Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/21

 

“*******” ХХК, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  

Шүүгдэгч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөгч *******

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******ын гаргасан гомдлоор шүүгдэгч “*******” ХХК, ******* нарт холбогдох эрүүгийн 2422001770087 тоот хэргийг 2025 оны 0******* сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: “*******” хязгаарлагдмал хариуцлагатай компани, Монгол Улсад 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан, ******* хувийн хэргийн дугаартай, регистрийн ******* дугаартай, Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Хөдөө аж ахуйн түүхий эдийн бөөний худалдаа, Гадаад, дотоод худалдаа, Жонш худалдан борлуулах чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг ******* дугаар байранд байрлах хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

Шүүгдэгч: овогт ын , Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “*******” ХХК-ын захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот дүүрэг хороо, , тоотод оршин суух, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 06 сарын 05-ны өдрийн 75 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, (РД:);

Шүүгдэгч "*******" ХХК нь "...хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, угаах үйлдвэрийнхээ хаягдал усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгож цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зорилгоор Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн харьяа ноос угаах үйлдвэрт химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 1226 дугаарт шоргоолжны хүчил /НСООН/, 408 дугаарт хүхрийн хүчил /H2S04/ зэрэг 2 нэр төрлийн бодисуудыг фейсбүүк цахим орчинд худалдаална гэсэн зарын дагуу бусдаас 2024 оны 06 сард хууль бусаар авсан, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан.

Шүүгдэгч ******* нь "...хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, угаах үйлдвэрийнхээ хаягдал усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгож цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зорилгоор Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК-ийн харьяа ноос угаах үйлдвэрт химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 1226 дугаарт шоргоолжны хүчил /НСООН/, 408 дугаарт хүхрийн хүчил /H2S04/ зэрэг 2 нэр төрлийн бодисуудыг фейсбүүк цахим орчинд худалдаална гэсэн зарын дагуу бусдаас 2024 оны 06 сард хууль бусаар авсан, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК, мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ХХК-д ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэхийг тус компанийн удирдлагад мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Дундговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-д оногдуулсан ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа явуулах эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 242200177008*******тай хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа 6 ширхэг цэнхэр өнгийн савтай FORMIC ACID 85% гэсэн бичиглэлтэй химийн бодис, 13 ширхэг савтай Сигма тек кислота H2SO4 гэсэн бичиглэлтэй химийн бодис, 17 ширхэг шуудай бөгсөн шохой нэртэй нунтаг бодис, 16 ширхэг 25 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн хуванцар сав зэргийг устгаж, устгасан эд зүйлсийн талаарх тэмдэглэл үйлдэж, баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Онцгой байдлын Ерөнхий газрын ажиллагааны удирдлагын газарт даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч ******* болон ******* ХХК нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ноос угаах үйлдвэрт гадаадын мэргэжилтнүүдийн шаардсан химийн бодисыг бусдаас хууль бусаар худалдан авсан байдаг. Худалдан авах болсон шалтгаан, хэрхэн яаж худалдан авсан талаар тэрээр тодорхой мэдүүлдэг. Түүний хууль бусаар худалдан авсан химийн бодисыг дээрх ноос угаах үйлдвэрт огт хэрэглээгүй. Хэрвээ хэрэглэсэн, ашигласан бол манай компани буруудаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх байсан. Гэтэл шүүгдэгч *******ын өөрийн дур мэдэн худалдан авсан үйлдэлд манай хуулийн этгээд ямар ч оролцоогүй байхад дээрх шийтгэх тогтоолд худалдан авсан нь буруу гэж үзсэн нь ямар ч үндэслэлгүй байна.

Мөн манай компанийг өөрийн үйлдвэрийн байранд химийн хорт бодис хадгалсан гэж үзсэн. Манай компани нь үйлдвэрийн байргүй бөгөөд үйлдвэрийн байр байрлаж буй объект, газар нь иргэн ын /РД:/ гэх хүний өмчлөл, эзэмшлийнх нь болох нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтаар тогтоогддог. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, өөр нотлох баримтууд ноос угаах үйлдвэрийг “” ХХК-ийн л гэж бичээд байдаг боловч хэний өмчлөл эзэмшлийн газраас тус химийн хорт болон аюултай бодисоо олоод байгаагаа мөрдөн шалгах байгууллага тогтоогоогүй байж шууд манай компанийнх гэж үзсэн нь үндэслэлгүй болох нь шүүхэд өгсөн баримтаар тогтоогдоно. ...Шүүгдэгч ******* нь өөрийн худалдан авсан бодисоо Н.гийн агуулахад хадгалж байсан үйл явдал юм. Тэр агуулах нь манай компанид ямар ч хамааралгүй бөгөөд манайх тус агуулахад үйл ажиллагаа явуулдаггүй. Шүүгдэгч *******ын Н.гийн эзэмшлийн газарт байрлах түүний өмчлөлийн агуулахад хадгалсан химийн хорт бодисыг манай компанийг хадгалсан гэж үзэж байгаа нь дээрх байдлаар ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хадгалах үйлдлийг ******* нь өөрийн найз Н.гийн агуулахад хадгалсан үйлдэл бөгөөд үүнд “ ХХК”-нь ямар ч хамааралгүй юм.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заажээ. Манай компани нь химийн хорт болон бодисыг огт ашиглаагүй, худалдаж авч хадгалаагүй бөгөөд 25 ажлын тогтмол байр, оргил үедээ 100 гаруй орон нутгийн хүмүүсийг ажлын байраар хангадаг, өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгал болон татварт 500,000,000 гаруй төгрөг төлсөн. Нийгэмд ямар ч аюул учруулж, бодит хохирол, хор уршиг учруулаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу манай компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

           4. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Гомдлын гол асуудал нь 1 дүгээр хавтаст хэргийн 8, 14, 2******* талуудад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд байдаг. Тухайн тэмдэглэлд ******* ХХК-ийн эзэмшлийн үйлдвэр, агуулахаас хурааж авлаа гэх тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэтэл ******* ХХК нь ямар ч үйлдвэрийн байргүй, ямар нэгэн газар Дундговь аймагт эзэмшдэггүй. Үйлдвэр байрлаж буй Н. гэдэг хүний өмчлөл, эзэмшлийнх болох нь анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 хуудас баримтаар тогтоогддог. Иймд ******* ХХК-ийн газраас ямар нэгэн бодисыг хурааж аваад байгаа зүйл биш. Харин иргэн Н.гийн өмчлөлийн агуулах, газар нь Н.гийн эзэмшлийн газар байдаг. Анх тухайн бодисыг худалдан авахдаа феисбүүк орчноос зар хайж, иргэн ******* нь худалдаж авсан, бэлэн  мөнгөөр төлбөр тооцоог хийсэн. Хэрэв хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийсэн тохиолдолд хуулийн этгээд төлбөр тооцоог хийх байсан. Худалдаж авсан химийн бодисоо хадгалахдаа иргэн Н.гийн өмчлөлийн агуулахад хадгалсан. Энд ******* ХХК нь ямар нэгэн оролцоогүй, ашиг сонирхол нь байгаагүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэж тайлбарлан анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Химийн бодисыг хэрэглэсэн асуудал байхгүй, хуульд худалдаж авсан гэх асуудал байх боловч тухайн худалдан авсан хүн нь иргэн ******* өөрөө худалдаж авсан. Шүүгдэгч *******ын хувьд давж заалдах гомдол гаргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа учир энэ хүний хувийн байдлын талаар ярих шаардлагагүй. Харин ******* ХХК-ийн хувийн байдлыг тогтоох нь зүйтэй. Уг компани нь тодорхой ажлын байраар хангадаг, нийгмийн даатгал, татвар төлдөг, Дундговь аймагт байдаг ганцхан үйлдвэр. Өөр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр байдаггүй. Мөн тухайн химийн бодисыг худалдаж авсан зорилго нь цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах байсан. Үйлдвэрээс гарч буй бохир усыг илүү цэвэр болгох гэж худалдаж авсан. Тухайн үед Чехийн мэргэжилтнүүд ирэх болж даруй худалдаж авах шаардлага бий болсон тул иргэн ******* нь худалдаж авсан. Гомдолд дурдагдаагүй байдлаар тайлбар нэмж хэлэхэд нийгэмд явж буй Хөгжлийн банкны хэрэгт олон хүмүүс байдаг ч 21 хуулийн этгээд нь иргэнээр, хувьцаа эзэмшигчид нь шийтгүүлж байгаа. Ямар ч компани шийтгүүлдэггүй. Тэхээр энэ хэрэгт аваад үзэхэд ******* ХХК ямар ч асуудал гаргаагүй, иргэн ******* нь худалдаж авсан, хадгалсан асуудал байгаа учир энэ талаар шийдэх бүрэн боломж байгаа, эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой гэсэн тайлбарыг гаргаж байна. Энэ байдалтай холбоотой ямар гарц гаргалгаа байдаг талаар судлахад олон улсын хэм хэмжээнд заавал хуулийн этгээд болон хувьцаа эзэмшигчийг хамтад нь шийтгэнэ гэсэн асуудал байдаггүй. Иймд эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй талаар хуульчилж өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-т 1 гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулж өгөхөөр заасан, хуулийн зохицуулалт, компанийн хувийн байдал зэргийг хамааруулж ******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэн *******т холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гомдолтой холбогдуулж анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хуульд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  тодорхой заасан. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэж үзэж байгаа шалтгаан нь 1 дүгээр хавтаст хэргийн  78-79 дүгээр талд авагдсан нотлох баримт болох гэрч Янжинлхамын мэдүүлэгт ******* ХХК нь химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авахаар материалаа бүрдүүлж байсан талаар, мөн гэрч  ын тоног төхөөрөмж нийлүүлсэн талаар 1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар талд *******, ******* ХХК-тай харьцаж байсан гэх мэдүүлэг, ын  гэрчээр өгсөн гэрээ хийсэн ажилтны мэдүүлэг болох зөвшөөрөл гарах юм бол бодисыг нийлүүлнэ гэдэг байдлаар, мөн ийн мэдүүлэг болох ******* ХХК нь ашиглахаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд зөвшөөрөл авахаар хүргүүлсэн, одоо болтол зөвшөөрөл нь гараагүй байгаа зэрэг мэдүүлгүүд авагдсан. Дээрх нотлох баримтуудаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх хангалттай үндэслэл байна гэж үзэж, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Иймд ******* ХХК-аас гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт ******* ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх эрх хасах эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг гаргаж байсан. Шүүхээс ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаа эрхлэх эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй үзэж байгаа. Энэ компани нь үйл ажиллагаа явуулж байгаа, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани учраас энэ чиглэлийг үйл ажиллагааг хязгаарлаж шийдвэрлэсэн нь цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа. Шүүгдэгч өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой ажилчид ажиллуулдаг, энэ чиглэлээр ганц үйл ажиллагаа явуулдаг компани гэдгээ тайлбарлаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

              Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

1. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн  хяналтын прокуророос:

1.1. "*******" ХХК-д  "...хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, угаах үйлдвэрийнхээ хаягдал усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгож цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зорилгоор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн харьяа ноос угаах үйлдвэрт химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр шоргоолжны хүчил /НСООН/,  хүхрийн хүчил /H2S04/ зэрэг 2 нэр төрлийн бодисыг фейсбүүк цахим орчинд худалдаална гэсэн зарын дагуу бусдаас 2024 оны 06 сард хууль бусаар авч, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан,

1.2. Шүүгдэгч *******т "...хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, угаах үйлдвэрийнхээ хаягдал усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгож цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зорилгоор  Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн харьяа ноос угаах үйлдвэрт химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр шоргоолжны хүчил /НСООН/,  хүхрийн хүчил /H2S04/ зэрэг 2 нэр төрлийн бодисыг фейсбүүк цахим орчинд худалдаална гэсэн зарын дагуу бусдаас 2024 оны 06 сард хууль бусаар авч, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Прокурорын яллах дүгнэлтийн  хүрээнд мөн зүйл хэсэгт заасны дагуу  ******* ХХК-ийг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, *******ыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийтгэжээ.

3. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* болон “*******” ХХК-ны өмгөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан бөгөөд түүний гомдол энэхүү магадлалын 4 дүгээр заалтад бүрэн эхээрээ туссан, үүний гол агуулга нь иргэний үйлдэлд компанийг давхар ял шийтгэж, эрх зүйн байдлыг дордуулсан учир шүүгдэгч ******* ХХК-нд ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой гэсэн байна.

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.  

4.1. ******* нь ноос угаах үйлдвэрийн хаягдал усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгож цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зорилгоор химийн бодис худалдах, худалдан авах бараа захиалгын гэрээг Империал партнерс ХХК-тай “*******” ХХК-ийн нэрийн өмнөөс тухайн компанийн албан бичиг /бланк/ ашиглаж хийсэн нь хавтаст хэргийн 10-р талд авагдсан байна. “*******” ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ уг хавтаст хэргийн 13-р талд мөн авагдсан байх бөгөөд энэ нь 1 гишүүнтэй, гүйцэтгэх захирал нь *******аар бүртгэгдсэн байна.

4.2. Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол компани нь зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д хуулийн этгээд нь хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ гэж тус тус зааснаас үзвэл “*******” ХХК-нь химийн хорт, аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдаж авсан, хадгалсан гэж дүгнэгдэх үндэслэл болсон байна.

Энэ талаар шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 4, 5 сарын орчимд манай компани дээр хонины ноосыг угаасан бохир саарал усаа цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулахаар Хаанзаа фермийн хүмүүс ирнэ, бохир усыг саарал ус болгоход тохирсон химийн бодис хэрэгтэй гэж хэлсний дагуу бид аймгийнхаа байгаль орчны газарт очиж химийн бодисын тусгай зөвшөөрөл олгодог уу? түр зөвшөөрөл байдаг уу? гэхэд байхгүй, Байгаль орчны яамнаас түр зөвшөөрөл авдаг юм гэсэн. Манай компанийн менежер 2024 оны 05 сарын 07, 08-ны үед Байгаль орчны яаманд хүсэлт бичээд очиход Байгаль орчны яамны гэдэг хүн хүсэлтийг чинь хүлээж авах боломжгүй. Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналт 2 хоорондоо нийлчхээд алинаас нь зөвшөөрөл гарах нь тодорхойгүй байгаа. Журам нь гарах болоогүй эргээд хариу өгнө гэж биднийг хойшлуулсан. Бид химийн бодисын зөвшөөрлөө авч чадаагүй байж байтал Хаанзаа фермийн мэргэжилтнүүд нэг сарын хугацаатай визтэй ирнэ. Энэ хугацаанд танайх цэвэрлэх байгууламжийнхаа тоног төхөөрөмжийг тохируулаад аваач гэхээр нь бид нөгөө хүмүүсийг ирэхэд нь хоосон сууж байлтай биш гээд фэйсбүүк хаягаас ийм химийн бодис аваад ашигласан ч юмгүй авч ирээд найзынхаа агуулахад хадгалж байгаад ийм зүйл болсон гэжээ.

Дээрх мэдүүлгээс үндэслэн дүгнэвэл хуулийн этгээдийн субъектив санаа зорилгыг тогтоох нь хийсвэр ойлголт бөгөөд энэ хэргийн хувьд “*******” ХХК-ны гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь гүйцэтгэх захирал *******ын үйлдлээр илэрсэн. Өөр нэг онцлог нь тус хуулийн этгээд нь нэг гишүүнтэй бөгөөд энэ тохиолдолд тухайн гишүүний субъектив санаа зорилго нь  иргэн болон хуулийн этгээдийн гэмт үйлдлийг давхар илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн энэ зүйл хэсэгт 2017 онд орсон өөрчлөлтийн үзэл баримтлал нь Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд, Авлига хээл хахууль, Мөнгө угаах гэмт хэргийн хувьд иргэн хуулийн этгээдэд давхар ял хариуцлага оногдуулахад чиглэсэн зохицуулалт юм.

Нөгөө талаар шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ны нэрээр химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан шоргоолжны хүчил /НСООН/, хүхрийн хүчил /H2S04/ зэрэг 2 нэр төрлийн бодисыг худалдан авах болсон санаа зорилго нь ноос угаах үйлдвэрийн хаягдал бохир усыг цэвэршүүлэх буюу энэ нь байгаль орчинд ээлтэй, үйлдэл төдийгүй Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан зорилгод харшлаагүй байна.

Өөрөөр хэлбэл дээрхи 2 төрлийн химийн бодисыг худалдан авсан /ашигласан/-р ******* ХХК-ийн үйл ажиллагаа идэвхжих, ашиг орлого нэмэгдэх зэргээр компанид ашигтай нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин эсрэгээрээ ноос угаах үйлдвэрээс гарч буй хаягдал усыг цэвэршүүлж саарал ус болгон ашиглах зорилготой байсан болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл гэж үзлээ.  

5. Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах, хэргийн нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

5.1. Гэрч “...Химийн бодис авах тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа гээд нэг хүн утсаар холбогдож худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэлт тавьсан. Энэ дээр хүхрийн хүчил, төмрийн хлорид гэх нэршилтэй хоёр бодисыг асуугаад тусгай зөвшөөрлийн бичиг баримтын бүрдүүлэлт дээр туслалцаа надаас хүссэн, дээрээс нь би тухайн компанитай гэрээг хийсэн, тусгай зөвшөөрөл авах талаар зөвлөгөө өгсөн. Би фейсбүүк хуудасны групп дээрээс химийн бодис зарж борлуулдаг байж магадгүй 2, 3 хүний дугаарыг олж өгсөн.” гэж (1 хх-ийн 78-79 дүгээр хуудас),  гэрч ын “...Би Империал партнерс компанид 2022 оноос эхлээд химич бизнес хөгжлийн менежер хийж байгаад одоо ерөнхий менежерийн албан тушаал дээр ажиллаж байна. Химийн бодисын худалдан борлуулалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Империал партнерс компанийг төлөөлж ирсэн байна. Энэ гэрээг манайхаас тусгай зөвшөөрөл авах гэж байгаа компаниуд химийн бодисын зөвшөөрлөө авах гэж байгаа, цаашдаа худалдан авах компани хэрэгтэй байна. Зөвшөөрөл гарах юм бол бид нар энэ бодисыг нийлүүлнэ гэдэг байдлаар энэ гэрээг бол ерөнхийдөө хийдэг. Түүнээс ямар нэгэн байдлаар бодис худалдан борлуулсан зүйл байхгүй. ...Ер нь химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулах гэж компаниуд мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг учраас байнга зөвлөгөө авч байдаг. Энэ тохиолдолд баярласнаа илэрхийлээд бэлэн болон дансаар мөнгө өгч л байдаг. Өгөх мөнгөн дээр хувь заасан зүйл байхгүй.” гэж тус тус мэдүүлсэн байна. (1 хх-ийн 131-132 дугаар хуудас),

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад химийн хорт болон аюултай бодис, ашиглах зөвшөөрөлгүй хуулийн этгээд энэ төрлийн бодисыг худалдах худалдан авсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан атлаа зөвшөөрөлгүй этгээдэд энэ төрлийн бодисыг худалдсан гэрээний нэг тал ч эрүүгийн хариуцлага хүлээхээр байхад үүнийг хэрхсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд шударга ёсны зарчимд харшилсныг дурдах нь зүйтэй. Гэхдээ Прокурорын яллах дүгнэлтээр бүрдэж ирсэн хавтаст хэргийн хэмжээнд шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ нь хэргийн нөхцөл байдал, холбогдогч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно. 

6. Гэрч ийн “...Бусад бодисууд нь савтайгаа ашиглаагүй байсан ба тус савтайгаа байсан бодисуудтай хамт 16 ширхэг хоосон, дээрээ хятад хаяг, шошготой цэнхэр өнгийн сав байсан. Тухайн хоосон саванд бодис байсан эсэх, түүнийг хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үйлдвэрийн урд хэсэгт газар ухаж бетоноор эргэн тойронд нь цутгалт хийж тэндээ шингэн хаягдлаа цуглуулсан байсан. Ил задгай асгасан зүйл байгаагүй. Шингэн хаягдлаа соруулдаг гэж байсан ба 0068 авто угаалгын газрын авто машинаар шингэн хаягдлаа соруулсан байж болзошгүй байсан. Тухайн соруулсан шингэн хаягдлаа хаана асгаж хаядаг талаар мэдэхгүй. Шалгалтын үед одооноос үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Манай үйл ажиллагаа жигдрээгүй байгаа гэж хэлж байсан. ” гэх мэдүүлэг (1 хх-ийн 41 дүгээр хуудас)-ээс үндэслэн тухайн бодисуудыг ашиглаагүй, түүнээс нийгэмд учирсан хохиролгүй болох нь тогтоогдсон байна.

6.1. Нэг гишүүнтэй хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн субъектив санаа зорилгоор түүний эрхлэн удирддаг хуулийн этгээд  гэмт хэрэгт холбогдсон байх тул  дээр дурдсан нөхцөл байдлууд болон энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох хуульд заасан зарчим, тухайн гэмт хэргийн улмаас нийгэмд учирсан хор хохирол зэргийг харгалзан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах тухай Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан зарчимд нийцүүлэн “*******”ХХК-д ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэснийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

7. Харин шүүгдэгч ын үйлдэл нь хэрэгт цугларсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ. Анхан шатны шүүхээс ******* гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч *******ын химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

7.1. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч гийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0325/805 дугаартай “Ирүүлсэн “FORMIC ACID 85%” гэсэн бичиглэлтэй шингэн зүйлээс шоргоолжны хүчил /НСООН/, “Сигма тек кислота серная" гэсэн бичиглэлтэй шингэн зүйлээс хүхрийн хүчил /H2SO4/ илэрч байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулан бодисын жагсаалтад хүхрийн хүчил /H2SO4/ нь 408 дугаар жагсаалтад, шоргоолжны хүчил /НСООН/ нь 1226 дугаар жагсаалтад багтсан байна. “FORMIC ACID 85%” гэсэн бичиглэлтэй шингэн зүйл нь 30 литр орчим хэмжээтэй, “Сигма тек кислота серная” гэсэн бичиглэлтэй зүйл нь 10 литр орчим хэмжээтэй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 85-8******* хуудас)-ээр зөвшөөрлийн үндсэн дээр худалдан авах, ашиглах бодис гэдэг нь тогтоогдсон байна.

8. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Ийнхүү Давж заалдах шатны шүүхээс хавтаст хэргийн хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд:

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокурорын газраас “*******” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 242200177008*******тай хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа 6 ширхэг цэнхэр өнгийн савтай FORMIC ACID 85% гэсэн бичиглэлтэй химийн бодис, 13 ширхэг савтай Сигма тек кислота H2SO4 гэсэн бичиглэлтэй химийн бодис, 17 ширхэг шуудай бөгсөн шохой нэртэй нунтаг бодис, 16 ширхэг 25 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн хуванцар сав зэргийг устгаж, устгасан эд зүйлсийн талаарх тэмдэглэл үйлдэж, баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Онцгой байдлын Ерөнхий газрын ажиллагааны удирдлагын газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж өөрчилсүгэй. 

2. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ

 

    ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ