Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2026/00382

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******** тоот хаягт оршин байх, А ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Б******* овогт Б*******ийн У******* /РД:*******, утас:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,873,741.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А нь зээлдэгч Б.У*******тэй 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ******* тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 3,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоop биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд зээлдэгчтэй байгуулсан Зээлийн гэрээ-ний 6.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2,823,741.53 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.У******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжилж байгаа 2,823,741.53 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 17-нд төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.У*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,873,741.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,873,741.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.У*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.У******* нь нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжилсэн 2,873,741.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.У*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,130 төгрөгөөс 30,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 30,065 төгрөгийг, хариуцагч Б.У*******ээс 30,065 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ