Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00084

 

 

 

 

 

2026 оны 0******* сарын *******5 өдөр

Дугаар *******03/ШШ2026/00084

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 4-т байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 46,603,*******02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 43,2*******,575 төгрөг, хүү 3,293,*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3*******,*******0******* төгрөг нийт 46,603,*******02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Харилцагч Ж.*******ы цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж 2025.02.2*******ий өдөр MN890030003095043666 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь 3095043666 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч Ж.*******аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN890030003095043666 дугаартай зээлийн гэрээний үүрэгт Ж.*******аас зээлийн үлдэгдэл 43,2*******,575 төгрөг, зээлийн хүү 3,293,*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3*******,*******0******* төгрөг нийт 46,603,*******02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.******* миний бие ******* банк ХК-иас 50,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо нэхэмжилж байгаа 46,603,*******02 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ы *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 43,2*******,575 төгрөг, хүү 3,293,*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3*******,*******0******* төгрөг нийт 46,603,*******02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,966 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******95,483 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******95,483 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА