Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2026/00333

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* хаягт оршин байх, Х******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** тоот хаягт оршин суух, Ж******* овогт С*******ын Н******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,533,601.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч С*******ын Н******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ДА-СТГ/2023-118514 тоот Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 5,219,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч С*******ын Н******* нь ДА-СТГ/2023-118514 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 644 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Иймд хариуцагч С*******ын Н******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх заалтыг тус тус үндэслэн 8,533,601.32 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие С*******ын Н******* нь Х******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 8,533,601.32 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч С.Н*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,533,601.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,533,601.32 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, С.Н*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч С.Н******* нь нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 8,533,601.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, С.Н*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,488 төгрөгөөс 75,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 75,744 төгрөгийг, хариуцагч С.Н*******оос 75,744 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ