| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00196/И |
| Дугаар | 315/ШШ2026/00163 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2026/00163
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,, холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч "Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны , тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2020 оны 04 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна. гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус компаниас Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2026 оны 02 сарын 05 өдөр иргэн холбогдох (2020 оны 03 сарын 23-ны өдрийн 23764 тоот зээлийн гэрээ )-ийн дагуу нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч тал болох иргэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 (Нэг зуун тавин мянган) төгрөгийг 2026 оны 03-р сарын 02-ны өдөр бүрэн төлж барагдуулсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* нэхэмжлэлтэй холбогдох зээлийн гэрээний үүрэгт 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь ******* 2026.03.02-ны өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,150 төгрөгийн тал хувь 2,575 төгрөгийг аас, 2,575 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь -иас нэхэмжилсэн 150,000 төгрөгийг төлж барагдуулсан тул, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 5,150 төгрөгийн тал хувь 2,575 төгрөгийг аас, 2,575 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН