| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/00400/И |
| Дугаар | 307/ШШ2026/00390 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2026/00390
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* оршин байх М ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* хаягт оршин суух, Б******* овогт П*******ийн О******* /РД:*******, утас:*******, *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22,967,124.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч П.О******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 16-нд тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.65%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 86 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд дээрх Цахим зээлийн гэрээ-г цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,563,604 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,351,936.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 26,583.1 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 22,967,124.05 төгрөгийг зээлдэгч П.О*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч П.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие П.О******* нь "М *******" ХК-ийн гаргасан 22,967,124.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Дээрх төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2028 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 17 сарын хугацаанд, сар бүрийн 13-ны өдөр 1,275,000 төгрөгөөр, 2028 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,292,124.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч П.О*******ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ******* ХК нь хариуцагч П.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,967,124.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч П.О******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч П.О******* нь нэхэмжлэлийн шаардлага 22,967,124.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2028 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 17 сарын хугацаанд, сар бүрийн 13-ны өдөр 1,275,000 төгрөгөөр, 2028 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,292,124.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, П.О*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, П.О*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,967,124.05 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч П.О******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч П.О******* нь нэхэмжлэлийн шаардлага 22,967,124.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2028 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 17 сарын хугацаанд, сар бүрийн 13-ны өдөр 1,275,000 төгрөгөөр, 2028 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,292,124.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, П.О*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,786 төгрөгөөс 136,393 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 136,393 төгрөг, хариуцагч П.О*******аас 136,393 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ