| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03346/И |
| Дугаар | 307/ШШ2026/00353 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2026/00353
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* хаягт оршин байх, Н******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* оршин суух, Б******* овогт Д*******ы М******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 356,607 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.М******* нь Н******* ******* ББСБ-тай 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 2552 дугаар "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 18968 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 90,000 төгрөгийн цахим зээл авч, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7,500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12,270 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11,040 төгрөгийн зээл сунгалтын төлбөр шилжүүлж үлдэгдэл зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна.
Зээлдэгч Д.М*******эс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1387 хоногийн хугацаа хэтрүүлсэн.
Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу нийт 356,607 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д******* овогтой М******* нь Н******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 356,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 356,607 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Д.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Д.М******* нь нэхэмжлэгч Н******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 356,607 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,348 төгрөгөөс 5,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5,674 төгрөгийг, хариуцагч Д.М*******эс 5,674 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ