| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03584/И |
| Дугаар | 307/ШШ2026/00391 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2026/00391
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул, ******* оршин байх В******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** хаягт оршин суух, Б******* овогт Д*******ын Х******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,391,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
В******* ******* ХХК-ийн Дархан салбараас Д******* овогтой Х******* нь Туруун Хонгор хүнсний дэлгүүрийг ажиллуулж байхдаа 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 30-ны хооронд 10,378,770 төгрөгийн бараа аваад 5,987,220 төгрөгийг бэлэн төлж, 4,391,550 төгрөгийн тооцоо хийхгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Х******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д.Х******* нь "В******* *******" ХХК-ийн гаргасан 4,391,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Дээрх төлбөрийг
2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 391,550 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
"В******* *******" ХХК нь хариуцагч Д.Х*******д холбогдуулан 4,391,550 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Д.Х*******гийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В******* ******* ХХК нь хариуцагч Д.Х*******д холбогдуулан гэрээний үүрэгт 4,391,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагч Д.Х******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Д.Х******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,391,550 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 391,550 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.Х*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. В******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Х*******д холбогдох гэрээний үүрэгт 4,391,550 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагч Д.Х******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Д.Х******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,391,550 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 391,550 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Д.Х*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,214 төгрөгөөс 42,607 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 42,607 төгрөг, хариуцагч Д.Х*******гээс 42,607 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч В******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ