Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/49

 

 

 

2025          9              19                                               2025/ДШМ/49                                   

 

Б.Ч-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

      Прокурор У.Гантуяа

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн Б.Ч-д холбогдох эрүүгийн 2526000000071 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Ч.

Б.Ч  нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн У сумын .... тоот гудамжид .... маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.8-д заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.Ц-ын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Ч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Онолт овгийн Б.Ч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д  нэг жил гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн У сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Ч-д  мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-д  оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-оос 5,579,278 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ц , иргэний нэхэмжлэгч Б.А  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн У сумын тоот дугаарын гудамжид .... маркын тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад .. ӨВЕ ... маркын машинтай мөргөлдөж сундалж явсан саахалт айлын эгч Ц.Ц-ын  биед санамсаргүйгээр хүндэвтэр хохирол учруулсан.

Энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/166 дугаар тогтоолоор 1 жил 3 сарын зорчих эрх хязгаарлах, 3 жил жолоодох эрх хасах, 5,579,278 төгрөгийн төлбөр төлөх зэрэг ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн У сумын ... тоот дугаарын гудамжинд ... маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.8-д заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.Ц-ын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Онолт овгийн Б.Ч ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Б.Ч  нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн У сумын ... тоот дугаарын гудамжид ... маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.8-д заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.Ц-ын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Ц-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б.Ч гэх жолоочтой улбар шар өнгийн мотоциклоор гарч явж байгаад баруун талаас машин ирж байсан. Тэгээд машин нь зогсчихсон байсан. Наанаас мотоцикл ирээд би машин дээгүүр даваад унасан. Тэгээд мэдэхгүй байна. Би ухаангүй байж байгаад эргээд ухаан орж байхад хажууд машины жолооч эмнэлэг дуудсан. Намайг эмнэлэг аваад явсан. Б.Ч гэх залууг бол танина. Айл саахалт байсан. Машины жолоочийг бол танихгүй. Б.Ч-ын гэрээс гараад хөдөө гэр лүүгээ явах гэж байгаад гудамж эргээд осол гарсан. Баруун хөлний дунд чөмөг хугарсан, цээж хөндүүртэй, нүүр ам битүү хавдар байсан. Одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Мотоцикл жоохон хурдтай явж байсан. Машин зогсчихсон байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 78-79 хуудас), 

Гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Тухайн осол нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд байх. Өвөрхангай аймгийн У сумын ... багийн нутаг дэвсгэрт .... улсын дугаартай ... маркын автомашинтайгаа явж байгаад гудамжны өнцөг тойроод орж явтал зүүн талаас нэг эмэгтэй хүн сундалсан улбар шар өнгийн мотоцикл хажуугаас маш хурдтай орж ирэх үед би зогстол урд гупер луу мөргөөд цаашаа унасан. Араар нь сундалж явсан эмэгтэй нь машины хажууд түргэн тусламж дуудаадах миний хүү гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би багийн эмнэлэг дуудсан. Би уг мотоциклийг хурдтай явж байхаар нь хараад зогссон. Мотоцикл 50-60 километр цагийн хурдтай явж байсан байх. Миний биед гэмтэл учирсан зүйлгүй. Мотоциклийн жолоочийн биед гэмтэлгүй байсан. Зорчигч нь нэг хөлийн дунд чөмөг нь хугарсан байсан. Аль хөл гэдгийг нь санахгүй байна. Мотоциклийн жолооч хурд хэтрүүлснээс болсон гэж бодож байна... гэх мэдүүлэг (хх-ийн 42 хуудас), 

Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай дүгнэлт (хх-ийн 26-27 хуудас),

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт (хх-ийн 48-49 хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин О.Оюундарийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/33 дугаартай дүгнэлт (хх-ийн 82-87 хуудас)

Иргэний нэхэмжлэгч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Өвөрхангай аймгийн эд хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн гаргасан 1/33 дүгнэлтэд 1,155,000 төгрөгний эд зүйлийн үнэлгээ гарсан. Би уг мөнгөн дүнг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хх-ийн 105 хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Үзүүлэгч Ц.Ц  нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвийн алсын дуудлага 607,464 төгрөг, мөн өдөр мөн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 121,547 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс засал 4,697,447 төгрөг, амбулаторийн хяналтын үзлэг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,470, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 25,470 төгрөгний тусламж үйлчилгээ авч нийт 5,579,278 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийг даатгалын сангаас эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг нэхэмжилж, эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд буцаан төлүүлнэ...гэх мэдүүлэг (хх-ийн 141 хуудас) болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Шүүгдэгч Б.Ч-оос ...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн У сумын .... маркын тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад ...... маркын машинтай мөргөлдөж сундалж явсан саахалт айлын эгч Ц.Ц-ын  биед санамсаргүйгээр хүндэвдэр гэмтэл учруулсан. Энэ гэмт хэргийн улмаас анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/166 дугаар тогтоолоор 1 жил 3 сарын зорчих эрх хязгаарлах, 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 5,579,278 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй...гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж,  нэг жил гурван сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Хохирогч Ц.Ц  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч нийт 5,579,278 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийг даатгалын сангаас эдэлсэн болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №1231 дугаартай өвчний түүх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаар зэрэг баримтуудаар тогтоогдсон учир уг мөнгөн дүн болох 5,579,278 төгрөгийг шүүгдэгч Б.Чинболдоос гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүгдэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа тус ялын биелэлтэд хэн хяналт тавихыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

              6 дахь заалтыг бүхэлд нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-д  оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял болон тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.