Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 307/ШШ2026/00258

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* тоот хаягт оршин байх, А ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Ж******* овогт Б*******ийн Ө******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,687,113.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А нь зээлдэгч Б.Ө*******тай 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр MN270021002120980544 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд зээлдэгч Б.Ө*******тай байгуулсан Зээлийн гэрээ-ний 6.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг тус тус үндэслэн 9,687,113.92 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Ө******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Ө******* нь А ХХК-ийн гаргасан 9,687,113.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах графикийн дагуу:

2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,397,113.92 төгрөг, нийт 9,687,113.92 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ө*******ад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Ө*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,687,113.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингэрэл, хариуцагч Б.Ө******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.Ө******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,687,113.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,397,113.92 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Ө*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ө*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,687,113.92 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингэрэл, хариуцагч Б.Ө******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.Ө******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,687,113.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,430,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,397,113.92 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Б.Ө*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,944 төгрөгөөс 84,972 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 84,972 төгрөг, хариуцагч Б.Ө*******аас 84,972 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ