| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03645/И |
| Дугаар | 307/ШШ2026/00388 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2026/00388
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** хаягт оршин байх П******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** оршин суух, О******* овогт Б*******гийн А******* /РД:*******, утас:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,399,490.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.А******* нь манай компанитай 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна.
Иймд зээлдэгч Б.А*******эс 7810905371, 7801351512, 7100921852, 7100913305 зээлийн дансны дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 4,399,490.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.А******* нь П******* ББСБ ХХК-ийн гаргасан 4,399,490.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,466,500 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,466,500 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,466,490.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
П******* ББСБ нь хариуцагч Б.А*******д холбогдуулан 4,399,490.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлагыг
2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,466,500 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,466,500 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,466,490.11 төгрөгөөр төлөх талаар хариу тайлбар өгснийг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь хариуцагч Б.А*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,399,490.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, хариуцагч Б.А******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,399,490.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,466,500 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,466,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,466,490.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,399,490.11 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, хариуцагч Б.А******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,399,490.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,466,500 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,466,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,466,490.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Б.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,342 төгрөгөөс 42,671 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 42,671 төгрөг, хариуцагч Б.А*******эс 42,671 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ