Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00079

 

 

 

 

 

*******26          01          15                                         103/ШШ*******26/00079

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ******* цогцолборт байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 хороо, ******* задгай ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******эд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 254,048.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******25 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад: 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.*******эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 254,048.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хүсэлт гарган 50263942 тоот гэрээ байгуулж 99438243 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг авч ашиглаж эхэлсэн боловч 254,048.04 төгрөгийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.  

...Иймд Г.*******ээс хэрэглээний төлбөр 254,048.04 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.******* миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 254,048.04 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна  гэжээ.    

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 758.1 дэх  хэсгүүдэд заасныг тус  тус  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******эд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 254,048.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,271 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,135.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,135.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.    

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                      П.ТУЯА