| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03518/И |
| Дугаар | 307/ШШ2026/00385 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2026/00385
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, өөрийн байранд оршин байх, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух ******* овогт Ц*******ийн Д******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараа 3 гудамжны 36б тоотод оршин суух РД:******* регистрийн дугаартай Ц*******ийн Д*******, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Э******* нар нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн иргэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг Хаан банкны Ц.Д*******ын ******* дугаарын дансанд шилжүүлж 12 сарын хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан буюу Төрийн сангийн ******* дугаарын дансанд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан.
Ц*******ийн Д******* нь иргэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох зорилгоор шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буцаан төлж барагдуулах 850,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Ц*******ийн Д******* нь графикт заасан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 850,000 төгрөгийг төлж барагдуулах талаар амаар, биечлэн удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 17 дугаартай гэрээний 4.4 дэх заалтыг зөрчсөний улмаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 850,000 төгрөгийн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу Ц*******ийн Д*******аас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгосон 850,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Иргэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Ц*******ийн Д*******аас гэрээгээр олгосон 850,000 төгрөгийн хохирлыг гаргуулж Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт олгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, Ц.Д*******т холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна.
Хариуцагч Ц.Д*******ыг Халамжийн нэгдсэн системээс шүүхэд нас барсан болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ нь хариуцагч Ц.Д*******т холбогдуулан гэрээний үүрэгт 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******гийн зүгээс Хариуцагч нас барсан үндэслэлээр Ц.Д*******т холбогдуулан гаргасан 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Д*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ нь хариуцагч Ц.Д*******т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Д*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ТБАГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ