| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03305/И |
| Дугаар | 307/ШШ2026/00408 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 307/ШШ2026/00408
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* оршин байх, Т******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хаягт оршин суух, Ц******* ******* овогт М*******ы М******* /РД:*******, утас:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,114,765.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М.М******* нь "Т******* *******" ХК-д Гялс зээл авах хүсэлт гаргасныг ******* хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дугаартай Гялс зээлийн гэрээ байгуулж 3,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувь /сарын хүү 1.6%/-ийн хүүтэй зээлийг 30 сарын /2 жил, 6 сар/ хугацаатай зээлийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сар бүрийн 25 өдөр төлөхөөр зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан.
Зээлдэгч нь зээл авсанаас хойш зээлийн төлбөрөөс үндсэн зээл 968.17 төгрөг, зээлийн хүүнд 576,229.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, нийт 577,229.22 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч М.М******* нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дугаар MN7490034104501879316 тоот Зээлийн гэрээ-ний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул *******наас зээлийн эргэн төлөлтийг гэрээний дагуу төлж барагдуулах мэдээллийг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сар бүр байнга зээлийн гэрээний үүргийг зөрчдөг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар төлб******* хуваарь 11 хоног зээлийн хугацаа хэтрүүлж, зээлийн өр үүсгэж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.
Иймд М.М*******тэй байгуулсан тоот дугаартай Гялс зээлийн гэрээ-ний 6.1.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлд 2,999,031.83 төгрөг, зээлийн хүү 96,233.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 3,114,765.69 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Т******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 3,114,765.69 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ХК нь хариуцагч М.М*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,114,765,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад хариуцагч М.М******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,114,765,69 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, М.М*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч М.М******* нь нэхэмжлэгч Т******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 3,114,765,69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, М.М*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,786 төгрөгөөс 32,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 32,393 төгрөгийг, хариуцагч М.М*******ээс 32,393 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ