Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.Е /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Муна овогт Баасангийн Ед холбогдох 1829001890107 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Е нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газар иргэн О.Мөнхболдтой хувийн таарамжгүй харьцаанаас буюу хүнд даацын тээврийн хэрэгслийн цуваагаар явах дараалал зөрчсөн гэх асуудлаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.”  гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/,

Хохирогч О.Мөнхболдын /РД:КЕ85091914/: ”...би урагшаа хөдлөх гэтэл миний араас баруун талаар нэг нүүрс тээврийн машин шахаад зэрэгцээд ирсэн. Тэгэхээр нь би машиныхаа цонхоор тухайн машины жолооч Ед “хөөе чи чинь яадаг пизда вэ үхэх гэж байгаа юм шиг дайраад байх чинь” гэхэд Е машинаа чигээрээ дайрсаар миний машины урдуур орж зогссон. Миний уур хүрээд машинаасаа буугаад Е дээр очоод “чи чинь яадаг пизда бэ” гэж хэлчхээд Ерөөнугын машины урд зогсож байсан би өөрөө зам тавьж өгсөн жолооч ах дээр очоод “та яадаг хүн бэ би ганц таныг ганцаараа явж байгаа юм гэж бодоод оруулсан гэтэл дахиад нэг машинтай байсан юм байна” гэж хэлээд эргээд Е дээр очоод “чи пизда минь ямар чичрээ юм бэ” гэж хэлтэл Е “чи муу намайг пизда гэдэг хэн бэ” гэж хэлээд машинаасаа үсэрч буугаад шууд намайг нэг удаа мөргөсөн. Тэр үед би тэнцвэрээ алдаад газар дээр манараад машиныг түшээд арагшаа ойчих үед намайг 2 удаа баруун талын хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Ерөөнугын араас 2 жолооч гүйж ирээд түүнийг бариад надаас салгасан. ...Б.Еас 1,760,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 83-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №373 дугаартай шинжээчийн “О.Мөнхболдын биед хамар ёсны хугарал, дээд, доод зовхи, баруун гуяны цус хуралт, төмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн гэмт хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдсэн байх боломжтой. Уг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,

Б.Ерөөнугын яллагдагчаар өгсөн: “...тэр залуу намайг харааж доромжлоод алнаа пизда минь гээд над руу дайрахаар нь миний уур хүрээд байхаар нь түүнийг барьж аваад мөргөж унагаасан. Тэр босож ирээд дахиж над руу дайрахаар нь барьцалдаж авсан. ...бид хоёрыг хоёр хамгаалагч салгасан.” гэх мэдүүлэг /хх 26-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 28-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ерөөнугын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 29-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ерөөнугын арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 33-37-р хуудас/,

Хохирогч О.Мөнхболдын өргөдөл, хохирол төлбөрийн талаарх баримт, нэхэмжлэл /хх-н 45-56, 59-р хуудас/,

Шүүгдэгч Б.Еас хохирогч О.Мөнхболдод 740,000 төгрөг төлсөн баримт /хх-н 65-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Е нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газар иргэн О.Мөнхболдтой хувийн таарамжгүй харьцаанаас буюу хүнд даацын тээврийн хэрэгслийн цуваагаар явах дараалал зөрчсөн гэх асуудлаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч О.Мөнхболдын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Ерөөнугын хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Б.Ерөөнугыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч О.Мөнхболдын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №373 дугаартай шинжээчийн “О.Мөнхболдын биед хамар ясны хугарал, дээд, доод зовхи, баруун гуяны цус хуралт, төмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн гэмт хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдсэн байх боломжтой. Уг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/  тогтоогдож байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 700,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ. Харин хэргийн хохирогч О.Мөнхболд нь хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт 1,760,000 төгрөг нэхэмжилсэн талаар шүүхийн шатанд илэрхийлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч О.Мөнхболд нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Муна овогт Баасангийн Ерөөнугыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ерөөнугыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Е нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Е нь хохирогч О.Мөнхболдод 740,000 төгрөг төлсөн ба хохирогч О.Мөнхболдын нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,760,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Мөнхболд нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Ерөөнугын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ед урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1,  дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН