Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2026/00428

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б******* овгийн Д******* Д******* (РД:*******), Ш******* овгийн У******* З******* (РД:*******) нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Д.У*******, Д.М*******, Д.Ү*******, хүү Д.Т нарыг эх У.З*******гийн асрамжид үлдээсүгэй. 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.У*******, Д.М*******, Д.Ү*******, хүү Д.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Д*******аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй. 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч тэдгээрийн хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг эцэг Д.Д*******, эх У.З******* нарт мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... тоёото приус-30 маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.Д*******ын өмчлөлд шилжүүлэх, тус автомашины зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч хариуцан төлж, *******-тай урьдчилгаа төлбөр 28,765,000 төгрөг төлж байгуулсан  2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11107 тоот захиалгын гэрээний эрхийг У.З*******д шилжүүлж, уг Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах 42.04 мкв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гармагц У.З*******гийн нэр дээр шилжүүлэх, орон сууцны сар бүр төлөх үлдэгдэл төлбөрийг У.З******* төлөх, тоёото приус 11 маркийн автомашиныг хариуцагч У.З*******гийн өмчлөлд үлдээх, ******* аппликейшний зээлийн үлдэгдэл 5,571,845 төгрөгийг У.Д******* хариуцан төлнө” гэх эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 230,400 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.  

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.И даалгасугай. 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН