| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03194/И |
| Дугаар | 307/ШШ2026/00332 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2026/00332
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* оршин суух, Х******* овогт М*******ын О******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Б******* овогт П*******ийн Ц******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.О*******,
Хариуцагч: П.Ц*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.М******* оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.О******* нь хариуцагч П.Ц*******т холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие М.О******* анх П.Ц******* гэх хүнтэй приус-20 маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулна. Машиныг урьдчилгаа төлбөр төлөгдсөний дараа миний нэр дээр шилжүүлж өгнө. гэж харилцан тохиролцсон.
Тохиролцсоны дагуу би 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөг, 8 дугаар сарын 21-ний өдөр 800,000 төгрөг, 8 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч тэр өдрөө надад яаралтай мөнгөний хэрэг гараад 500,000 төгрөгөө буцааж авсан. Нийт 2,000,000 төгрөгийг П.Ц*******ын дансанд шилжүүлсэн.
П.Ц******* нь тухайн үед уурхайд ажилладаг байсан ба тэр үед ажилтай байж таарсан. Ажлаасаа 10 хоногийн дараа бууж ирэхээр нь уулзаж урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн. Би Автомашинаа миний нэр дээр шилжүүлээд өгөөч. Би банкинд тавиад зээл аваад таны үлдэгдэл мөнгийг төлөөд дуусгачихъя гэтэл П.Ц******* нь өмнө нь ярилцаж тохирсноосоо шал өөр шаардлага буюу Намайг 100 хувь төлбөрөө барагдуулсны дараа автомашиныг миний нэр дээр шилжүүлнэ. Мөн 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байтал нэмж 2,000,000 төгрөгийг авна. гэх зүйлийг ярьсан тул миний бие хүлээн зөвшөөрөөгүй.
П.Ц*******аас сүүлд тавьсан шаардлагыг би хүлээн зөвшөөрөөгүй тул П.Ц******* нь автомашинаа миний нэр дээр шилжүүлэхээ больж бидний хэн аль нь гэрээ байгуулахаас татгалзсан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд өгсөн авснаа буцаах хуулийн зохицуулалттай.
П.Ц*******аас урьдчилгаанд өгсөн 2,000,000 төгрөгөө авъя гэхэд өгнө гэх зүйлийг ярьж худал шалтаг хэлсээр өнөөдрийг болтол ямар ч төлбөр төлөөгүй байна. Мөнгөө нэхэх болгонд намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилдог. Сүүлдээ утсаа ч авахаа больсон.
Миний бие гоо сайхны салонд бариа хийдэг ба тухайн үед 10,000,000 төгрөгийн гоо сайхны аппаратыг урьдчилгаа 2,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг зээлээр авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байсан боловч П.Ц******* нь 2,000,000 төгрөгийг төлөөд автомашин зээлээр ав гэдэг санал тавьсныг хүлээн зөвшөөрч гоо сайхны аппарат авах байсан мөнгөө П.Ц*******ын дансанд шилжүүлсэн. Гоо сайхны аппарат авахад урьдчилгаа 2,000,000 төгрөгийг төлж чадаагүй тул аппаратаа ч авч чадаагүй, гэрээ цуцлагдсан. Би тухайн аппаратыг авч үйл ажиллагаагаа цааш явуулсан байсан бол энэ хугацаанд тодорхой хэмжээний ашиг олох байсан.
Гэтэл П.Ц*******ын энэхүү хариуцлагагүй үйлдлээс болж надад маш их хэмжээний хохирол учирч байна. Иймд П.Ц*******ын дансанд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
М.О*******гийн нэхэмжлэлтэй, П.Ц*******т холбогдох иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрч байна.
Хариуцагч нь 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О******* нь хариуцагч П.Ц*******т холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч М.О*******, хариуцагч П.Ц******* нар харилцан тохиролцож, хариуцагч П.Ц******* нь 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.О*******гийн нэхэмжлэлтэй П.Ц*******т холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.О*******, хариуцагч П.Ц******* нар харилцан тохиролцож, хариуцагч П.Ц******* нь 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, П.Ц*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц*******аас 23,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.О*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг д*******сугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ