| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03692/И |
| Дугаар | 307/ШШ2026/00389 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2026/00389
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* оршин байх, Х******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* оршин суух, ******* овогт М*******ын ******* /РД:*******, утас:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,093,750.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М******* овогтой ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ДА-СТГ/2024-128041 тоот Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 1,829,900.00 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч М******* овогтой ******* нь ДА-СТГ/2024-128041 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 630 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд хариуцагч М******* овогтой *******ээс Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ-ний 6.1, 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасныг тус тус үндэслэн 3,093,750.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие М.******* нь "Х******* *******" ХХК-ийн гаргасан 3,093,750.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй М.*******т холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,093,750.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагч М.******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,093,750.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, М.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,093,750.78 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагч М.******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,093,750.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 515,625.13 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, М.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,450 төгрөгөөс 32,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 32,225 төгрөг, хариуцагч М.*******ээс 32,225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ