Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 315/ШШ2026/00167

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг,,, холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 2,925,537 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,  2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь 2025 оны 07 сарын 31-ний өдөр № 201190 тоот "Цахим зээлийн эрх нээх" гэрээг "Үнэт кредит ББСБ" ХХК-тай байгуулж нийт 2,000,000 төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Зээлдэгч нь дээрх гэрээний дагуу дараах зээлүүдийг авсан байна. Иймд хариуцагч -с "Үнэт кредит ББСБ" ХХК-тай байгуулсан № 201190 тоот зээлийн гэрээний дагуу авсан 1000008664 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 2,925,537 /хоёр сая есөн зуун хорин таван мянга таван зуун гучин долоон/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч "Үнэт кредит ББСБ" ХХК-д олгуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,925,537 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 487,589 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч д  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2,925,537 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,925,537 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 487,589 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,759 төгрөгийн тал хувь 30,880 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 30,880 төгрөгийг хариуцагч гаас  тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,925,537 төгрөгийг 6 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 487,589 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,759 төгрөгийн тал хувь 30,880 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 30,880 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН