Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00078

 

*******26 01 ******* 10*******/ШШ*******26/00078

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******4 дүгээр байрны ******* тоотод байрлах, *******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* хороо, Залуус задгай ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын эд холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,49*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******2******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК нь хариуцагч Г.эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,49*******,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г. нь манай байгууллагаас *******21 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр 1,*******00,000 төгрөгийг *******6 сарын хугацаатай *******.8 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар цахим зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл олгосон өдрөөс хойш 29-*******0 сар тасралтгүй хүү төлсөн. *******2******* оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд иргэний дансанд шилжүүлсэн зээлийн дүнгээс төлөлт хийсэн хүртэлх дүнг хасаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй зөвхөн үндсэн зээл 1,490,000 төгрөг, нотариатын зардал *******,000 төгрөг нийт 1,49*******,000 төгрөгийг Г.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие *******-******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,49*******,000 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******-******* ББСБ ХХК-иас нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын эд холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,49*******,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,870 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19,4************** төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,4************** төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА