| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03516/И |
| Дугаар | 307/ШШ2026/00334 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2026/00334
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, өөрийн байранд оршин байх, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ /РД:9025359/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг Дархан сум, ******** хаягт оршин суух, Б******* овогт А*******гийн А******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,245,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А*******гийн А******* болон Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Э******* нар нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн иргэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 85,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан.
А.А******* нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буцаан төлж барагдуулах 2,245,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас гэрээгээр олгосон 2,245,000 төгрөгийн хохирлыг гаргуулж Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие А*******г овогтой А******* нь Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авсан 2,245,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрөө би 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн төлж дуусгах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ нь хариуцагч А.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,245,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,245,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, А.А*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч А.А******* нь нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ-ын нэхэмжилсэн 2,245,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, А.А*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ