Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 30

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат   би

Нэхэмжлэгч: Э.Оюунчимэг

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/120 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн  авч 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Э.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/120 дугаар захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “2016 оны Б/120 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” Б/145 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүдэн гарах үр дагаврыг хариуцагч тал бүрэн ойлгож байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Э.Оюунчимэгээс “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/120 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай” хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1.“... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах...”, 67 дугаар зүйлийн 67.1–д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал  шүүх хариуцагчийн зөвшөөрлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно...”, гэж заасны дагуу хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө  шүүхэд илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Э.Оюунчимэгийн “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/120 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Э.Оюунчимэгийн “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/120 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Э.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Э.Оюунчимэгт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

     ШҮҮГЧ                                          С.ГАНБАТ