Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/50

 

  2025         9              24                                                2025/ДШМ/50                      

 

 

Д.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                                   Прокурор У.Гантуяа,

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн,

             Шүүгдэгч Д.Х,

                        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Х-т холбогдох эрүүгийн 2426001770244 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, Орхон аймгийн *** сумын *** дугаар багийн ***, *** гудамжны *** тоотод оршин суух хаягтай,

урьд Өвөрхангай аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар энгийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, *** овгийн Д.Х /РД: ***/.

Д.Х нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод байрлах хохирогч Ё.Н-ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 5,425,000 төгрөгийн эд зүйлийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Д.Х-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ын цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Х-аас 420,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Н-д, 50,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Б-д тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн ба хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хохиролд 470,000 төгрөг төлсөн гэжээ.

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж, хохирол төлөгдөөгүй байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй.

Учир нь шүүгдэгч Д.Х хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хохирогч Ё.Н-ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, амар хялбар аргаар мөнгө олох, эд хөрөнгө олж авах шунахайн сэдлээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан, хохирогчийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүй хууль бусаар, нууцаар авч хохирогчид 5,425,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэргийн санкцийн хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулсан нь ял шийтгэл тохирсон гэж дүгнэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 470,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Д.Х нь бие муутай, 51-н настай хүн байгаа юм гэв.

Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Миний буруу. Хохирлыг төлж барагдуулсан.

Миний бие өвддөг. Хохирогч Ё.Н эгчээс хэдэн төгрөгийн авлагатай байсан. Тэгээд ийм асуудалд холбогдсон. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Д.Х-ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Д.Х нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод байрлах хохирогч Ё.Н-ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэж, нэвтрэн орж 5,425,000 төгрөгийн эд зүйлийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь хохирогч Ё.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би нөхөр, хүүхдийн хамт 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн орчимд байшингаа цоожлоод түлхүүрээ хажуу айлын Ш.П-д үлдээгээд хашаагаар эргэж тойрч байгаарай гэж хэлээд Улаанбаатар хот руу бие ээ үзүүлэхээр явсан. Харин 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө Ш.П над руу залгаад танайд хулгай орсон байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өг гэж хэлсэн. Манай байшингаас гал тогооны тавилга дээр байсан 6-7 инч орчим хэмжээтэй шинэ цагийн ямар нэгэн бичиглэл байхгүй, цулгуй, хуучин мөнгөн аяга 1 ширхэг, бурхны гууны татуурганд байсан шинэ цагийн Д толгойтой, шармал гуйлан нуухтай, хаш хөөрөг, хөлдөөгчинд байсан хүнсний скочоор боосон 10 кг орчим үхрийн далтай мах, хонины 2 ширхэг хаа, 1 ширхэг гуя, тогооны саванд байсан дуураймал бугын эврэн имтэй, ир хэсгийн дээд үзүүр хэсгийг дарж үзүүрлэсэн хутга 1 ширхэг эд зүйл алдагдсан. Улаанбаатар хот руу явах өглөө хамаатны дүү болох Д.Х манайхаар орж ирээд гарсан, тухайн дүүгээ л сэжиглэж байна. Ер нь орж ирэхээрээ мөнгө нэхдэг мөн дэл сул юм аваад гарчих гээд байдаг юм. Сэтгэцийн өвчтэй байгаа юм. Намайг хот руу явсны маргааш нь манай хашаанд ирчихсэн хашаанд байсан портер дээр сууж байхаар нь хажуу хашаанаас Ш.П хөөж гаргасан гэж байсан. Би Д.Х-тай хамаатан садангийн л холбоотой болохоос гэр бүлийн ямар нэгэн холбоо байхгүй. Д.Х манай гэрийн эд зүйлээс захиран зарцуулах эрх байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

Гэрч Ш.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Манай хажуу талын 5 тоотод байх Д ахынд 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цагийн орчимд ороход 40 орчим насны залуу надтай зөрөөд гарсан. Д ахынд ороход Улаанбаатар хот руу явах гэж байна гээд Д ах түүний эхнэр Нарангэрэл эгч нар хувцас болон ойр зуурын эд зүйлээ бэлдээд байгаа бололтой байсан. Ё.Н эгч надад хандан саяны залуу сэтгэцийн өвчтэй, манай дүү байгаа юм хашаагаар ирвэл хөөгөөд явуулж байгаарай гэж байсан. Тэгээд би гэртээ орж ирээд байж байтал 10 орчим удаа хашааны гадаа машин сигналдаад байхаар нь гарахад манай хашааг эргэж тойрч байгаарай гээд байшингийн түлхүүрээ үлдээгээд Д ах болон түүний эхнэр Ё.Н нар захиад Улаанбаатар хот руу явсан. Тухайн өдрийн 18 цагийн орчимд гэрээс гарахад нөгөө Ё.Н эгчийн сэтгэцийн өвчтэй хамаатны дүү гэх залуу хашаанд нь байгаа портер маркийн тээврийн хэрэгсэл дээр зогсож байхаар нь буу, айлын хашаанаас гар, эзгүй айлын хашаанд юу хийж яваа юм гэхэд хашаанаас гараад явахаар нь би хашааны хаалгыг нь түгжсэн. Би өчигдөр буюу 08-ны өглөө ажилдаа явангаа Д ахын хашаагаар орж байшинг нь шалгахад ямар нэгэн асуудалгүй байсан. Өнөөдөр ажил тараад гэртээ орчихоод сууж байхад Ё.Н эгч над руу залгаад манай хашаагаар ороодхоорой гэхэд нь за гэж хэлчихээд гараад хашаа руу нь ороход байшингийн хаалганы цоожны хэсгийн рам модыг сэтлээд онгойлгосон байхаар нь Ё.Н эгчид хэлээд цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Ё.Н надтай утсаар ярингаа намайг хот руу явахад манайхаар ороод гарсан дүү мах, шөл аваад явчихдаг юм. Хөргөгчид үхрийн хааны мах хүнсний скочоор ороосон байгаа үзээдэх гэхээр үзэхэд тийм мах харагдаагүй, мөн аяганы тавиурны шургуулганд 2 мөнгөн аяга байгаа үзээдэх гэхээр нь үзэхэд 1 аяга байсан. Мөн бурхны гууны татуурганд хөөрөг байгаа үзээдэх гэхээр нь үзэхэд хөөрөг нь байхгүй даалин л байсан өөр юу алдагдсан би мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Цагдаагийн газрын даргын томилгооны дагуу зөрчлийн хэрэг бүртгэгчээр гарч үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цагийн орчимд цагдаагийн газрын жижүүрээс залган *** бааранд хутга бариад явж байсан хүнийг аваад ирсэн байна, хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэе гэхээр нь би тухайн Д.Х гэх иргэнтэй уулзахад нэлээн согтолттой байсан ба согтуурал хэмжигч багажаар шалгах гэхэд шалгуулахаас татгалзсан. Тухайн үед Д.Х нь улаан өнгийн толгойтой, цагаан өнгийн хөөрөг зарна шүү гээд авч явсан би тухайн үед хөөргийг нь сонирхож хараагүй ... тус өдөр жижүүрийн жолоочоор гарч байсан цагдаагийн ахлах ахлагч Ч.Б нь тус хөөргийг сайн харсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Гэрч Ч.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2008 оноос хойш одоог хүртэл тус аймгийн цагдаагийн газарт ажиллаж байна. Одоогийн албан тушаал цагдаа жолоочийн ажлыг хашиж байна. Сайн анзаараагүй. Хальт харахад цагаан өнгөтэй, мөртэй, улаан толгойтой хөөрөг байсан. Мөн ширээн дээр Д.Х-ын барьчихсан явж байсан гэх шаргал өнгийн иштэй хутга байсан ... гэх  мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2024 оны 4 дүгээр сард байхаа *** баарны үүдэнд Д.Х-тай тааралдсан юм. Тухайн үед Д.Х бага зэргийн халамцуу явж байсан. Тэгээд надад цагаан өнгийн хужаа хөөрөг гаргаж ирээд та энийг аваад надад 50,000 төгрөг өгчих гээд гуйгаад байхаар нь 50,000 төгрөг өгөөд хөөргийг нь авсан юм. Тухайн үед манай аавын хөөрөг байгаа юм гээд гуйгаад байсан. Би аавыг нь сайн мэддэг байсан болохоор нээрэн ч мөн юм болов уу гэж бодоод авсан. Д.Х-аас авсан хөөрөг одоо надад байгаа. Цагаан саарал өнгийн хужаа Баргилет гэх чулуун хөөрөг, улаан өнгийн Д толгойтой, гуйлан нуухтай, халбага нь хугарсан байсан. Би тус хөөргийг 50,000 төгрөгөөр авсан. Тухайн мөнгөө нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/33 дугаар ... хөрөнгүүдийн нийт үнэ цэнэ 5,425,000 төгрөг ... гэх тайлан /хх-ийн 33-35 хуудас/,

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хамаатны эгч Ё.Н-ийн гэрт хонох гээд очиход байхгүй цоожтой байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь эвдэж ороод гэрт нь хэвтэж байгаад хөөрөг, мөнгөн аяга, мах, хутга зэрэг эд зүйлүүдийг нь авч гарсан. Тэгээд авсан эд зүйлээ хүнс бараан зах дээр очоод үл таних хүнд үхрийн мах, хонины мах, мөнгөн аяга зарсан. Б гэх хүнд хөөргөө 50,000 төгрөгөнд зарсан байсныг буцаан авч эгчдээ хүлээлгэж өгсөн. Би ганцаараа явж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Би тухайн мөнгийг Орхон аймаг руу явахдаа замын зардал хоол хүнсэнд зарцуулсан ... гэх мэдүүлгүүд /хх-ийн 86 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Х-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Х-аас давж заалдах шатны шүүхэд ... анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Х-т анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн, шийтгэх тогтоолд шүүгдэгчийн ургийн овог буруу бичигдсэн, цагдан хорих хугацааг буруу тоолсон зэргийг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 112 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

а/. 1 дэх заалтын “... Шүүгдэгч *** овгийн Д.Х ...” гэснийг “... Шүүгдэгч *** овгийн Д.Х ...” гэж,

б/. 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *** овгийн Д.Х-ыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

в/. 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,

г/. 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ын цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 112 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Х нь хохирогч Ё.Н-д хохирол 470,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг ду