Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2026/00423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/03154/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод байрлах ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* Б******* (утас: *******)-д холбогдох,

“5,082,030.60 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хариуцагч Б.Б*******гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан 5,082,030.60 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Зээлдэгч Б.Б******* нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр MN830021002121004368 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулан 5,800,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч зээлийн зөрчлийг арилгаагүй. Иймд хариуцагч Б.Б*******гээс зээлийн гэрээний төлбөрт 5,082,030.60 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Б.Б******* “...Миний бие 6 сарын дотор 5,082,030.60 төгрөгийг төлж барагдуулна” гэж хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

4.Хэрэгт авагдсан 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №9214336785 дугаартай “Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ”, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн MN830021002121004368 дугаартай “Онлайн цалингийн зээлийн гэрээ”, зээл-зээлийн хүү төлөх хуваарь, харилцагчийн мэдээллийн маягт, бүтээгдэхүүн үйлчилгээ авах хүсэлтийн маягт, иргэдийн харилцах-хугацаагүй хадгаламжийн гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, холбоо барьсан тэмдэглэл зэрэг баримтуудаар:

- ******* болон хариуцагч Б.Б******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр MN830021002121004368 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж, 5,800,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлсэн, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлээ төлөхийг урьдчилан сануулж байсан үйл баримт тогтоогдож байна.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлогдож байна.

6.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

7.Талууд зээлийн гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгийг олгосон эсэх, зээлийн тооцооллын асуудалд маргаагүй. Харин хариуцагч Б.Б******* нь зээлийг 6 сарын дотор төлж барагдуулахыг хүссэн боловч нэхэмжлэгч нь уг хугацааг хүлээн зөвшөөрөөгүй. 

8.Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д “Гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, зээлийн төлбөрийг хэсэгчлэн, сард бага дүнгээр төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн бол хариуцагч зээлийн гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй болох бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрөхгүй тохиолдолд боломжгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

9.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Б*******гээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,867,529.77 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 210,190.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,310 төгрөг, нийт 5,082,030.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

10.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,462 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 166,462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б*******гээс 5,082,030.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,462 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 166,462 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН