| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2427002010005 |
| Дугаар | 2025/ДШМ/52 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/52
2025 оны 9 сарын 25 2025/ДШМ/52
Ц.Ж, И.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Хохирогч нарын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ /цахимаар/,
Яллагдагч Ц.Ж-ын өмгөөлөгч Ц.Хонгорзул /цахимаар/
Яллагдагч Ц.Ж /цахимаар/,
Яллагдагч И.Г,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/325 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ц.Ж, И.Г нарт холбогдох эрүүгийн 2427002010005 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, “***” шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, *** овгийн Ц.Ж /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** хорооллын *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн И.Г /РД: ***/.
Ц.Ж, И.Г нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** хорооллын *** тоотод С.О, Н.А нарын биед халдан зодож, хохирогч С.О-ын биед баруун гайморовын хөндийн урд, арын хананы зөрүүгүй, зүүн гайморовын хөндийн урд болон арын хананд зөрүүтэй хугарал, баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, хоёр нүдний дээд, доод зовхи бүсэлхий нуруунд цус хуралт, дух, хоёр ташаанд зулгаралт, баруун хацар, эрүү, зүүн сарвуу, зүүн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,
Хохирогч Н.А-ийн биед зүүн 11, 12 дугаар хавирга, бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ж, И.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Ц.Ж, *** овгийн И.Г нарт холбогдох 2427002010005 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорт буцааж, шүүгдэгч Ц.Ж, И.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/ЗЗ дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Ж, И.Г нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хохирогч нараас хохирол төлбөрт нэхэмжилсэн 1,622,302 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга гурван зуун хоёр/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж олгуулахаар шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ба битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж, И.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.О, Н.А нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ДШМ/24 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/ЗЗ дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хохирогч С.О, Н.А нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч томилж, тогтоолгох шаардлагатай бөгөөд уг ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/325 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Эрүүгийн 2427002010005 дугаартай Ц.Ж, И.Г нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.О, Н.А нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй талаар бичгээр илэрхийлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны үед уг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, хохирлоо нэхэмжлэх талаараа илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг хийлгэх шаардлагатай буюу хохирогч С.О, Н.А нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч томилж тогтоолгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14 дэх хэсэгт заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Дээрх шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг ойлгохоор тус тус хуульчилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд уг хэрэгт хохирогч С.О, Н.А нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шүүхийн шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалттай байхад уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна буюу 33.1 дүгээр зүйлийн 6.14 дэх заалтад хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол гэж хуульчилсан байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/325 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ц.Ж, И.Г нарт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогч С.О, Н.А нарын эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох нь зүйтэй гэж дүгнэж өмнө нь шийдвэрлэсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/325 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар шинжээч томилж, хохирогч С.О, Н.А нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох бүрэн боломжтой байхад дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Яллагдагч нарын өмгөөлөгч нарын зүгээс сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, тогтоох шаардлагагүй гэсэн байр сууриа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж байсан. Яллагдагч Ц.Ж, И.Г нар нь хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэл зорилготой байгаагаа илэрхийлсэн. Хохирогч С.О, Н.А нарын хувьд мөн хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/325 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой гаргах санал байхгүй. Хохирогч нарын эрхийг хамгаалах үүднээс анхан шатны шүүхийн шүүгч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн, мөн хугацаанд энэ нь шүүхийн шатанд хийхээр амжихгүй гэж үзсэн байх гэв.
Яллагдагч Ц.Ж-ын өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой гаргах саналгүй гэв.
Яллагдагч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.
Яллагдагч И.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокурор Ц.Пүрэвдоржоос давж заалдах шатны шүүхэд ... анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийлгэх шаардлагатай буюу хохирогч С.О, Н.А нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч томилж тогтоолгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхийн шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой байхад уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхийн шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулан тогтоолгох боломжтой байхад уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаарх прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/325 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Яллагдагч Ц.Ж, И.Г нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.