Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2026/00336

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** оршин байх, Т******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Ц******* овогт Э*******ын Т******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 425,212.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Э*******ын Т******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ******* тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

******* тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 211,777.74 төгрөг, үндсэн хүүнд 170,970.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32,965.05 төгрөг, шимтгэлд 500 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 425,212.90 төгрөгийг хариуцагч Э*******ын Т*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Э.Т******* нь Т******* ББСБ-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Т*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 425,212.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 425,212.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Э.Т*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Э.Т******* нь нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 425,212.90 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Т*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,406.39 төгрөгөөс 6,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,703 төгрөгийг, хариуцагч Э.Т*******ээс 6,703 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ