Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2026/00335

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* оршин байх, М******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум ****** хаягт оршин суух, А******* овогт А*******гийн Б******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 651,370.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харилцагч А.Б******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5395 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны ******* тоот дансанд 200,000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч А.Б*******д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно.

Иймд А.Б*******ас зээлийн гэрээний үүрэгт 651,370.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие А******* овогтой Б******* миний бие М******* ******* ******* ББСБ-аас авсан 651,370.95 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.Б*******д холбогдуулан 651,370.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 651,370.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, А.Б*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч А.Б******* нь нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 651,370.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, А.Б*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,183 төгрөгөөс 10,091.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,091.5 төгрөгийг, хариуцагч А.Б*******ас 10,091.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ