| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03606/И |
| Дугаар | 307/ШШ2026/00255 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 307/ШШ2026/00255
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03755/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ********** тоотод байрлах, Х л ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******* ******* /утас *******/-т холбогдох,
2,773,849.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 2,773,849.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ч.Б нь 2,773,849.28 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлөхдөө 2026 оны 01 сарын 28-ны өдрөөс 2026 оны 04 сарын 28-ны өдрийн хооронд сар бүр 693,462.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй болно гэжээ
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулахад ...зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х л ХХК нь хариуцагч Ч.Бт холбогдуулан 2,773,849.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Ч.Б нь нэхэмжилж байгаа 2,773,849.28 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 28-ны өдрөөс 2026 оны 04 сарын 28-ны өдрийн хооронд сар бүр 693,462.32 төгрөгөөр тус тус төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулахад тэрээр хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х л ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Бт холбогдох 2,773,849.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Б нь нэхэмжилж байгаа 2,773,849.28 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 28-ны өдрөөс 2026 оны 04 сарын 28-ны өдрийн хооронд сар бүр 693,462.32 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,332 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 29,666 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 29,666 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х л ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА