 сарын 27-ны өдрийн дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэсэн байна. (хх-ийн 98-103 дахь тал)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2 хүний дансанд 72,400,000 төгрөг шилжүүлсэн байна, энэ нь хэний эзэмшлийн данс болох нь тодорхойгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч *******л аймгийн прокурорын газрын 2025 оны 11 сарын 27-ны өдрийн дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд гэрч Б.ын ...”Би өмнө Э.т олон удаагийн гүйлгээгээр нийт 73,719,000 төгрөг зээлээд авч чадаагүй, тэгээд ******* эгчээс авсан 88,100,000 төгрөгөөс 79,700,000 төгрөгийг Э.ын дүү Э.ын тоот данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Б.ын хэлснээр мөнгийг Э.ын дүү Э.ын дансанд 67,400,000 төгрөг, Г.ийн дансанд 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэсэн тайлбар зэргээр мөнгийг түүний хэлсэн дансанд шилжүүлсэн үйл баримтаар,
Улмаар уг мөнгөө Б. нь залилуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа нь түүнээс ирүүлсэн 2025 оны 07 сарын 16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор тус тус тогтоогдож байна.
4. Хариуцагч нь зээлсэн мөнгөнөөс буцааж төлөөгүй уг мөнгийг т шилжүүлж байсныг Ч.******* мэдэж байсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч татгалзалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлага түүний татгалзаж буй талаар нотлох баримт гаргах өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ч.*******ийг түүнээс гадуур бусадтай хэлцэл хийж мөнгө зээлсэн болон уг зээл нь өөрт нь хамаарахгүй талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.оос 156,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн талууд зээлийн талаар харилцан цахим зурвасаар харилцаж байсан талаар хавтаст хэргийн 21-42 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 942,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 942,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.оос 156,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 942,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 942,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА