| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/02456/и |
| Дугаар | 307/ШШ2026/00233 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 307/ШШ2026/00233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/02456/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ын (итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: )-т холбогдох,
10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.*******(цахимаар),
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд:...Л. нь миний д өгөх ёстой 18 сая төгрөгөөс өөрт завьшиж авсныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018.10.24-ны өдрийн тоот тогтоолоор нотлогддог бөгөөд уг тогтоолд Д.******* нь Л.т өгсөн 10 сая төгрөгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж дурдаж шийдвэрлэсэн тул хариуцагч Л.ээс 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
З. гэдэг хүнийг өмгөөлнө гэж авсан гэж байна. Энэ бол худлаа тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг дээр ондоо байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.ийн үгэнд хэт хөтлөгдөөд байна. Л. Дархан-Уул аймгийн н ын газрын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарах ёсгүй хүмүүсийг гаргаад, тэр хүмүүсээр зээл авхуулаад, өөртөө ашигласан үйлдэл дээр эрүүгийн хэрэгт ял авсан байдаг. г би танихгүй. гийн хамаарал бүхий 3 хүнээр 5, 5 жилийн тэтгэврийн зээл авхуулаад, энэ асуудлаар эрүүгийн хэргээр шалгагдаад ирэхээр гээс 10,000,000 төгрөг авсан. Өмгөөлүүлнэ гэсэн бол өөрөөсөө мөнгө төлөх ёстой. Тэгэхээр гээс яах гэж 10,000,000 төгрөг аваад байгаа вэ? Тэр 3 хүний асуудлыг н ы ерөнхий газрын хянан шалгагч би мартсан байна. Цагдаагийн хурандаа ын хүү байсан. Тэр хүн дээр байхад аргалаад өгөөч ээ гээд тагнуулын хурандаа г гуйгаад, буцаагаад мөнгийг нь авч өгөх гэсэн боловч тэр хүн нь авахгүй болохоор Л. буцаагаад авсан. Тэгэхээр намайг өмгөөлнө гэж худлаа ярьж байна. Эрүүгийн хэрэг дээр өөр байдаг. Тэрийг ойлгоорой. гээс 10,000,000 төгрөг яах гэж аваад байгаа вэ? хариуцагч талын гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй гэж хэлмээр байна гэжээ.
2. Хариуцагч Л., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
...Л. нь нэхэмжлэгчид ямар ч өглөг, өр төлбөргүй. Харин ч 8,000,000 төгрөгийн авлагтай. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр нотлогддог. Миний бие төрийн албанд ажиллаж байгаад 2016 онд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байсан. Энэ хугацаанд өмгөөлөл, хуулийн зөвлөгөөний шаардлага гарсан. Тухайн хугацаанд манай нөхөртэй хамт ажиллаж байсан Отгонсүрэн нь энэ асуудлыг маань мэдэж байсан тул би маш сайн өмгөөлөгч таньдаг. Ямар ч хэргийг сайн өмгөөлдөг. Дээд шатны шүүх хүртэл өмгөөлж чадна гэж ятган үнэмшил төрүүлж, Д.*******тэй 2017 оны 04 сард би уулзсан. Тухайн үед би нөхрийн хамт очиж уулзахад Д.******* өмгөөлөгчөөр ажилладаг гэж үнэмлэх үзүүлэн хамт явсан хүнээ дагуулж, д ажилладаг гэх гэдэг хүүг танилцуулан ямар ч хэргийг өмгөөлдөг хэмээн намайг ятган үнэмшүүлсэн.
Мөн өдрөөс хойш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхүүдээр явж шүүх хуралдаанд оролцож байгаагаа харуулсан. Тухайн үед Д.******* нь шүүхүүдээр явахдаа шүүхийн ажилчидтай танил хэмээн уулзаж байсан тул миний бие Д.*******ийг өмгөөлөгч хийдэгт нь итгэж өмгөөлөгчөөр авахаар болсон. Хөлсөндөө 8,000,000 төгрөгийг өгсөн. Ингэж өгөхдөө 5,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөгөөр хувааж өгсөн. Харин өмгөөллийн гэрээ байгуулахыг шаардахад одоохон гэж хэлсэн. Энэ хугацаанд миний шалгагдаж байсан хамааралтай асуудлаар гэх хүн ирж уулзсан ба 3 хүн хянаж, хэргийн материалд гарын үсэг зурсан. Би төрд ажиллаж байхдаа ажлын чиг үүргийн дагуу Дархан-Уул аймгийн 13,000 гаран тэтгэвэр авагч нарын хувийн хэргийг шалган гарын үсэг зурсан ба уулзаж байсан нь таних ёстой гэсэн үг биш. Би Чингэлтэй дүүргийн цагдаа болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тайлбарласан. Улсын Дээд Шүүхэд хурал болсон талаар надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Миний мэдээгүйг далимдуулан Д.******* миний эсрэг мэдүүлэг өгч, Улсын Дээд Шүүхэд ч гомдол өгсөн байна. гэж хүн миний хянаж гарын үсэг зурсан 3 тэтгэвэр авагчийн хүн гэж надтай уулзсан ба сайн өмгөөлөгч хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Би өөрийнхөө мэддэгээр Д.******* гэж өмгөөлөгч ******* хотоос авсан байгаа гэхэд би тэр өмгөөлөгчийг нь авъя гээд Д.*******ийн дугаарыг өгсөн. Ингээд Д.*******ийг хүн тус бүрээр 5,000,000 төгрөгөөр өмгөөлүүлэхээр болж намайг ******* явахад надаар дамжуулан 15,000,000 төгрөгийг өгч явуулсан. Би бүгдийг нь шууд өгч байхаар таллаж өгье, гэрээ хийсний дараа үлдэгдлийг нь өгье гээд Д.*******өд 10,000,000 төгрөгийг өгч д буцаад 5,000,000 төгрөгийг өгсөн. Гэвч бидний мөнгийг авчхаад Д.******* нь уулзахгүй, утсаа салгаад холбогдохгүй байсан тул миний бие Д.*******өд холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаснаар Д.*******өд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээр гэм бурууг тогтоолгож, мөн хорих ял, мөн Л. надад 8,000,000 төгрөг, д 10,000,000 төгрөгийг өгөх өр төлбөртэй гарсан. Гэвч би 2017 оны 12 дугаар сард албан тушаалын хэргээр хоригдож, Д.*******өөс зөвлөгөө авах боломжгүй байсан. Иймд Д.*******өөс ямар ч мөнгө аваагүй тул 10,000,000 төгрөгийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Шүүхээс Нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагч талын итгэмжлэл, хэлэлцүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт, мөн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шинжээчийн дүгнэлт, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дээд шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, дээд шүүхийн тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Л.т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
1. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...миний бие Л.ээс 8,000,000 төгрөг, гээс 10,000,000 төгрөг авсан. Улмаар Л.т 18,000,000 төгрөг буцааж өгсөн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.******* нь хохирогч Л.т учруулсан хохирлоо нөхөн төлсөн, харин д учруулсан хохирлоо Л.ээр дамжуулж өгсөн нь гийн хохирлыг барагдуулсан гэж үзэж, үндэслэлгүй гэж дүгнэн Д.*******өөс 10,000,000 төгрөг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн. Харин Д.******* намайг Л.т өгсөн 10,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж шийдвэрлэж, тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд Л.ээс 10,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
2. Хариуцагч Л., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нар татгалзлын үндэслэлийг ... Д.*******ийг өмгөөлөгч гэдэгт итгэж өмгөөллийн үйлчилгээ авахаар болж хөлсөндөө 8,000,000 төгрөг авна гэсний дагуу 5,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөгөөр 2 хувааж өгсөн. Д.*******өөр өмгөөлүүлэхээр болж хүн тус бүр 5,000,000 төгрөгөөр тохиролцож, намайг ******* явахад надаар дамжуулан Д.*******өд 15,000,000 төгрөгийг өгч явуулсан ба би бүгдийг нь шууд өгч байхаар таллаж өгье гэрээ хийсний дараа үлдэгдлийг нь өгье гээд Д.*******өд 10,000,000 төгрөг өгч д буцаан 5,000,000 төгрөгийг нь өгсөн. Гэвч бидний мөнгийг авчихаад Д.******* эргэж уулзахгүй утсаа салгаад холбогдохгүй байсан тул 2017 оны 06 сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаснаар эрүү үүсэн шалгаж, шүүхээс Д.*******ийг гэм буруутай болохыг тогтоож, хорих ял авч, Л. надад 8,000,000 төгрөг, д 10,000,000 төгрөгийн төлбөртэй гарсан. ...би өөрийн өгсөн 8,000,000 төгрөгөө Д.*******өөс нэхэмжлэх гэтэл хаягыг нь олж чадахгүй өдий хүрсэн. Би Д.*******өөс ямар ч мөнгө аваагүй тул 10,000,000 төгрөг надаас нэхэх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
3. Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолд ...
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******өөс нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.т 8,000,000 төгрөг, д 10,000,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******өөс 10,000,000 төгрөгийг гаргуулж д олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс Д.*******ийг хохирогч Л.т учруулсан хохирлоо нөхөн төлсөн, харин д учруулсан хохирлоо Л.ээр дамжуулан өгсөн нь гийн хохирлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн Д.*******өөс 10,000,000 төгрөг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь үндэслэл бүхий болжээ. Учир нь д учруулсан хохирлыг Л.т өгснөөр, Л. авснаар шүүгдэгч Д.*******ийг гийн хохирлыг бодит байдлаар барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй болно. Харин шүүгдэгч Д.******* нь Л.т өгсөн 10 000 000 төгрөгөө нэхэмжлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн хүсэлтээр Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн архивт байгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолтой, эрүүгийн дугаартай хэргээс “мөнгө хүлээн авсан баримт”, шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3728, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4030 дугаартай дүгнэлт, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 755 дугаартай тэмдэглэл, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тэмдэглэлийг тус тус хуулбарлан ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж хуульчилсан.
Хариуцагч нь “мөнгө хүлээлцсэн баримт” дээрх гарын үсэг хуурамч миний гарын үсэг биш тул дахин шинжээч томилуулна гэсэн хүсэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг хүлээн авч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байх ба мөн дүгнэлтээр түүний гарын үсэг мөн гэж дүгнэжээ. Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул зохигчид маргах эрхгүй.
Тодруулбал Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор ...Д.******* нь хохирогч Л.ээс 8,000,000 төгрөг, хохирогч гээс 10,000,000 төгрөгийг авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг улмаар “мөнгө хүлээн авсан” баримтаар Л.т буцаан 18,000,000 төгрөгийг өгсөн боловч хохирогч д учруулсан хохирлоо Л.ээр дамжуулан өгсөн нь гийн хохирлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн Д.*******өөс 10,000,000 төгрөг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт тогтоогдсон үйл баримт юм.
Улмаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолд шүүгдэгч Д.******* нь Л.т өгсөн 10,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь мөнгийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэжээ.
Иймд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Л. нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул түүнд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.******* буцаан шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Л.ээс 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагчаас 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж тооцон 174,950 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л.ээс 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******өд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.ээс улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА