| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426002930281 |
| Дугаар | 2025/ДШМ/54 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/54
2025 9 25 2025/ДШМ/54
Н.Б, О.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгч Н.Б,
Шүүгдэгч О.О,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Б, О.О нарт холбогдох эрүүгийн 2426002930281 дугаартай хэргийг шүүгдэгч О.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/83 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №1/108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан, *** овгийн О.О /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, *** овгийн Н.Б /РД: ***/.
О.О нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод байрлах Н.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 477,500 төгрөгний хохирол учруулсан,
2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод байрлах Г.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж гэрт байсан борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 203,600 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Б-тэй бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоот хашаанаас хохирогч П.Д-ийн эзэмшлийн Mifsubushi fuso маркын ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,630,000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Б нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод Ц.Б-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Б-ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи хацар хамарсан цус хуралт, дух, дагз, баруун хөмсөгт шарх, сорви, баруун дал, зүүн мөр, бугалга, шуунд цус хуралт бүхий хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.О-тай бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоот хашаанаас хохирогч П.Д-ийн эзэмшлийн Mifsubushi fuso маркын ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,630,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
О.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн О.О-ийг бүлэглэн болон дангаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** овгийн Н.Б-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3, 3, 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О-ийн цагдан хоригдсон 91 хоногийг, Н.Б-ийн цагдан хоригдсон 110 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Шинэ баян”, “Батбаян” хүнсний дэлгүүрүүдийн хяналтын камерын бичлэг болон аймгийн шуурхай удирдлагын төвийн камерт бичигдсэн дүрс бичлэг, СD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай төмөр алх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.О-аас 477,500 төгрөг гаргуулан хохирогч Н.От, 815,000 төгрөг гаргуулан хохирогч П.Д-д, 203,600 төгрөг гаргуулан хохирогч Г.Д-д, шүүгдэгч Н.Б-ээс 815,000 төгрөг гаргуулан хохирогч П.Д-д, 1,683,017 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгохоор,
хохирогч Ц.Б гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.О, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О.О миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зүйлчлэлийг хүндрүүлж ял оногдуулсан. Хохирогч нар гомдолгүй гэсэн учир олон жил ял эдэлмээргүй байна.
Мөн зарим үйлдлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үйлдээгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. П гэх залуу Б-тэй мөнгөөрөө архи авч уусан. Эдгээрийг дахин шалгуулмаар байна. Миний бие муу учир намайг суллаж өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүд, хяналтын камерыг бичлэг зэргээр шүүгдэгч О.О-ийн үйлдсэн үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч О.О, Н.Б нар нь автомашины хуучин эд ангиуд, аккумлятор зэргийг хууль бусаар авсан үйлдэлтэй холбоотой өөр хүн авсан, өөр хүн аваад ир гэж хэлсэн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч П.Д, гэрч Т, гэрч Оо нарын мэдүүлэгт хар малгайтай цамцтай, саарал өнгөтэй юм шиг нэлээн гандсан дээл өмссөн, бага зэрэг доголон юм шиг хүн байсан. Харин нөгөө хүн нь хар куртиктэй байсан гэж тодорхой мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.О үгүйсгээгүй. Камерын бичлэгтэй холбоотойгоор хохирогчоос таньж олуулах ажиллагаа хийж шүүгдэгч нарыг мөн гэдгийг тайлбарласан. Шүүгдэгчээс өөр бусад хүн манай гэрээс очоод борц аваад ир гэж намайг явуулсан гэж тайлбарладаг боловч эдгээр 3 хүн хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогддог. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч О.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгч О.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж надад ял оногдуулсан. Хохирогч нар гомдолгүй гэсэн байхад би олон жил ял эдэлмээргүй байна. Мөн зарим үйлдлүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би үйлдээгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Энэ хэргийг дахин шалгуулмаар байна. Миний бие муу учир намайг суллаж өгнө үү.
Би хүнд хагалгаанд ороод намайг хэвтрийн дэглэм сахь гэсэн байхад прокурор намайг хүчээр авчирч гарын үсэг зуруулсан. Би хэргийн материалтай танилцаж чадаагүй.
Намайг бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой холбоотой тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч О.О-ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.О-аас ... анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж надад ял оногдуулсан. Мөн зарим үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Шүүгдэгч О.О анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... хохирогч П.Д-ийн машины эд зүйлийг би аваагүй ... Н.Б та хоёр хашааг нь нээж ороод аваад ир, зараад мөнгө болгоод ир гэсэн ... намайг цуг яваад ир гэсэн би яваагүй, хөл өвдөөд сууж байсан ... Н.Б тэр юмнуудаа хаана аваачиж өгснийг мэдэхгүй байна, надад мэдэх юм ерөөсөө байхгүй ... гэх мэдүүлэг /5хх-ийн 6 дугаар хуудас/ өгсөн байхад үүнд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.
Мөн хохирогч Н.О нь мөрдөн шалгах ажиллагаанд 2 ширхэг мөнгөн аяга, ширээн дээр байсан шимийн архиа хулгайд алдсан талаараа мэдүүлэг өгсөн. Уг мөнгөн аягыг шүүгдэгч О.О нь аваагүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх боловч үүнийг ямар нотлох баримтаар нотолсон талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн дагуу шүүгдэгчийг цагдан хорих байранд хүлээн авсан өдрөөс эхлэн цагдан хорих хугацааг тоолохоор хуульчилсан.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/273 дугаар захирамжаар шүүгдэгч Н.Б-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир түүнийг албадан ирүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, албадан ирүүлсэн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Гэтэл шүүгдэгч Н.Б-ийг цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад түүний цагдан хоригдсон хугацааг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 110 хоног цагдан хоригдсон гэж тоолж шийдвэрлэж байгаа шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцож эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн талаарх шүүгдэгч нарын тайлбар үндэслэлтэй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.О, Н.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.О, Н.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.