| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2026/00329/И |
| Дугаар | 307/ШШ2026/00270 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2026/00270
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэргийн индекс:307/2026/00329/
Дар*******-Уул аймаг дахь сум дундын ан******* шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хүчний гудамж-45, ******* ******* ******* компанийн байр, 101 тоот хаягт байршилтай ГХО******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нар, утас: , )-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дар*******-Уул аймаг, 11 баг, 13 хороолол, Үндэсний эрх чөлөөний 3 гудамж, 335/3 байр, 4 давхар, ******* ******* ******* (утас: , )-д холбогдох,
18,624,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГХО******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Гэрээний үүрэгт 18,624,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч ******* ******* ******* нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага 12,800,000 төгрөгийг зөвшөөрч, төлж барагдуулсан тул ХШХШтХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГХО******* нь ******* ******* *******-д холбогдуулан 18,624,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* *******- нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,824,000 төгрөгөөр багасгаж, 12,800,000 төгрөг болгосныг хариуцагч нь уг төлбөрийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус хуульчилжээ.
ймд хариуцагч ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас 125,535 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 125,535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХРАМЖЛАХ нь:
1.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ГХО*******-ийн хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан 18,624,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас 125,535 төгрөг, төрийн сангийн орлогоос 125,535 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ГХО*******-д олгосугай.
3.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар ан******* шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА