Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/56

 

 

 

 

 

 

 

 

2025          9              25                                                 2025/ДШМ/56                           

 

 

Ш.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор Ц.Пүрэвдорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай,  Г.Адъяатогтох,

           Шүүгдэгч Ш.Б

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай, Г.Адъяатогтох нарын гомдлоор Ш.Б-д холбогдох эрүүгийн 2227001160109  тоот хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш.Б

Ш.Б  нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчин албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард тус аймгийн Бат-Өлзий сумын Х  гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн Д.Н-ийн үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

2021 оны 7 дугаар сард /наадмын өмнө/ мөн Бат-Өлзий сумын М  гэх  газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн Г.Д-той  тааралдаж торгуулийн мөнгө гэж 300 000 төгрөг авч, түүнийг  Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Ш.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц  овгийн Ш.Б г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдан, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч ажилтай Ш.Б-г 2021 оны 8 дугаар сард тус сумын 3-р багын иргэн Д.Н  тус сумын Х  гэх газарт, мөн 2021 оны 7 дугаар сард тус сумын 3-р багын иргэн П.Д , Д.Х  нар М  гэх газарт зөвшөөрөлгүй мод тус тус бэлтгэсэн, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож эрх бүхий байгууллагад мэдэгдэж хуулийн дагуу шалгуулахаар шилжүүлэх албаны үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлттэй шүүхэд шилжүүлсэн .

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б-г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагар тэнсэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн. Учир нь шүүхээс шүүгдэгч Ш.Б-г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтаар няцаагдсан гэж үзэж байна.

Тухайлбал Орхоны Хөндийн Байгалын Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаа нь Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №09 дугаартай албан тоотоор, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой санд 2021 оны 7,8 дугаар сард зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн Д.Н  П.Д , Д.Х  нарын хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжтэй хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй шалгаж өгнө үү гэсэн мэдээллийг Хархорин дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасанг шалгаад Хархорин дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 5 дугаар 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Д.Н  П.Д , Д.Х  нарын 2021 онд хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримтыг нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн боловч тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй байх тул бүртгэлийн 95 дугаартай мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн энэ тогтоол хүчин төгөлдөр байна. Анхан шатны шүүхээс Ш.Б-д холбогдох хэргийг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 437 дугаар шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан. Мөрдөгч нэмэлт ажиллагаагаар прокурорын газраас бүртгэлийн 95 дугаартай мэдээлэлийг шийдвэрлэсэн материалд үзлэг хийж хуулбарласан 34 хуудас баримтуудыг хэрэгт хавсаргасан болно. /3 дугаар хавтаст хэргийн 38-72 хуудас /

Өмгөөлөгч миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх бүртгэлийн 95 дугаартай мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн 34 хуудас баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ Д.Н , П.Д , Д.Х  нар нь 2021 онд хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн Хархорин дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 5 дугаар 17-ны өдрийн 28 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Ш.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах дүгнэлт гаргасан. Шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,3-т зааснаар өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, мөн шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудасны доод хэсэгт дээрх нотлох баримтуудыг дурьдаад шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна .

Тодруулбал 2024 онд гэрч Д.Н  П.Д, Д.Х  нарыг Цагдаагийн байгууллагаас 2021 оны 7, 8 дугаар саруудад хууль бусаар мод бэлтгэсэн эсэхийг мэдээллийн дагуу өөрсдийг нь холбогдуулан шалгахад дээрх хугацаанд ямар нэг мод бэлтгэх үйлдэл гаргаагүй /хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан/ талаар авлигатай тэмцэх газраас Ш.Б-д холбогдуулан шалгахаар гэрч Д.Н , П.Д , Д.Х  нар нь дээрх хугацаанд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгээд тээвэрлэж явахдаа байгаль хамгаалагч Ш.Б-тэй таарч энэ үйлдлийг зохих газарт мэдээлээгүй талаар тус тус нэг цаг хугацааны, нэг үйлдлийн талаар эрс зөрүүтэй, мэдүүлсэн нотлох баримтууд авагдсан байхад шүүх тэдний хууль бусаар мод бэлтгэсэн болон бэлтгээгүй талаарх мэдүүлгүүд хэрхэн хууль ёсны болон ач холбогдолтой болохыг үнэлсэн болон үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй. Энэ нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлтэнд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1,3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Гэрч Д.Н  дахин өгсөн мэдүүлэгтээ ... Би Х  гэх газарт оныг нь санахгүй байна. 2021 юм уу 2022 оны зун Батсүх гэдэг хүний цэвэрлэгээний тайлбайгаас 2м урттай 15 орчим мод бэлтгэчихсэн байхад Ш.Б ирсэн модны чинь бичиг хаана байна гэж асуусан бичиг аваагүй учир ...байхгүй гэж хэлсэн ... хэдэн он гэдгийг санахгүй байна. /2 хх-ийн 106 хуудас / гэснээс үзэхэд хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйлдэл хэзээ гарсан нь тодорхой тогтоогдоогүй.

Гэрч П.Д , Д.Х нар М  гэх газраас 2022 онд 7 дугаар сард гэрийн ойролцоо түлээний мод ачиж явахад Ш.Б-тэй таарсан талаар мэдүүлж байсан нь /1 хх-ийн 47, 51/ хуудас гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаатай тохирохгүй байна.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүдийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гарсан. Энэ тогтоолын 1.11-д гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар судалвал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол хэл яриа, нас согтуурал мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах тогтоох илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарахад байсан эсэхийг шалгаж үзнэ. Мөн 1.15-д мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад гэрч, яллагдагч шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээлийн үнэн зөв бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна гэж тус тус заасан. Тухайлбал гомдол гаргагч гэрч Б.Бямбадорж нь гэрч Нямдорж, П.Д  нартай ах дүүгийн хүүхдүүд гэрч Д.Х , Цэвэлмаа нар эгч дүүсийн хүүхдүүд, хоорондоо төрөл садангийн холбоотой байдал хэрэгт авагдсан иргэний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн Л.Нямдорж, П.Д  нар гэр бүлийн хүрээгээрээ архины хамааралтай хүмүүс байна. Эндээс дүгнэж үзэхэд гэрч нар болсон гэх үйл баримтын талаар бие биенийхээ гуйлт хүсэлтийг дэмжиж мэдүүлсэн байхыг үгүйсгэхгүй гэж үзэхээр байна. Мөн гэрч Б.Бямбадорж урьд нь хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэлдээ шүүхээр шийтгүүлсэн. Энэ үйлдийг шүүгдэгч Ш.Б-г мэдээлсэн гэж албан үүрэгтэй нь холбогдуулж хардаж өс санаж удаа дараа хүч хэрэглэн зодож эрүүл мэндийн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Энэ тогтоол нь нотлох баримтын нотолгооны ач холбогдол онцлог, шалгаж үнэлэхэд заавал баримтлах шаардлагыг тодорхойлж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож мөрдүүлэх талаар гарсан албан ёсны тайлбар болно.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Баасансүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ хуульд заасан зарчмуудыг чанд мөрдөх ёстой. Тухайлбал Ш.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны, гэм бурууг нотлох зарчим, харилцан тэгш эрхийн зарчимуудыг бүрэн алдагдуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ. Төрийн байгууллагаас гарах эрх зүйн актууд хүчин төгөлдөр хэвээр бол дээрх тохиолдолд шүүхийн болон бусад байгууллагын тэр тусам прокурорын байгууллагын шийдвэр, тогтоол шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нь зүйн хэрэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэм бурууг нотлох зарчим, 18 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй хүнийг яллахыг хориглох гол үндсэн зарчимуудыг шүүх баримтлаагүй байх тул энэ гомдлын дагуу хавтаст хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Ш.Б-д холбогдох энэхүү эрүүгийн хэрэг нь тэр тусам удаа дараа үндэслэлгүй шүүхийн шийдвэрүүд нь түүнийг удаан хугацаанд нэр хүнд, ажил байдал, гэр бүлийн болон нийгмийн хүрээнд төрийн албаны баталгааг үтүйсгэж эсрэг үр дагаваруудыг бий болгож байгаа хариуцлагагүй, мэргэжлийн ур чадварүй үйлдэл болж байгаад маш харамсалтай байна.

Иймд хуулийн дагуу хуульд нийцүүлэн хэргийг хянаж Ш.Б-г цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлын гол үндэслэл нь Ш.Б-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байгаа. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Мөн гомдол мэдээллийг шалгасан 34 хуудас материал байгаа. Энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байрлах М , Х  гэх газруудад хууль бус мод бэлтгэсэн үйлдэл гараагүй учраас гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол байдаг. Мод бэлтгэсэн гэх хүмүүсд холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон байхад Ш.Б-г нийтийн албан тушаалтан өөрийн албаны үүргээ хэрэгжүүлээгүй, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж шийдвэрлэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хэргийн талаар бодитойгоор дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахиж явуулж тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэсэн боловч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч Ш.Б хүргэн, хадам ах Цэрэнтогтоход холбогдуулж мод хууль бусаар бэлтгэх ажиллагаа явагдаад байна гэсэн өргөдлөөр анх эрүүгийн хэрэг үүсгэж шалгалт хийгдсэн байдаг. Эдгээр хүмүүс хоорондоо садан төрлийн холбоотой хүмүүс байдаг. Өнөөдрийг хүртэл Ш.Б эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхэд, ажил албаараа хохирч байна. Хүнийг улайм цайм ингэж гүтгэж болохгүй. П.Д, Д.Н , Д.Х , Д.Б гэдэг хүмүүс мэдүүлэг өгсөн. П.Д, Д.Н , Д.Х  нар нь 2021 онд тус сумын 3 дугаар багийн Х , М  гэх газруудаас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байж болзошгүй гэх гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол байдаг. Уг тогтоолыг анхан шатны шүүхээс үнэлдэггүй. Ш.Б хохироод явж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс тодорхой ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг буцаасан байдаг. Энэ хугацаанд эдгээр ажиллагааг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ, хаана яаж үйлдэгдсэн болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэг үнэн зөв бодитой байх ёстой. Гомдол мэдээлэл гаргасан этгээдүүдийн мэдүүлэг байгаа. Баатархүү удаа дараа чи намайг барьж өгсөн гэж зодож гэмтээсэн үйлдэл байдаг. Ажлаа хийгээд явж байсан хүнийг шийтгэж болохгүй. Ш.Б нь М ын ам гэх газарт 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилогдсон байдаг. Х  гэх газар байхгүй. Гэтэл 2021 онд болоод байгаа энэ үйлдлүүд нь Х  гэх газар болсон гэдэг. Тусгай хамгаалалттай газрын харьяалах нутгийн геодези зургийг нь хавсаргасан байгаа боловч Ш.Баасансүрэнгийн харьяалах энэ хяналт тавих газар нь аль хэдийн зарлагдаж байгаа нь тодорхой биш, нарийн юмнууд байдаг. Хэрэгт ийм эргэлзээ үүсэж байгаа учраас шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбадорж нь өөрөө байнга согтуу явдаг хүн байдаг. Гэрчүүд бүгд  хоорондоо үеэлүүд байгаа. Бид нэг нутгийн хүмүүс байгаа. Намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Б-г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс Ш.Б-г гэмт хэрэг үйлдээгүй, уг үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж байна. П.Д, Д.Х , Д.Н  нараас гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлэгтээ Ш.Б гэдэг хүнтэй тааралдсан. Тэр үед 300,000 төгрөг бэлнээр авсан, буцаагаад маргааш нөгөөдөр нь эргүүлээд өгч за бичгээ шалгуулах хэрэг байхгүй гээд явсан үйл баримтууд тогтоогддог. Өмгөөлөгч нарын зүгээс тус аймгийн прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай хэрэг бүртгэлт нээхээс татгалзах тухай тогтоолыг ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн талаар яригдсан. Энэ тогтоол одоо хүчин төгөлдөр байгаа. Тухайн үед Д.Н, П.Д гэдэг хүмүүс тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хууль бусаар мод бэлтгэсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй. Тийм учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Гэхдээ энэ хүмүүсийг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл хийгээгүй гэсэн дүгнэлтийг хийгээгүй. Тухайн цаг хугацаанд Ш.Б гэдэг байгаль хамгаалагчтай тааралдаад ийм зүйл болсон. Шүүгдэгч Ш.Б нь 300,000 төгрөгийг торгууль гэж авсан, дараа нь торгохоо болилоо гээд авчирч өгсөн ийм л үйл баримт болсон. Дээрх яригдаж байгаа хүмүүсээс гэрч, хохирогчоос гадна нэр бүхий гэрчүүд мэдүүлэг өгсөн байгаа. Тухайлбал Орхон аймгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, цэцэрлэг ажиллуулж байсан нэр бүхий хүмүүсээс мэдүүлэг авсан. Байгаль хамгаалагч Ш.Б  зөрчлийг илрүүлбэл торгууль тавих, хураан авах эрхгүй гэдэг нь албан тушаалын тодорхойлолтод нь бий. Зөрчлийн шинжтэй үйлдэлд эрх бүхий албан тушаалтан, байгууллагад нь шилжүүлж өгөх, зөрчлийг таслан зогсоох л үүрэгтэй. Мөн та мөнгө авах эрхтэй юу гэдэг асуултад өөрөө ч үгүй гэж хариулсан байгаа. Хосцэцэг, Нямдорж гэдэг хүнтэй тааралдаад хуулиар хэрэгжүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт цаг хугацаатай давхцаад би тэнд байгаагүй өөр айлд амарч байсан юм гэдэг. Тэгэхээр 1 хүн нэг цаг хугацаанд хэд хэдэн газар байх боломжгүй. Хосцэцэг, Нямдорж, Дагвадорж гэдэг хүмүүсээс цаг хугацаагаа баталгаажуулж тухайн цаг хугацаанд юу болж байсан юм, хүүхдийнх нь хурим болж байсан юм уу?, Архангай аймагт хуримд явсан юм уу? гэртээ буцаж ирээд модоо түлээд дууссан, маргааш нь хэзээ ирсэн гэдгийг нэг удаагийн биш 2, 3 удаагийн мэдүүлгүүдээр асууж тодруулсан.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Г.Нямдалай нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Ш.Б  нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-д заасан Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно, 7.1.7-д заасан Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэж заасныг зөрчин албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард тус аймгийн Бат-Өлзий сумын Х  гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн Д.Н-ийн  үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

2021 оны 7 дугаар сард мөн Бат-Өлзий сумын М  гэх  газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн Г.Д-той  тааралдаж торгуулийн мөнгө гэж 300 000 төгрөг авч, түүнийг  Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон болох нь хохирогч Д.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Өвөрхангай аймгийн Бат-Өлзийн сумын 3-р багийн нутаг дэвсгэр М  гэх газарт 2021 оны 07 сарын эхээр наадмын өмнө гэрийнхээ ойролцоо манай нөхөр П.Д хэдэн унанги мод буюу түлээний мод бэлтгээд гэр лүүгээ ахынхаа ногоон өнгийн Портер машинаар ачаад явж байхад замд Ш.Б тааралдаад мод бэлтгэх зөвшөөрөл байна уу гэж шалгаад байхгүй гэсэн чинь 300.000 төгрөгөөр торгоно гэсэн. Тэгээд яг тухайн машинтай явж байх үед би нөхөртэйгөө хамт явж байсан бөгөөд 300.000 төгрөг байхгүй байсан учраас маргааш нь би өөрийн ээжийн дүү Цэвэлээс 300.000 төгрөг бэлнээр аваад Ш.Б-д сумын төвд байх гэрт нь аваачиж өгсөн. Цэвэлээ эгч надад 300.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Энэ үйл явдал яг хэдний өдөр болсныг нь тодорхой санахгүй байна, ямар ч байсан 2021 оны 07 сарын эхээр наадам болохоос өмнө болсон. Яг энэ мөнгө өгсөн өдрөөс хойш 3 хоногийн дараа Ш.Б дээрх надаас торгууль гэж авсан 300.000 төгрөгөө бэлнээр Бат-Өлзий сумын 3-р баг М  гэх газарт манай гэрт авчирч өгсөн, тухайн үедээ торгохоо болилоо мөнгөө ав гэж хэлээд өгсөн. Би Ш.Б-д торгуул гэсэн учраас торгуулж дээрх 300.000 төгрөгийг өгсөн. Үүнийг би бэлнээр өгсөн, буцаагаад ч бэлнээр авсан. Тухайн бэлнээр өгсөн мөнгөө 20.000-тын, 10,000-тын дэвсгэртээ өгч байсан. Би Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгосон. Тухайн үед Ш.Б нь бидний ачиж явсан модыг хурааж аваагүй, торгож байгаа юм байна гэж ойлгоод бид модоо гэртээ аваачаад түлчихсэн. Тухайн модны хэмжээ нь Портер машины тэвшний өргөнөөс хэтрэхгүй урттай, гишүү, унанги мод байсан бөгөөд тэвшнээс дээш гарахгүй мөртлөө тэвшний талаар хэмжээтэй мод байсан. Өөрөөр хэлбэл торгуулийн арга хэмжээ авсан гэж ойлгосон. Тухайн үед манай нөхөр мод бэлтгэх зөвшөөрөлгүй авалгүйгээр галын түлээний унанги мод аваад явж байсан юм. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар болон ойн ангиар шалгагдаагүй ингээд өнгөрсөн. Ш.Б нь өөрөө торгохоо болилоо гээд 300.000 төгрөгийг аваад ирсэн учраас авсан. Би Ш.Б-д мөнгө өгөх үед Баасансүрэн торгуулийн хуудас бичихгүйгээр авсан. Дээрх болсон асуудлын талаар манай нөхөр П.Д, байгаль хамгаалагч Ш.Б бид 3 мэднэ өөр хүн байгаагүй. Нөхөр бид хоёр машинтайгаа модтой гэр лүүгээ нэлээд дөхчихсөн явж байхад Ш.Б ганцаараа тааралдаад шалгаад энэ үйл явдал болсон юм. Надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 47-48/,

Хохирогч Д.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Баасандоржийн Бямбадоржтой би бол хамаатан садангийн холбоо байхгүй, харин Б.Бямбадорж нь миний нөхөр Пүрэвдагвын Дагвадоржтой холын хамаатан байгаа юмаа. Би яг ямар хамаатан эсэхийг нь тодорхой мэдэхгүй байна. Д.Н  нь Б.Бямбадоржийн аавынх нь төрсөн дүү байгаа юм. Б.Бямбадорж нь ийм байдлаар мэдүүлэг өг гэж нөлөөлсөн асуудал байхгүй, би болсон асуудлыг үнэн зөв хэлж улмаар мэдүүлэгтэйгээ танилцаж гарын үсэг зурсан. Би энэ мэдүүлгийг өгөхдөө 2022 он гэж андуурсан юм шиг байна. Намайг болон Батчулуун ахыг цагдаа дээр дуудаад мод бэлтгэж байсан уу гэж асуугаад байсан бөгөөд тухайн үед Батчулуун ахын нэртэй 2022 оны гоожин байсан. Тэгээд ийм байдлаар мэдүүлсэн байх. Энэ 300.000 төгрөгтэй холбоотой хэрэгт Батчулуун гэх хүн ямар ч хамааралгүй. Би нөхрийн хамт 2021 оны 07 сард Баасансүрэнд баригдах үедээ гоожингүй байсан нь үнэн тэгээд энэ 300.000 төгрөгийн асуудал үүссэн юм. Би цагдаад мэдүүлэг өгөөд мэдүүлгээ сайн уншиж танилцаагүй шууд гарын үсэг зурчихсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 111/,

Д.Х ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай бэлтгэж байсан модыг шалгуулна, торгууль төл гээд 300,000 төгрөгийг бэлнээр авсан. Буцаагаад 3 хоногийн дараа бэлнээр өгсөн. Би Ш.Б-г сайн танихгүй, харилцааны хувьд гайгүй, мэндтэй устай зөрдөг юм... гэх мэдүүлэг /1 хх-ийн 51/,

Гэрч Д.Н-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би модоор Монгол гэрийн зүсвэр хана хийдэг. Би Баасансүрэн гэх хүнийг сайн мэдэхгүй танил төдий хүн мэнд устай явдаг. Би 2022 оны  08 сарын эхээр 2 метрийн модтой явж байгаад баригдсан Баасансүрэн би аргалаад өгнө ойр зуурын юм хийж өг гэж хэлсэн, Баасансүрэн намайг бүх юмандаа зардаг байсан 2 сар хавьцаа зарагдсан. Түлээ мод бэлтгүүлдэг байсан. Түлээ модыг нь хойд агуйгаас хийгээд төв рүү оруулж ирдэг байсан. М ын амнаас бас өвс ачиж байсан. Өөр нээх зүйл хийлгээгүй түлээ хийлгэх хаглуулах, өвс ачуулах зэрэг ажил хийдэг байсан юм. Би Ш.Б-г сайн танихгүй. Харилцааны хувьд гайгүй мэндтэй устай зөрдөг... гэх мэдүүлэг /1 хх-ийн 53/,

Гэрч Д.Н-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч Ш.Б-г манай сумын хүн, байгаль хамгаалагч гэдгээр нь танина. Энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Б.Б-ийг  танина. Б.Б нь миний төрсөн ах Д.Б хүү байгаа юм. Өөрөөр хэлбэл би Б.Б-ийн авга ах нь байгаа юм. Б.Б нь Д.Х , П.Д нартай ямар хамааралтай эсэхийг мэдэхгүй байна. Би Х  гэх газарт би оныг нь санахгүй байна, 2021 юм уу 2022 оны зун Батсүх гэдэг хүний цэвэрлэгээний талбайгаас 2 метрийн урттай 15 орчим мод бэлтгэчихсэн байхад Ш.Б ирсэн бөгөөд энэ модны чинь бичиг хаана байна гэж асуусан. Тэгээд би бичгийг нь аваагүй байсан учраас байхгүй гэж хэлсэн. Улмаар Баасансүрэн нь ингэж болохгүй гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд дараа нь бичгээ аваад хүрээд ирээрэй гэж байсан бөгөөд би Батсүхтэй уулзаж бичгээ авч чадаагүй юм. Үүний дараа Ш.Б нь ойр зуурын юм хийгээд өгөөч гэж хэлж байсан. Тэгээд би Ш.Б-д ойр зуурын юм хийж өгдөг байсан нь үнэн, өөрөөр хэлбэл түлээ хагалж өгөх, өвс ачиж өгөх зэрэг ажлуудыг хийсэн. Гэхдээ Ш.Б нь албан тушаалаа ашиглаж надаар ийм ажил хийлгээгүй, би саахалт айлын хувиар хийж өгсөн. Тухайн үед бид нэг голд хамт зусаж байсан юм. Би хэдэн онд гэдгийг нь одоо тодорхой санахгүй байна. Би энэ асуудлын талаар Б.Бямбадоржид тухайн зусаж байсан зун нь хэлж байсан. Би одоо тухайн оныг нь санахгүй байна. Б.Бямбадорж нь ингэж мэдүүлэг өг гэж нөлөөлсөн асуудал байхгүй. Би тухайн үедээ намайг хууль бусаар мод бэлтгэсэн учраас надаар мод хагалуулж, өвс хадуулж ачуулсан гэж ойлгоод ийм байдлаар мэдүүлсэн байна. Харин тухайн үед Ш.Б нь ийм юм огт яриагүй, зүгээр л ойр зуурын юм хийгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би тэр ажлуудад нь тусалсан гэж ойлгож болно. Би Батсүх гэдэг хүний талбай дээр өөрөөс нь зөвшөөрөл авч мод бэлтгэж байсан бөгөөд түүнээс гоожин бичгийг нь авчих боломжтой байсан. Энэ үйл явдал яг хэдэн онд болсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би нэг зун Баасансүрэнгийн ойролцоо зуссан юм. Би урьд өгсөн мэдүүлэгтээ 2 метрийн урттай мод мотоциклоор чирч авчирсан талаар хэлсэн. Харин хана авчирсан талаар хэлээгүй. Цагдаагийн алба хаагч надаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, гэхдээ хажууд манай эхнэр Буяндэлгэр байсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 106-107/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би гэрчийн эрх үүрэгтэй танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. Надад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын сургуулийг 2019 онд 12-р анги төгссөн. 2019 оноос хойш сумандаа мал маллаж амьдарч байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч Ш.Б нь 2019 оны 03 сараас хойш хүмүүсийн хууль бусаар бэлтгэсэн модыг холбогдох газраар нь шалгуулахгүйгээр өөрөө авч хувьдаа ашигласан. Цуулбар буюу унь, хана хийдэг мод бэлтгэх зөвшөөрөл суманд олгогддоггүй атал Ш.Б нь цуулбар модоор иж бүрэн гэр болгож худалдаалдаг. Хүмүүсийн хууль бусаар бэлтгээд хаясан модны ихэнх нь цуулбар мод байдаг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн Ш.Баасансүрэнгийн Бат-Өлзий сумын 1-р хороо 10-28 тоот хашаа, Бэлийн 07-31 тоот хашаанд мөн цуулбар мод хураасан байна. Мөн гэрийг тендерээр худалдаалж ашиг олдог байж магадгүй. Үүнд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг Цэрэнтогтох нь оролцоотой байж магадгүй. Мөн 2019 оны 05 сарын эхээр Ш.Б нь миний портер маркын машинаар Бат-Өлзий сумын Найман булан гэх газар “Т-ын хашаанаас 10 ширхэг цуулбарын хана ачиж 10-28 тоот хашааны агуулахад буулгасан. Тэр үед агуулахад нь цуулбар хана, унь зөндөө байсан. Би өөрөө 2022 онд хууль бусаар мод бэлтгэсэн асуудлаар ял шийтгүүлж цуулбар мод нь зөвшөөрөлгүй байдгийг мэдсэн юм. Тухайн үед Ш.Б надаар зөөлгөсөн бөгөөд Ш.Б өөрөө хамт байсан. Үүнээс хойш 2019 оны хавар 5 сараас 6 сар хүртэл Ш.Б, Ц нар нь манай найз Ч бид хоёроор цуулбар мод хэд хэдэн удаа сумын төвд айлын хашаанаас хашаа руугаа зөөлгөж байсан. Яг ойгоос бол мод ачуулж байгаагүй. Тухайн үед тэр зөөлгөдөг байсан моднууд нь ойн ангийн тэмдэглэгээ байхгүй, шинэ нойтон моднууд байсан. Энэ моднуудыг тусгай хамгаалалттай газраас бэлтгэж 5айсан байх. Өөрөө хариуцдаг учраас албан тушаалаа ашиглаад хувьдаа завшаад байна гэж бодож байна. Тэгээд эдгээр модоо сумаас гаргахдаа гэрийн мод болгож будаад гарал үүслийн бичиг ойн ангиасаа авдаг. Мөн мод бэлтгэж байсан манай сумын иргэн Д, Х гэх эхнэр нөхөр хоёроос 2021 оны 07 сарын үед бэлтгэж байгаа модыг нь шалгуулна гэж айлгаж байгаад 300.000 төгрөг аваад холбогдох газарт нь хэлэхгүй өнгөрөөсөн. Энэ талаар Х 2021 оны 07 сарын сүүлээр М  гэх газарт байхдаа хэлж байсан. Үүнийг нь би 2021 оны намар Ш.Б-д хэлсэн чинь уурлаад маргаан зодоон болсон бөгөөд би шалгагдсан. Улмаар Ш.Б нь Х 300.000 төгрөгийг нь 2 хувааж хийсэн гэж байсан. Мөн манай аавын дүү Нямдорж ахаар өвс ачуулах, түлээ мод ачуулах ажлуудыг хийлгэдэг бөгөөд хийхгүй тохиолдолд шалгана гэх зэргээр албан тушаалаа ашиглаж дарамталдаг. Нямдоржийн хувьд дараа нь түлээ мод хийх зөвшөөрөл олдох байх гэж бодоод Ш.Баасансүрэнгийн үгээр түүний хий гэснийг хийдэг юм. Үүнийг нь хийхгүй бол гоожин өгөхгүй, янз бүрийн байдлаар шалгана гэх зэргээр сүрдүүлдэг. Эдгээр асуудлыг шалгуулах хүсэлтэй байгаа юм. Цуулбар мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 55/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Миний ээжийн аав буюу миний өвөө Д-ийн аавынх ахынх нь хүүхэд П гэдэг хүн байдаг. Түүний хүүхэд нь Д байгаа юм. П нь магадгүй миний өвөө Д аавын дүүгийн хүүхэд ч байж магадгүй, би яг тодорхой мэдэхгүй байна. Харин П.Д-ийн эхнэр нь Д.Х  байгаа юм. Д.Х тэй би хамаатан садангийн холбоо байхгүй. Харин манай бэр буюу П.Д-ийн эхнэр байгаа юм. Д.Н нь миний аав Д.Б-н төрсөн дүү буюу миний авга ах байгаа юм. Ш.Б нь мод бэлтгэж байсан манай сумын иргэн Дагвадорж, Хосцэцэг гэх эхнэр нөхөр хоёроос 2021 оны 07 сарын үед бэлтгэж байгаа модыг нь шалгуулна гэж айлгаж байгаад 300.000 төгрөг аваад холбогдох газарт нь хэлэхгүй өнгөрөөсөн асуудлын талаар тухайн 2021 оны 07 сарын сүүлээр Д.Х-ийн ярианаас би сонсож байсан. Тэгээд Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөлдөө энэ талаар бичсэн юм. Харин Д.Н-ийн  хувьд бид хамт нэг сумандаа амьдарч байгаа учраас түүний хаана юу хийж байгааг нь би хардаг. Ажиглаад байхад Баасансүрэн нь Нямдорж ахаар түлээ мод ачуулдаг, өвс ачуулдаг, ойр зуурын юмандаа зардаг байдал харагдаад байсан учраас энэ талаар би Авлигатай тэмцэх газарт гаргасан мэдээлэлдээ дурдсан, энэ талаараа Д.Н ах надад өөрөө ч ярьж байсан бөгөөд би одоо яг хэзээ ярьж байсныг нь тодорхой санахгүй байна, ямар ч байсан өргөдөл гаргахаас өмнө болсон явдал байгаа юм. Ерөнхийдөө Ш.Б нь М од буусан цагаасаа Нямдорж ахыг ойр зуурын ажилд зараад байхаар нь албан тушаалаа ашиглаад байна гэж бодоод мэдээлэлдээ тусгасан юм. Нямдорж ахыг яг ямар үйлдэл гаргаад Баасансүрэнд зарагдаад байгаа талаар нь би тодорхой мэдэхгүй байна. Би Ш.Б-г зодсон асуудлаар 2 ч удаа шалгагдсан нь үнэн, гэхдээ энэ асуудал энэ хэрэгтэй хамааралгүй. Би Д.Х , Д.Н , П.Д нарт нөлөөлж дээрх байдлаар мэдүүлэг өг гэж шахаж шаардсан асуудал огт байхгүй, бөгөөд өөрийн сонссон зүйлээ л өргөдөлд бичсэн. П.Д, Д.Х  нар бол холын хамаатнууд, харин Д.Н  ах бол миний авга ах байгаа юм... гэх мэдүүлэг /2 хх-ийн 109/,

Гэрч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч Ш.Б-г би багаасаа мэднэ нэг сумынх учраас танина. Энэ хүнтэй найз нөхдийн холбоотой гэж ойлгож болно. Энэ хүнтэй хамаатан садангийн холбоо байхгүй. 2021 оны зун 7 сард санагдаж байна, өдрийг нь бол тодорхой санахгүй байна. Би бага хэмжээний түлээний модтой гэр лүүгээ харих гэж явж байгаад замдаа Ш.Б-тэй М  гэх газарт тааралдсан. Тухайн үед би эхнэр Д.Х тэй явж байсан бөгөөд Б ганцаараа тааралдаж намайг зогсоогоод гоожин буюу мод бэлтгэх зөвшөөрөл шаардсан. Тэгэхээр нь би гоожин байхгүй, үзүүлэх юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Б нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй, гоожингүй учраас торгуулна шүү гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн бөгөөд миний бэлдсэн модыг хураагаагүй, бид бараг манай гэрийн гадаа шахуу ойрхон таарсан юм. Маргааш нь билүү нөгөөдөр нь Ш.Б торгуулийн мөнгө 300.000 төгрөг авчир гэсэн. Тэгээд үүнийг нь эхнэр бид хоёр аваачиж өгсөн. Сумын төвд билүү хөдөө ч билүү Ш.Б-д өөрт нь бэлнээр өгч байсан. Ш.Б нь сумын төвд болон хөдөө ч гэр нь байдаг юм. Дээрх 300,000 төгрөгийг Ш.Б-д энэ мөнгийг торгуулийн мөнгө гэж ойлгож өгсөн. Түүнээс биш модоо аргалуулах зорилгоор өгөөд байгаа хахуулийн мөнгө биш. Энэ мөнгийг 2-3 хоногийн дараа байх намайг эзгүй байхад Ш.Б нь эхнэрт М од гэрт авчирч өгсөн байсан. Ш.Б-д өгсөн мөнгө бэлэн мөнгө байсан бөгөөд би ямар дэвсгэртээр өгснийг нь санахгүй байна. Би Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгосон. Тухайн үед Ш.Б нь миний ачиж явсан модыг хурааж аваагүй, торгож байгаа юм байна гэж ойлгоод бид модоо гэртээ аваачаад түлчихсэн. Тухайн модны хэмжээ нь Бонго портер машины тэвшний өргөнөөс хэтрэхгүй урттай, гишүү, унанги мод байсан бөгөөд тэвшнээс дээш гарахгүй мөртлөө тэвшний талаар хэмжээтэй мод байсан. Энэ машин нь миний ахын машин бөгөөд би өөрөө тухайн үед барьж явсан юм. Тухайн үед мод бэлтгэсэн асуудлын талаар би мэдүүлээгүй байна. Энэ мод бэлтгэсэн асуудал цагдаагийн байгууллагаар болон ойн ангиар шалгагдаагүй ингээд өнгөрсөн. Ш.Б нь намайг эзгүйд 300.000 төгрөгийг авч ирээд өгчихсөн байсан. Ш.Б-д хууль бусаар бэлтгэсэн модоо аргалуулах зорилгоор 300.000 төгрөг өгсөн асуудал байхгүй. Ш.Б нь 300.000 төгрөг авахдаа торгуулийн хуудас бичиж өгөөгүй, би ч шаардаагүй, тэр үедээ ойн ангийн данс гэж ярьж байсан. Гэхдээ бэлнээр аваад ирсэн гэсэн чинь за за өгчих гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа авчраад өгчихсөн байсан. Дээрх болсон асуудлын талаар манай эхнэр Х, байгаль хамгаалагч Ш.Б бид 3 мэднэ. Өөр хүн байгаагүй. Мөн би энэ талаар тухайн үед буюу 300,000 төгрөг өгсөн даруйдаа танил дүү Б-д хэлчихсэн юм... гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-61/,

Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Д.Х  нь миний том эгчийн охин байгаа юм. Ш.Б-г нэг нутгийнх болохоор нь танина. Энэ хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Би 2021 оны 07 дугаар сард наадмын өмнө бэлнээр 300,000 төгрөгийг Хосцэцэгт өгч байсан. Тухайн үед Хосцэцэгт өглөгтэй байсан учраас тэрийгээ өгч байсан. Би өөрөө суманд хувиараа гэрийн мод будаж мөнгө олдог юм. Энэ мөнгөнөөсөө буюу бэлэн 300,000 төгрөг байснаа өгсөн юм. Би энэ мөнгөө 2021 оны 07 дугаар сард Хосцэцэгт өгч байсан юм. Хэдний өдөр өгч байсан гэдгээ санахгүй байна. Ямар ч гэсэн наадмаас өмнө өгч байсан. Хосцэцэг тэр мөнгөө юунд зарцуулсан талаар би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1 хх-ийн 63/,

Гэрч Д.Ц-ийн дахин өгсөн ...Д.Х  нь манай төрсөн эгчийн хүүхэд, байгаль хамгаалагч Ш.Б-г сайн танихгүй, нэг нутгийн хүмүүс, хамаатан садангийн холбоо байхгүй. Би Багануур дүүрэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас ирсэн. Би одоогоор Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын тал хэсгийн 5 дугаар гудамжны 01 тоотод манай нөхрийн хамаатан болох Ж.Ч-д гэрийн хана хийж байгаа. Би Д.Х ээс урд нь зээлж авсан байсан. Тэгээд Хосцэцэг нь надтай утсаар ярьж 300,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би гэрийн мод, тавилга, будагны ажил хийж байгаад 300,000 төгрөгийг ажлын хөлсөнд аваад бэлнээр Д.Х т өгсөн. Дансаар өгөөгүй. Би энэ 300,000 төгрөгийг гэрийн мод будах ажил хийж байгаад олсон мөнгө Тэгээд Х-гээс зээлж авсан мөнгийг тухайн үед буцааж өгсөн юм... гэх мэдүүлэг /2 хх-ийн 116-117/,

Гэрч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би байгаль хамгаалагч Ш.Б, хурлын дарга Д.Ц нарыг танихгүй, гэхдээ Б.Б-той хамт ганц нэг удаа харж байсан. Б.Б-ийн таньдаг хүмүүс байх. Харин Б.Б нь миний дунд сургуулийн нэг ангийн хүүхэд юм. Би 2019 онд 12 дугаар ангиа төгссөн. Тэгэхэд 2019 оны хавар, хичээл амрахаас өмнө хичээл тараад гэртээ ирсний дараа үдээс хойш намайг мод зөөвөрлөхөд туслаад өгөөч гэж манай найз Бямбадорж надад хэлсэн. Манай найз надад ахын ажилд тусалж байгаа гэсэн. Бид хоёр сумын төвийн доод талын цех гэх хэсэгт айлын хашаанаас портер машинд ачсан. Тэгэхэд цуулчихсан мод байсан. Тухайн мод нь нойтон хуурай байсан эсэхийг санахгүй байна. Мөн тухайн мод нь зөвшөөрлийн бичигтэй эсэх талаар бүр ч мэдэхгүй байна. Би Ш.Б-ийн хувийн байдлын талаар мэдэхгүй, зөрчил гаргасан иргэдийг айлгаж байгаад модыг нь өөртөө авдаг, хувийнхаа ажлыг хийлгэдэг эсэх талаар огт мэдэхгүй. Би өөрийн найз Б-той хамт хашаанд нь очиж адууны хомоол цэвэрлэхэд Ш.Б-г нэг удаа харж байсан. Сүүлд нь мод ачихад нэг удаа харж байсан. Өөрөөр уг хүнийг харж байгаагүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67/,

Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ш.Б нь хууль бусаар мод бэлтгэсэн иргэнийг торгох эрхгүй, харин хууль бусаар мод бэлтгэж байгаа зөрчлийг таслан зогсоож, хурааж авах эрхтэй, улмаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх үүрэгтэй. Манайх улсын тусгай хамгаалалттай газрыг хариуцдаг учраас ихэвчлэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн зөрчлүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлдэг... гэх мэдүүлэг /1 хх-ийн 69/,

Гэрч Р.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Байгаль хамгаалагч Ш.Б нь хууль бусаар мод бэлтгэсэн иргэдийг торгох эрхгүй, харин улсын байцаагч нь торгох эрхтэй байдаг... гэх мэдүүлэг /1 хх-ийн 71/,

Гэрч П.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн бөгөөд эндээ одоог хүртэл амьдарч байна. Би тус сумын сургуульд суралцаж байгаад 2-р ангиа төгсөөд сургуулиасаа гарчихсан, үүнээс хойш ямар нэгэн сургуульд сураагүй. Сумандаа М  гэх газартаа л олон жил мал маллаж амьдарч байна. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч Ш.Б-г нэг нутгийнх болохоор мэднэ, мэндтэй явдаг. Ш.Б нь миний санахад байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад нэг гараад эргээд орсон санагдаж байна, яг хэзээ гараад хэзээ эргэж ажилдаа орсныг нь санахгүй байна. Ш.Б бид хоёр найз нөхөд, хамаатан садангийн холбоогүй. П.Д нь миний төрсөн дүү бөгөөд Д.Х  нь түүний эхнэр буюу манай бэр байгаа юм. Б.Бямбадорж нь манай голын залуу байгаа юм, харин Д.Н  гэж нэрийг нь мэдэхгүй Улаанаа гэж дууддаг залуу байна. Энэ хүнийг манай голын залуу гэдгээр танина. Б.Б-ийн ээж нь манай аавын талын холын төрөл садан гэж ярьдаг, би яг ямар хамаатан гэдгээ огт мэдэхгүй байна. Улаанаа буюу Н нь Б-ийн аав Б-ийн төрсөн дүү нь байгаа юм. Би 2024 оны хавар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсгийн өрөөнд Загарзүсэм гэх цагдаад мэдүүлэг өгсөн. Тэр үед З гэх цагдаа надаас таны машинаар Д, Х нар нь мод тээвэрлэсэн юм уу гэж асууж байсан, тэгэхээр нь тиймээ гэж хэлээд 2022 оны зун авч байсан гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичгээ тэр цагдаад аваачиж өгсөн. Миний санаж байгаагаар би нэг л удаа өөрийн дүү П.Д-д ... ӨВР улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго маркын автомашинаа өгч хэрэглүүлж байсан. Одоо эргээд санахад би 2022 он гэж буруу буюу андуурсан байна, би Д-д өөрийнхөө ... ӨВР улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго маркын автомашинаа 2021 оны зун нэг удаа өгч байсан. Учир нь би тухайн үед машинаа Дагвадоржид өгөөд өөрөө Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт манай сумтай залгаа байх газарт нутагладаг танил Жаргал гэх айлын хүүгийн хуримд очсон юм. Би өөрөө оныг нь тодорхой санахгүй байсан учраас Ж-ын эхнэр болон Ж-ын хүү рүү утсаар залгаж хэдэн онд хурим найр нь болсон талаар асуухад 2021 оны зун болсон гэж хэлсэн. Тэгэхээр би 2021 оны зун өөрийн төрсөн дүү Д-д .... ӨВР улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго маркын автомашинаа түр хугацаагаар өгсөн. Хэрэв би өөрөө байсан бол модоо татахдаа өөрөө машинаа бариад явах байсан, яг тэр үед би Ж-ын хүүгийн найр луу явж байснаа санаж байна. Би Загарзүсэм гэх цагдаад 2022 онд авч байсан мод бэлтгэх эрхийн бичгээ өгсөн. Тухайн үед 2022 оны гоожингоо аваад ир гэсэн санагдаж байна, тэгээд аваачиж өгсөн. Миний санаж байгаагаар би 2022 онд Д-д ... ӨВР улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго машинаа өгч байгаагүй. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө Дагвадоржид ... ӨВР улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго машинаа өгсөн оноо андуурч 2022 он гэж мэдүүлсэн байна, энэ үйл явдал 2021 онд болсон юм байна. Би 2021 оны зун П.Д-д машинаа өгөхдөө мод бэлтгэх эрхийн бичиг хамт өгөөгүй, гэхдээ би тухайн онд мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх, учир нь би жил бүр мод бэлтгэх эрхийн бичиг авдаг. Би танил Жаргал гэх айлын хүүгийн найранд явахдаа өөрийн дүү Д-д жаахан түлээний мод татаад өгчхөөрэй гэж хэлээд ... ӨВР улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго машинаа үлдээсэн, Д-ийнх манайхтай саахалт зусдаг юмаа, түлээ модыг бид саахалт учраас хамтдаа дундаа хэрэглэдэг. Өөрөөр би Д-д машинаа өгч байгаагүй, мод татах ажил гарвал би өөрөө байгаа тохиолдолд өөрөө явчихдаг. Намайг ийм байдлаар мэдүүлэг өг гэж хэн нэгэн нөлөөлсөн асуудал байхгүй. Би болсон зүйлийн талаар өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр хэлж байна. Би оныг нь бол санахгүй байна, М  гэх газарт одоогоос 3-4 жилийн өмнө 2021 юм уу 2022 оны аль нэгийнх нь зун миний бага хүү Б.П хүүхдийн зуны гэр зуслан шиг зүйлд хэд хоног хамрагдаж байсан, би эхнэрийн хамт хүргэж өгөөд авдаг байсан, миний санаж байгаагаар тарах үед нь цүнх өгч байсан санагдаж байна. Энэ зуслан нь Ш.Б-н гэрийн гадаа байдаг байсан бөгөөд өөрөө ажиллуулдаг байсан эсэхийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан хотоос хүн ирчихсэн байсан. Манай хүү хэд хоног хамрагдсаныг мэдэхгүй байна. Миний хүү Б.П явж байсан дээрх зусланд Улаанаа буюу Д.Н-ийн  хүүхэд хамрагдаж байсныг нь би мэдэхгүй байна, гэхдээ зөндөө л хүүхдүүд бужигнаад байж байдаг байсан. Миний .... ӨВР улсын дугаартай ногоон өнгийн Портер бонго машин одоо Бат-Өлзий сумын төвд айлын хашаанд байгаа, уг машин 2023-2024 оны өвөл эвдрээд одоог хүртэл ашиглагдаагүй... гэх мэдүүлэг /3 хх-ийн 74-75/,

Гэрч Д.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би гэрчийн эрх үүрэгтэй танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. Надад одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу би өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлголоо. Би Ш.Б  нь 1985 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, эхээс арвуулаа бөгөөд 9 дэх хүүхэд нь байгаа юм. Би Ш.Б-тэй 2011 оны үед гэр бүл болоод бид одоо 4 хүүхэдтэй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумандаа ажиллаж амьдарч байна. Ш.Б нь дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Ш.Б нь Бат-Өлзий сумын байгаль хамгаалагчаар 2014 оны 2 сараас хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Дунд нь 2021 оны хавар 1 сар ч юм уу ажлаасаа завсардсан байх, 2021 оны 3-аас 4 дүгээр сарын хооронд завсардсан байх, би яг баттай сарыг нь санахгүй байна. Ш.Б нь дуугүй талдаа, гэр бүлдээ хүүхдүүддээ халамжтай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, байгальд их хайртай хүн байгаа юм. Миний найз Б гэх эмэгтэй байдаг бөгөөд тэр хүн хувийн шалтгаанаар хүүхэд баярлуулмаар байна гэсэн. Тэгэхээр нь би манайд илүү гэр байгаа, манай Бат-Өлзий суманд бариад хүүхдүүд авч хоолтой, өдрийн сургалт, хөгжөөнт тоглоом зэрэгт хамруулах боломжтой гэдэг талаар бид хоёр ярилцаад тохирсон юм. Ингээд 2021 оны зун 08 сарын 09-ний өдрөөс 08 сарын 19-ний өдрийн хооронд 10 хоногийн турш Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, М ын ам, Улаан хад гэх газарт би найз Бүжинлхамын хамт нэг 5 ханатай гэр барьж, хүүхдийн зуслан маягийн зүйл дээрх үйл ажиллагааг явуулсан. Энэ үйл ажиллагаа нь ямар нэг ашгийн төлөө биш, манай нутгийн буюу нэг голынхоо айлуудын хүүхдүүдийг өдрийн цагаар хооллож, ундлах, хөгжөөнт тоглоом тоглох, байгаль хамгаалах талаар сургалт орох зэрэг байдлаар үйл ажиллагаа явуулсан юм. Энэ ажлын зардлыг миний найз Бүжинлхам гаргасан бөгөөд би гэрээр хангаж өгсөн, мөн хүүхдүүдэд өдрийн 2 хоол хийж өгдөг байсан. Энэ ажилд улсын төсвөөс ямар нэг байдлаар мөнгө олгогдоогүй, бидний хувьд анх 5-8 хүүхдийг үүндээ хамруулъя гэж бодож байсан боловч манай голынхон өөрсдөө сайн дураараа хүүхдүүдээ авчирч байсан. Ингээд хүүхдээ аваад ирэхээр нь авахгүй гэлтэй нь биш авч хамруулж байсан. Тухайн үед нийт 11 хүүхэд тогтмол ирдэг байсан, нийт 14 хүүхэд хамрагдсан байсан. Эдгээр хүүхдүүдийн дунд манай голын Н-ийн хүү Э, Д-жийн охин Н, Б-ийн төрсөн дүү Э нар нь хүртэл байсан. Энэ талаар надад бол баримт байхгүй, харин энэ үйл ажиллагаанд хамрагдаж байсан хүүхдүүд, эцэг эхчүүд нь энэ талаар мэдэх байх. Гэхдээ надад Б руу явуулж байсан зурагнууд байгаа бөгөөд уг зурган дээр хүүхдүүдийг дээрх үйл ажиллагаанд хамруулж байгаа байдал болон бэлэг өгч байгаа байдал, сургалт орж байгаа, хооллож, ундалж байгаа нь харагддаг. Уг зургуудыг миний нөхөр хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгөх болно. 2021 оны зун дээрх хүүхдийн зусланг ажиллуулж байхад эцэг, эхчүүд хүүхдээ авах гэж ирээд хүлээгээд сууж байдаг байсан, энэ хоорондоо мэр сэр түлээ хагалсан байж магадгүй, гэхдээ би Нямдоржийг түлээ хагалж байхыг нь бол хараагүй, зуны цаг байсан учраас түлээ хагаллаа гэхэд багахан түлээ хагална, бараг л мод хагалахаасаа илүү мөчир хугалж түлдэг байсан. Ш.Б нь албан тушаалаа ашиглаж хүмүүсээр гэртээ болон дээрх зуслангийн үйл ажиллагаанд юм хийлгэж байгаагүй, хэн нэгнээс ямар нэг байдлаар мөнгө авч байгаагүй. Үнэн гэж байдаг бол үнэнээр нь гарч ирж ялаасай, ах дүү нараараа нийлээд миний нөхрийг гүтгээд байна гэж үзэж байна. Бямбадорж нь миний нөхрийг урьд өмнө 2 удаа зодож байсан. Энэ утгаараа манай нөхрийг гүтгээд байна гэж үзэж байна... гэх мэдүүлэг /3 хх-ийн 77-78/,

Ш.Б-г байгаль хамгаалагчаар томилсон 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаал /1 хх-ийн 88/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан "Байгаль Хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолт" /1 хх-ийн 89-93/,

Ш.Б-г гэрээт байгаль хамгаалагчаар томилсон 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/06 тоот тушаал /1 хх-ийн 98/,

Хаан болон Төрийн банкин дахь харилцах дансны мэдээллийн хуулга /1 хх-ийн 103-151/,

Гэрэл зургууд /3 хх-ийн 84-86/

ӨВА серийн 22-027533 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /3 хх-ийн 90/,

Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7133957 дугаартай баримтын хуулбар /3 хх-ийн 91/

ӨВА серийн 23-016614 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /3 хх-ийн 92/ болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Ш.Б-г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна.

2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор Д.Н , П.Д, Д.Х  нар нь зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь тогтоогдохгүй байна гэж үзэн прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж тогтоол гаргасан нь хэрэгт авагдсан байхад тэдний үйлдлийг таслан зогсоосон шүүгдэгч Ш.Б-г өөртөө болон тэдэнд давуу байдал бий болгосон гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэх давж заалдах гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан.  Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь нотлогдон тогтоогдсон, прокурорын дээрх тогтоол нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Г.Нямдалай нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.