Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/23

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Яллагдагч *******

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/332 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2522000230087 тоот хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн ******* сумын ******* баг, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, (РД: );

Яллагдагч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын ******* баг, Чингийн 06-04 тоот хашаанд хохирогч ыг өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Toyota estima” маркийн автомашинд сууж байхад хаалгыг нь онгойлгож шалтгаангүйгээр “ална п....” гэж хэлээд түүний зүүн гарын шуу, баруун гуя хэсэгт тус бүр 1 удаа хутгалж алахыг завдсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд хохирогч ыг бусдад хутгалуулсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхад хутга ханцуйлан араас нь очиж “чамайг ална, гүйцээнэ” гэж хэлэн хохирогчийн өөдөөс дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгч гийн оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2522000230087 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, захирамж хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2522000230087 дугаартай хэргийг эд мөрийн баримтаар хураан авсан 2 ширхэг хутга, сиди 1 ширхгийн хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  ... эрүүгийн 2522000230087 дугаартай *******д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг өмгөөлөгч гийн хүсэлтээр 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр явуулсан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн 2025/ШЗ/332 дугаартай захирамжаар хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүхээс өмгөөлөгч гээс гаргасан “оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай” хүсэлтийг хангахаас татгалзлаа. Харин 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж өөрчлөлт оруулсан байна. Гэвч прокурорын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт яллагдагч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож яллагдагчид холбогдох эрүүгийн 2522000230087 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эндээс дүгнэвэл прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зөрүүтэй байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал болж байна. Өөрөөр хэлбэл дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно” гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэснийг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхээс яллагдагчийн өмгөөлөгч *******гээс гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт /аль заалт нь тодорхойгүй/ зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 332 дугаартай захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл уг захирамжид шүүхээс болон бусад талуудаас ямар нэгэн асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар дурдаагүй.

Шүүхийн хэлэлцүүлгээр зөвхөн өмгөөлөгч *******гээс гаргасан “яллагдагчаас хэргийн материалтай танилцаад гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад ямар ч хариу мэдэгдэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн” гэсэн хүсэлтийн талаар хэлэлцсэн.

Шүүх шийдвэрийг уншиж сонсгохдоо өмгөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 140/ хэрэгт авагджээ. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч *******гийн хэргийн материал танилцаад гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, цаашид гомдол хүсэлт гаргах эрх зөрчсөн гэх гомдлыг хүлээн авч хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн өмгөөлөгч гийн оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Харин прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зөрүүтэй байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал болж байна. Өөрөөр хэлбэл дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Тодруулбал шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар зарлаагүй, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээгүй үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэснийг баримтлаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.20 дахь хэсэгт “талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг,  мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” мөн хуулийн 34.******* зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.”, мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж хуульчилжээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд шүүх аливаа шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш, мэтгэлцэх зарчим дээр явуулахаар заасан байна.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэр танилцуулах үед урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар зарлагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээгүй үндэслэл дурдаж хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь талуудын санал тайлбар гаргах хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчим алдагдаж байна.

2. Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэсэн заалтыг баримтлан шийдвэр гаргасан атлаа захирамжид ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар дурдаагүй байгаа нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” гэж заасны дагуу мөн хуулийн 39.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлд мөн хамаарч байна.

3. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол, хор уршиг учирсан зэрэг хэргийн үйл баримт утга агуулгын үг, үсгийн зөрүүгүй бичигдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гол шинж болох “үргэлжилсэн үйлдлээр” гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тодорхой тусгаж бичсэн болно.

Иймд яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах зохицуулалтыг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа” гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгөөр прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалт журамлах нь хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд хамааралгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэсэн заалтуудын хүрээнд шүүгдэгчийн үйлдэл нь үргэлжилсэн үйлдлийн шинжийг хангаж байгаа эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байтал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцэхгүй байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЭ/332 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

           4. Яллагдагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэний хүсэлтээр хийснээс үл хамаарч анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзсэн. Яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурдсан хуулийн заалт нь зөрүүтэй байгаа нь шүүхээр хэргийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байдаг. Прокуророос эсэргүүцэлдээ шүүхийн дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэсэн. Гэвч хэрэг анхан шатны шүүхэд ирэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт хоёр зөрүүтэй байдлаар ирсэн нь тодорхой байдаг. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн учраас урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

5. Яллагдагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч *******ыг согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын ******* баг, Чингийн 06-04 тоот хашаанд хохирогч ыг өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Toyota estima” маркийн автомашиндаа сууж байхад хаалгыг нь онгойлгож шалтгаангүйгээр “ална п....” гэж хэлээд түүний зүүн гарын шуу, баруун гуя хэсэгт тус бүр 1 удаа хутгалж алахыг завдсан, үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд хохирогч ыг хутгалуулсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхад хутга ханцуйлан араас нь очиж “чамайг ална, гүйцээнэ” гэж хэлэн хохирогчийн өөдөөс дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулаад “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэл зөрүүтэй” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

3. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор “яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг шүүхийн шатанд залруулах боломжтой, шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй асуудлаар хэргийн прокурорт буцаасан тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

4. Анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэл зөрүүтэй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах  нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

5.1. Прокурорын 2025 оны 0******* сарын 14-ний өдрийн 2522000230087 дугаартай тогтоолоор *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба мөн прокурорын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэж өөрчилжээ.

     5.2. Гэтэл прокурор 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хамгийн анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоо баримтлан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй байна.

    5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө прокурорын яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид заавал танилцуулахаар хуульчилсан байдаг.

Иймд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэл зөрүүтэй байгаа байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” яллагдагчийн үндсэн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

6. Хэргийн зүйлчлэл нь яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдалд шууд нөлөөлдөг тул зүйлчлэл зөрүүтэй асуудлыг техникийн шинжтэй алдаа гэж хүлээн авах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийн зүйлчлэлийн талаар өөрчлөлт оруулахыг прокурорт даалгах нь шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр суурийг алдагдуулна.

      7. Прокурор дээрх хэргийн зүйлчлэлийн зөрүүтэй асуудлыг техникийн шинжтэй алдаа гарсан тул шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1  дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т зааснаар засварлах боломжтой гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг хэлэлцэхээр хуульчилсан тул хэргийн зүйлчлэлийн зөрүүтэй байдлыг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй юм.

      8. Анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч *******гийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон хэргийн зүйлчлэлийн зөрүүтэй асуудлыг тодруулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлээр нотлогдож байна. 

      Гэвч энэ нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэл зөрүүтэй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй ч анхан шатны шүүх уг асуудлыг анхаарах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

      9. Мөн яллах дүгнэлт үйлдэхээс өмнөх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэл өөрчлөх эрхийг хуулиар зөвхөн прокурорт олгосон тул яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийн зөрүүтэй байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд хэргийг прокурорт буцаах тухай Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/332 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/332 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахаас татгалзсугай. 

2. Энэхүү магадлал хүчин төгөлдөр болтол яллагдагч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Г.МӨНХБАТ