Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2026/00394

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хаягт оршин байх, А******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух Х******* овогт Г*******ийн Э******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 207,588.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А******* ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 420,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 6 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг.

Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 5 дугаар зүйлийн 5.2.5-т заасан заалтуудыг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Г.Э*******ээс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээл 107,367.45 төгрөг, үндсэн хүү 91,721.34 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8,500 төгрөг нийт 207,588.79 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Г.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг А******* ББСБ ХК-ийн дансанд бүрэн төлж барагдуулсан тул бидний зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А******* ББСБ ХК нь хариуцагч Г.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207,588.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******ийн зүгээс Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр Г.Э*******т холбогдуулан гаргасан 207,588.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Г.Э*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А******* ББСБ ХК нь хариуцагч Г.Э*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 207,588.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Г.Э*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,878 төгрөгөөс 3,439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ББСБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ