Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 315/ШШ2026/00165

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,, холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 9,986,437.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч,  2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 6000377141 тоот "Цахим зээлийн гэрээ"-г 2024-11-22-ны өдөр гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000377141 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 9,961,437.74 төгрөг, Нотариатын төлбөрт 25,000 төгрөг, Нийт 9,986,437.74 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,986,437.74 төгрөгийг 8 хувааж буюу сар бүрийн 10-ны өдөр 1,245,179.62 төгрөгөөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 9,986,437.74 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,986,437.74 төгрөгийг 8 хувааж буюу сар бүрийн 10-ны өдөр 1,245,179.62 төгрөгөөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,733 төгрөгийн тал хувь 87,366 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 87,366 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,986,437.74 төгрөгийг 8 хувааж буюу сар бүрийн 10-ны өдөр 1,245,179.62 төгрөгөөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,733 төгрөгийн тал хувь 87,366 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 87,366 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН