| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0169/э |
| Дугаар | 000179 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 000179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Л.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох эрүүгийн 1725002560172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг баг, 23-02 тоотод оршин суух, урьд 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2.д зааснаар 2 жил хорих, 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар 3 жилийн хорих ял, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Л.
Шүүгдэгч Л.М нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн тоотод согтуугаар Б.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
-Хохирогч Б.Д-ийн: Би Булаг багийн 04-01 тоотод ганцаараа амьдардаг. Манай арын гудамжинд амьдардаг М манайд хагас шил архитай орж ирсэн. Архиа бид 2 хувааж уусан. М дэлгүүр орж 1 шил 0.75 граммын ерөөл архи аваад гарч ирсэн. Намайг энийг аваад гэр рүүгээ орж бай гэж хэлсэн. Би архийг аваад гэртээ орсон. Араас М орж ирээд бид 2 архиа хувааж уугаад талаасаа доошоо орж байхад М үгийн зөрөөгүй миний зүүн талын мөрөн дээр салтаагаараа мордож суугаад үснээс зулгаагаад доош дарсан. Би тухайн үед Мэндээгээс боль гэж зөндөө гуйсан боловч миний үгийг сонсохгүй толгой тархигүй нүдээд байсан. Мэндээ би үхлээ шүү дээ гэж хэлтэл ингээд үх гээд гараараа толгой тархи нүүргүй цохиж зодож байхад М гар утас дуугараад хүнтэй яриад гараад явсан. Удалгүй М гаднаас авгайтайгаа орж ирээд намайг та хэнд зодуулчихсан юм бэ? гэж хэлэхээр нь би тухайн үед дахиад намайг зодох байх гэж айгаад хэн зодсоныг нь мэдэхгүй байна гэж хэлээд гаргасан гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/,
-Гэрч И.Л-гийн: 2017 оны 09 дүгээр сарын дундуур урд айлд ойрхон байдаг Гантуяа гэдэг хүн Д- хүнд зодуулчихсан байна, бид нар баас шээсийг нь зөөгөөд хүчирхээ байлаа та нар ах дүү нартаа хэлээч гэхээр нь очиход хэвтэрт орчихсон манай эхнэр бид хоёрыг танихаа байчихсан байсан. Дүү нарыг нь дуудаад хот руу хүргэж өгсөн. Тухайн үед хүнд зодуулсан гэдгийг нь мэдсэн. Дараа нь бие нь гайгүй болохоор асуусан чинь Мэндээ гэдэгт зодуулсан гэсэн, тэр нь засвар хийдэг согтуу Мэндээ гэдэг нөхөр байдаг гэсэн мэдүүлэг /хх 27 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 808 дугаартай шинжээчийн...Б.Д-ийн биед баруун шуу, хоёр гуя, өгзөг, шилбэнд цус хуралт, зүүн өгзөг, баруун шуунд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 24 ху/,
-Л.Мыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 74, 77-78 ху/
-2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 84-85 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47-49 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Л.Мы гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.М нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 04-01 тоотод согтуугаар Б.Д-ийг зодож түүний биед баруун шуу, хоёр гуя, өгзөг, шилбэнд цус хуралт, зүүн өгзөг, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... бид 2 архиа хувааж уугаад талаасаа доошоо орж байхад М үгийн зөрөөгүй миний зүүн талын мөрөн дээр салтаагаараа мордож суугаад үснээс зулгаагаад доош дарсан. Би тухайн үед М-ээс боль гэж зөндөө гуйсан боловч Миний үгийг сонсохгүй толгой тархигүй нүдээд байсан. Мэндээ би үхлээ шүү дээ гэж хэлтэл ингээд үх гээд гараараа толгой тархи нүүргүй цохиж зодож байхад Мы гар утас дуугараад хүнтэй яриад гараад явсан гэсэн мэдүүлэг /хх21-22 ху/, гэрч И.Л-гийн Гантуяа гэдэг хүн Д- хүнд зодуулчихсан байна, бид нар баас шээсийг нь зөөгөөд хүчирхээ байлаа та нар ах дүү нартаа хэлээч гэхээр нь очиход хэвтэрт орчихсон манай эхнэр бид хоёрыг танихаа байчихсан байсан. Дараа нь бие нь гайгүй болохоор асуусан чинь Мэндээ гэдэгт зодуулсан гэсэн гэх мэдүүлэг /хх 27 ху/ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсаныг тогтоосон 808 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Мы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Д- нь хохирол төлбөрт 500.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч 100.000 төгрөг төлсөн, үлдэх 400.000 төгрөгийг төлнө гэж мэдүүлж байх боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Л.Мд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хохирогч Б.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ